•Princess•

232 19 1
                                    

''Өнгөрсөнд"
•Жонгүгийн талаас•
"2жилийн өмнө"
Би америкийн энгийн хувийн дунд сургуульд сураад 5 жил болж байна.
Манай сургуультай их ойрхон байдаг кафед 1 найзтайгаа орж ирээд захиалгаа өгөхөөр очтол
Урт шаргал намирсан үстэй,том алаг нүдтэй урт сормуус,өтгөн хөмсөг,өөгүй цэвэрхэн цагаан арьс,урт нарийхан хөл,нарийхан бэлхүүс гээд л бас түүний үнэр үнэхээр гайхалтай,хүрэн юбка,хар цамц урт түрийтэй хар гутал гээд л үнэхээр төгс гэж хэлж болохоор яг л гүнж шиг харагдаж байсан.Түүнийг яг ч америк хүн гэхэд арай өөр арай Солонгос юм болов уу гээд бодож байтал нэг охин
Hi Laura,гээд аваад явчихсан.
Би уул нь танилцдаг юм билүү гэж бодож байсан юм,гэхдээ дараа дахиж таарна гэдэгтээ итгэлтэй байсан.
Гэхдээ тэр өдрөөс хойш өдөр бүр түүнийг бодож царайг нь дотроо төсөөлж хамт байна гэж мөрөөдөн 2 жилийг ардаа орхилоо.
Би солонгос руу буцах болсон юм,үнэндээ би тэр охиноос болоод аавдаа Америкт үлдэе гэж хэлэх гээд залгаж байгаад лифтэнд ороод санаандгүй нэг хүний хөлөн дээр гишгэчихсэн юм,би уучлал гуйгаад түүн рүү хартал Лора байлаа,нүдэндээ ч итгэж чадаагүй юм,би шууд л утсаа таслаад түүнээс солонгос юм уу? Гэхэд тэр
Тиймээ гээд лифтнээс буусан юм.
Тэр чемодантай байсан болохоор эндээс явж байгаа юм байна гэж бодоод дотроо
Солонгос руу л яваасай онгоцонд таараасай гэж залбирсаар суудалдаа суух гээд очтол өө бурхан минь тэр миний суудлын яг хажууд сууж байсан юм.Би баярласандаа шууд л инээгээд "хөөх дахиад таарчихлаа"гэхэд тэр
-тэглээ
Би энэ боломжийг алдахыг хүсээгүй учир би шууд л танилцчихсан.
Арван хэдэн цагийн нислэг байсан болохоор бид их дотно танилцсан юм
Бид маш их зүйл ярьж,инээлдэж бид хамгийн гоё нь их санаа нийлсэн.
Ярианаас харахад хамгийн сонин нь тэр миний амьдарч байсан байрны 10 давхарт байсан юм байна лээ харин би 6 давхарт,яагаад таараагүй юм бол гэхэд тэр манай хичээл өдөр ордог гэхэд нь би
Аан манайх өглөө ордог болохоор таардаггүй байсан юм байна.
Онгоцноос буугаад түүнд дахиж таарна гэж хэлээд мэдээж түүнийг орхихгүй харин би жолоочтойгоо түүний араас дагсан юм.
Гэтэл тэр их том 3 давхар хаусын хажууд буугаад ээжтэйгээ юм ярьж байтал ээж нь гэнэт хонх дарчихсан,тэгээд нэг ахимаг насны эмэгтэй гарч ирээд түүний тэврээд л тэгээд гэртээ орсон.
Аав маань намайг урлагаар явуулна гээд өөрийнхөө сургуульд оруулах гэхэд нь би орохгүй гэдгээ хэлэхээр явж байтал,яагаад гэвэл Лораг би урлагийн сургуульд лав орохгүй байх гэж бодсон ч тэр аавын өрөөнд сууж байсан юм.Тийм ээ энэ ялтачгүй хувь тавилан.Би дотроо баярлаад инээгээд дахиад л таарчихлаа гээд л өрөөнөөс гарсан юм,гэхдээ гоё нь бид 2 адилхан модель дуучины ангид орсон юм,би баялаад түүнийг явуулмааргүй байсан болохоор хүргээд өгье гэхэд тэр эгчтэйгээ явж байгаа гээд гараа даллан цааш явсан юм. Бас тэр өөрчлөлтөд,хагалгаанд ороогүй гэсэг,үнэхээр гайхалтай биш гэж үү?
Би өөрчлөлт гэж зөвхөн үсээ янзлуулсан юм,гэхдээ Лора бүр юугаа ч өөрчлөөгүй гэхэд яг л төрчихсөн айдол л гэсэн үг.
Гэхдээ бид одоо trainee шүүдээ.
Би түүнд үнэхээр их хайртай,алдмааргүй байна.
Тайзны ард би түүнээс харцаа салгаж чадаагүй юм.
Тэр сандарч байсан болохоор би түүний гарнаас барьчихсан.
Би өчигдөр нь аавд бид хоёрыг хосууд гээд хэлээд өгөөч гэж их гуйсан юм тэгээд л аав маань зүгээр л "Тэд хосууд" гээд л хэлчихсэн.
Би түүний гарнаас барьж байгаадаа итгэж чадаагүй💕
Тэр зүгээр л гүнж❤️

•Ирээдүйн оддын сургууль•Where stories live. Discover now