~~Chapter 34~~

1.9K 210 15
                                    

7 хоногийн дараа гэхэд бие минь хамаагүй дээрдсэн байв. Хэдий бие минь тэнхэрсэн ч сэтгэл санаа гэж авах юмгүй байлаа. Тэр өдрөөс хойш Jackson-той нэг ч тааралдсангүй. Youngjae-д яг үнэнийг хэлээгүй ч хэлэхгүй алга болсондоо толгой түрүүгүй загинуулсан. Тэрнээс болоод би түүнд гэрийнхээ хаягийг мөн гэрийнхээ илүү түлхүүрийг өгөх шаардлагатай болсон юм. Харин Mark-ийн хувьд түүнийг харах болгондоо түүний өмнө гэмтэй юм шиг л, зүгээр өөдөөс нь инээмсэглээд уулзаад байж болохгүй юм шиг санагдана. Харин Mark-т бол үгүй мэт хуучин шигээ юм ярьж инээгээд л... Хэсэг зуур энэ тухай мартах ч толгойнд минь дахиад л өнөөх бодол нь ороод ирнэ. Тэгээд л Mark-аас зайгаа барьна. Мөн ажил хайх шаардлагатай болсон. Шалтгаан нь гэвэл саяны хэдэн хоног эмчилгээ хийлгэн, эм тарианд хамаг мөнгөө зарцуулаад дуусчихсан юм. Уул нь би бодохдоо ойрын 6,7 сардаа хэрэглэхэд хангалттай хэмжээний хүрэлцэхүйц мөнгө гэж бодсон. Харин гэнэтийн таамаглаагүй зүйлсээс болоод мөнгө минь урсчихсан юм.

.
.
Өнөөдрийн хувьд амарч байгаа дээрээ ажилд орьё гэж бодоод хотын төвөөр зарын дагуу хайн явна. Намрын сэрүү ороод бага зэрэг хүйтэн өдөр байсан юм. Хэр удаан алхсанаа мэдэхгүй ч гар хөл минь даарч байв. Мөн доошоогоо хатган, ямар нэгэн хүнд зүйл дээр нь тавьчихаад байгаа юм шиг мэдрэмж төрөн гэдсээ барьсаар ойролцоох сандал дээр суулаа. Өөрийгөө тайвшруулахаар гүнзгий амьсгаа аван доош тонгойн хэсэг суув. Арай дээрдэж байгаа мэт санагдаж байтал хэн нэгний хоолой хажууханд минь дуугарав.
- Уучлаарай, таны бие зүгээр үү? гэхэд нь би өндийн дээш түүн лүү харлаа. Тэр хүнийн өмнө нь харж байсан санагдах ч хэн гэдгийг нь сайн санахгүй байв.
- Би зүгээр дээ. Баярлалаа. гэхэд тэр залуу "Эгч ээ?(Noona?)" хэмээн намайг танимхаарав. Би түүн лүү дахиж харан хаана харсанаа санах гэж хичээнэ. Тэр залуу:
- Та намайг санаж байна уу? Би танай сургуулийн нэгдүгээр курс. Анх та надад миний хичээл орох танхимыг зааж өгч байсан. гэсэн ч би түүнийг сайн танихгүй байгаад л байлаа. Гэвч түүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд инээмсэглээд:
- Мм.. Тийм билүү? гэхэд тэр толгой дохин:
- Өмнө нь бас нэрээ хэлж байсан ч дахиад хэлье. Намайг Yugyeom гэдэг. гэхэд нь би босоод түүний над луу сунгасан гарнаас атгаад нэрээ хэлэх гэж байтал өнөөх өвдөлт намайг ахин бүрхэж улам ихээр өвтгөнө. Би энэ үед түүний гарыг маш чанга зуурчихсан байв.
- Эгч ээ? Та үнэхээр зүгээр гэдэгт итгэлтэй байна уу? гэхэд нь би инээмсэглээд:
- Тийм ээ. Би зүгээр. За чи явдаа. Нэг сургууль юм чинь дахиж таарах л байх. Би харих хэрэгтэй бололтой. гэхэд тэр эргэлзсээр:
- Би уул нь найзтайгаа уулзах гээд явж байгаа юм. Хэрвээ хүсвэл би таныг хүргэж өгч болох юм. Манай найз хүлээж чадна. гэхэд нь би түүнд төвөг удахыг хүссэнгүй. Мөн миний бие тийм ч сул биш байна. Би түүнд хариу татгалзаад түүнийг явуулан эсрэг зүгт байдаг автобусны буудал руу алхлаа.
.
.
Буудал дээр автобус хүлээн зогсоно. Гадаа тийм ч чичрэхээр хүйтэн биш байгаа бололтой бусад хүмүүс зүгээр харагдах ч олон цаг гадаа алхсан надад чичрэхээр хүйтэн байв. Доошоо харан биеэ хумин зогсоно. Ингэвэл дулаахан ч юм бил үү? Удалгүй урд машин ирж зогсоход нь харвал тэр Mark байв. Тэр ууртай, бас санаа зовсон харагдана. Тэр бууж ирээд надад хүрмээ нөмрүүлэн гарнаас барьсаар машиндаа суулгалаа. Дараа нь тэр өөрөө жолооныхоо ард суугаад:
- Ийм хүйтэнд юу хийж яваа юм? Гар чинь хүв хүйтэн, хацар, хамрын үзүүр нь хүртэл улайчихсан байх юм. гээд машиныхаа халуун үлээгүүрийг ажиллууллаа. Бас халаасанд минь байх зарын сонинг хараад амжчихав.
- Ажил хайгаа юу? Яагаад надад хэлээгүй юм?
- Mark энэ чинь миний л асуудал шүү дээ?
- Би чамд яагаад худлаа ярьсныг ойлгож байна уу? Хэрвээ тэгж хэлээгүй байсан бол чи надаас тусламж гуйхгүй ингээд өөрийгөө зовоогоод явах байсан биз дээ? Түүний ингэж их уурлаад байх нь намайг гайхшруулж орхив. Би хэлэх үггүй чимээгүй сууна. Удалгүй түүний гар орж ирэн намайг өөртөө татаад тэвэрчихэв.
- M...Mark? гэхэд тэр хариу хэлэлгүй улам чанга тэвэрлээ. Маш удаан ийм байдалтай суусан. Түрүүхэн л даарч байсан би түүний тэврэлтнээс болоод халууцаж бараг л шатах шиг болов.
- Mark болсон уу? гэхэд л тэр надаас салан суудлаа налан суулаа.
- Ууралсанд уучлаарай. Зүгээр чамайг их хэцүү байдалтай байгааг чинь харсан болохоор л... гэхэд бидний хэн хэн нь чимээгүй боллоо. Удалгүй тэр машинаа асаан гэрийн зүг хөдлөв. Бид байрныхаа үүдэнд ирэх хүртэл юу ч яриагүй ч машинаас буун намайг шатаар өгсөж байхад тэр араас ирээд надад ийн хэлсэн юм.
- Чи манай bakery-д ажиллаж болно. Тийм ч хүнд ажил биш. Кассан дээр зогсоод хүмүүсээс захиалгыг нь аваад тооцоог нь хийлгүүлэхэд л болно. гэхэд нь би түүн рүү эргэж хараад:
- Болно гэж үү? гэхэд тэр инээмсэглээд:
- Мэдээж. хэмээн хэлэв. Би баярласандаа түүнийг шууд л тэврээд авав. Харин энэ үйлдэлд минь тэр цочирдсон бололтой гайхан зогсоно. Түүний сэтгэлийг нь мартаж орхиж... Намайг ингэхээр түүнд мэдээж найдвар төрнө шүү дээ. Буруу юм хийлээ.
- Намайг уучлаарай. гээд явах гэхэд түүний дулаан гар гарнаас минь атгалаа. Би эргэж атгалцсан гар луугаа харахад тэр:
- Eva, зөндөө удлаа. Хариугаа хэлэхгүй юм уу?
Энэ л биш шүү.
- Би сайн мэдэхгүй байна. Ойрд надад их хэцүү байгаа болохоор...
- Би чамтай цуг энэ хэцүү үеийг чинь давахад бэлэн байна. Надад ганцхан удаа боломж олгооч дээ?
- Mark, чи надаас илүү хүнийг олох хэрэгтэй.
- Би чамд дурлачихсан байхад яаж илүү дутуу хүмүүсийг харах болж байна. гэж хэлээд миний зогсож байсан шатан дээр гарч ирэн:
- Би чамд хайртай болчихсон байвал яах юм? гээд хормын төдийд бидний уруул нийлчихсэн байлаа. Түүнийг ийм зүйл хийх, мөн ингэж их шийдмэг алхам хийж байхыг анх удаа харж байна. Гэвч бидний үнсэлт надад ямар ч мэдрэмжийг өгсөнгүй. Хачин нь би зүгээр л нэг хүйтэн хана үнсээд байгаа юм шиг... Уул нь тэр хүн. Халуун дулаан амьсгалтай хүн. Харин тэр зүгээр л Jackson биш.
--------------------------------------------------------
A/N: Маааааш жижигхэн хэсэг байлаа тэ? Зөндөө удчихаад ийм жоохон хэсэг оруулж байгаад уучлаарай 😭😭😭 Би ёстой муу хүн. Гэсэн ч та нар минь сэтгэгдэлээ бичээд vote дараарай. (Тээр би ёстой муу хүн ичих ч үгүй comment&vote нэхэж байна.) Тэгээд бас дөнгөж оруулж байхад битгий дараагийн хэсэг хэзээ вэ гэж асуугаарай даа kk.. Би нь аль болох удаахгүйг л хичээдэг шүү дээ 💚💚💚💛💛💛
Бас миний шинэ short story "Fried ice cream"-ыг сонирхоорой 💚
All the love L.

[Completed]••My Step Brother••Jackson Wang••MongoliaNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ