1. Begin

480 27 4
                                    

Чи бол бүхнийг ѳѳрчлѳх цорын ганц түлхүүр.

Чи бүх ангуучдыг устгах болно.

Чи энэ дэлхийг захирах болно

За, одоо нүдээ нээж, дотроо хорих намайг сул тавь

Пак Жимин........

Дахиад л энэ зүүд. Намайг Пак Жимин гэдэг. 21 настай. Ер нь бол би хүн биш л дээ. Би бол Чѳтгѳр. Би ээж аав хоёрыгоо нэг ч удаа харж байгаагүй. Намайг тѳрсний дараа эцэг эх минь намайг чѳтгѳрүүдэд худалдчихсан. Багаасаа л би тэдний боол болж ѳссѳн. Чѳтгѳрүүд.......харгис хатуу, тэдэнд ѳрѳвдѳх сэтгэл гэж байхгүй. Би ч мѳн тэдний нэг. Ээжээ? Ааваа?? Яагаад заавал чѳтгѳр гэж??? Яагаад заавал би гэж???

:Пак Жимин, Хурдан бос. Энэ дараагийн хүн чинь /Зураг ѳгѳх/

Би:айн??

:Тэр чамтай чацуу. Тэр манай нэг хүнийг алчихсан. Тиймээс ал гэж байна! Ѳнѳѳдрийн даалгавар чинь!!

Би:Нэр нь??

:ЛаЛиса Манобан

Би:Ла гэдэг чинь........Ангууч нарын нэг гэсэн үг үү??

:Тиймээ. Тэрнийг цааш нь харуул. Бид чамтай хамт Ким Тэхёныг явуулах болно.

Би:Ойлголоо

Дахиад нэг хүн үхэх нь. Яагаад заавал би тэднийг алах ёстой гэж?? Яагаад заавал би эрлэгийн элч байх ёстой гэж??? Хэн нэгэн надад хариулаачдээ?????!?!?

Тэхён:Ахх, дахиад л хүн алах гэж байна

Би:Тэхёнаа? Яагаад заавал бид эрлэгийн элч байх ёстой гэж??

Тэхён:Чи мэднэ шүү дээ?? Тэд сэтгэл хѳдлѳлтэй, хүнийг ѳрѳвдѳх сэтгэлтэй болсон чѳтгѳрүүдийг эрлэгийн элчид томилдог. Бид тэр охиныг зугтаалгасан учраас эрлэгийн элч болсон шүү дээ? Тэр охин бидэнтэй чацуу гэсэн. Одоо илүү хѳѳрхѳн болсон байхдаа??

Би:Мэднээ. Гэхдээ яагаад бид хүн алах ёстой гэж?

Тэхён:Хүн алдаг болохоор л биднийг ингэж нэрлэсэн. Эрлэгийн элч гэж нэрлэгдсэн чѳтгѳрүүд л хүн алж болдог.

Би:Аххх, ах нар яасан юм??

Тэхён:Тэд ч бас даалгавар авсан. Одоо бараг л авсан хүнээ цааш харуулчихсан байх..... /санаа алдах/

Чѳтгѳрүүд дунд долоон эрлэгийн элч байдаг. Тэдний нэг нь би, мѳн Тэхён. Харин үлдсэн гишүүдийг:
Ким Сокжин
Жон Хусог
Ким Намжүүн
Мин Юнги
Жон Жонгүг гэдэг. Бид бүгд хүн тѳрѳлхтѳнд тусалсныхаа хариуд эрлэгийн элч болцгоосон. Хүнийг ѳрѳвдѳх сэтгэлтэй бидний хувьд энэ хамгийн том шийтгэл байсан юм.
Бид чѳтгѳрүүдийн ертѳнцѳд амьдардаггүй. Бид хүний ертѳнцѳд амьдардаг. Яагаад гэдгийг сайн мэдэхгүй ч хүний ертѳнцѳд бүх чѳтгѳрүүдийн 80 гаруй хувь нь амьдардаг. Харин үлдсэн хувь нь чѳтгѳрийн ертѳнцѳѳ хамгаалж, тѳрсѳн нутагдаа үлддэг. Тэднийг Хамгаалагчид гэж нэрлэдэг.

+Чѳтгѳрийн Ангууч+Where stories live. Discover now