1|4 "Торонд хоригдсон шувуу"

345 39 11
                                    

Тэр ямар новшоо яриад байна аа?

Би хариу хэлэлгүй чимээгүйхэн нөхцөл байдлыг тунгаасаар суув. Яг одоо түүний яриад байгаа юм бол яагаад ч бүтэхгүй зүйл. Шинэ хүмүүс цэргийн албанд элсэнэ гэдэг яаж ч бодсон бүтэшгүй. Тэд нөр их бэлтгэл сургуулилт, шалгалтуудыг давж байж сая л элсэж, хамгийн доод тушаалаас эхлэн шүд зуун зүтгэдэг. Гэтэл дөнгөж ирсэн шинэков ахмадтай хамтарна гэнээ? Арай ч дээ. Байж боломжгүй юм.

Lucas гэх энэ нөхөр өөрийнхөө хэлсэн зүйлийг юман чинээ бодохгүй байгаа янзтай тайван хэр нь тоомжиргүй харцаар өөдөөс минь ширтэн сууна. Одоо бол түүний цээжний баруун хэсэг нилдээ цусанд будагджээ. Түүний тавьсан хүсэлт надад "Амин цэг рүү нь буудчихдаг ч байж уу?" гэх бодол өөрийнх эрхгүй төрүүлнэ. Тэгсэн бол их хэмжээний цус алдсанаас болоод ухаан балартаад уначих байсан биз. Үүнээс болж генерал хийгээд профессор бухимдах нь гарцаагүй. Гэсэн ч ядаж л бүтэхгүй хүсэлтээс нь дөлж болох байлаа.

Би цэхэр бүдэг гэрэл, химийн бодисны эхүүн үнэрээс болж аргаж ядарсан нүдээ амраахаар хамрынхаа хянгыг хоёр хуруугаараа хүчтэй дарлаа. Хүчтэй даралтын өгөх янгинасан өвдөлт надад ухаан санаагаа төвлөрүүлэх нөхцлийг бүрдүүлж өгнө. Би өвдөлтийг мэдэрсээр хэсэг хугацаанд чимээгүйхэн суув. Нөгөөх дүрвэгч ч хариултыг минь хүлээн тэвчээртэй суух аж. Шилний цаана профессорын шүлсээ залгих чимээ энэ хүртэл сонстоно.

Сонсогдох төдий зөөлхөн амьсгал авсныхаа дараа би толгойгоо өргөж дүрвэгчийн харцтай шийдэмгий туллаа. Тэгээд түүний утгыг нь ухаж ойлгохооргүй учир битүүлэг инээмсэглэл тодруулав.

-Тэгэхээр надад ч бас үргэлжлүүлэн асуухын өмнө хэлэх зүйл байна.

Тэр баруун хөмсгөө үл ялиг дээш өргөөд гайхсан харцаар ширтсээр.

-Тэр чинь юу билээ?

-Нөхцөл байдлыг харахад би хохироод байгаа юм шиг ээ. Тэгж бодогдохгүй байна уу?

Тэр хариулсангүй.

-Би юу гэх гэсэн бэ гэвэл чиний талаарх мэдээлэл надад огтхон ч хамаагүй. Үүнийг би хүссэндээ хийж байгаа юм биш. Бас чиний хүсэлтийг хараад байх нь ээ би өөртөө хамаагүй зүйлийг асууж мэдсэнийхээ төлөө араасаа чиргүүл дагуулах юм гэнэ. Чиргүүлтэй чиргүүлгүй одоо байгаа ачаа минь надад хангалттай байна. Тиймээс энэ нь дахиад л миний хувьд хохиролтой зүйл болно гэсэн үг. Тийм биш гэж үү?

-Bermuda Triangle-Donde viven las historias. Descúbrelo ahora