Хайрт Тэхёнд
2017 оны 03 сарын 27. Өнөөдөр чиний төрсөн өдөр. Дэргэд чинь байхгүй байгаад уучлаарай. Чамайг тэгж шархлуулсанд, уйлуулсанд өршөөгөөрэй. Одоо би чиний өмнө уучлал гуйж, өршөөл эрэхээс өөр юу хийж чадна гэж?
Одоо ч хамаагүй чам дээрээ нисэж очоод төрсөн өдрийг чинь хамт тэмдэглэхсэн. Гэхдээ чиний тэр гомдол хорсол дүүрэн надруу харсан сүүлийн харцыг чинь мартаж чадахгүй нь. Үнэндээ дахиад намайг тэгж харах вий гэхээс айж байна. Чамтай муудалцаж, дахиад чиний зүрхийг сэвтүүлэх вий гэхээс айж байна.
Магадгүй чи одоо гэр бүлтэйгээ, шинэ найзуудтайгаа төрсөн өдрөө сайхан тэмдэглэж байгаа байх даа. Миний тэнэг хошигнол, явган яриагүйгээр. Чиний шинэ найзууд чин над шиг хувиа хичээсэн, өөдгүй арчаагүй нэгэн биш байх. Чи амьдралдаа нэг удаа алдаж намайг найзаараа сонгосон. Харин энэ удаа чамайг тийм алдаа гаргаагүй гэдэгт би итгэж байна.
Чамайг надаас явснаас хойш миний амьдрал утгаа алдсан. Өдөр шөнөгүй архидалт, мансуурал, завхайрал, зугаа цэнгэл. Би зүгээр л эдгээрийг хийж амьдралаа зугаатай болгож байна гэж бодсон. Гэвч үнэндээ энэ бүхнийг чамайг мартахын тулд, чиний надад үлдээсэн тэр орон зайг нөхөхийн тулд эдгээрээр өөрийгөө аргалж байжээ.
Чамайг явсаны дараа цаг хугацаа зогсож би яг энэ ганцаардсан, бүүдгэр саарал ертөнцөд мөнх гацчихсан юм шиг санагдасан. Энэ ертөнцөөс намайг чамаас өөр хэн ч аварч гаргаж чадахгүйг би мэдэж байна. Нэгэнт чамтай дахиж уулзаж чадахгүйгээс хойш би өөрөө энэ бүхнийг дуусгахаар шийдсэн юм. Миний богинохон атлаа урт удаан юм шиг энэ амьдрал энд эцэслэх учиртай байжээ.
"Уучлаарай" гэдэг үгийг хэлэхийн тулд би чам руу 100 удаа залгасан. Чи надад нэг ч удаа хариулаагүй. Чамайг фб блокноосоо гаргасан болов уу гэсэн найдлага тээн өдөрт 100 удаа чиний нэрийг бичиж фб-ээс хайдаг. Би чамайг харах гэж бороотойд ч , цастайд ч, салхитайд ч танай гэрийн гадаа байнга хүлээдэг байсан. Танайхыг тэр газраас нүүсэнг мэдэлгүйгээр тэгж хүлээж байхдаа үнэхээр жаргалтай байсан. Чамайг нэг ч удаа болов зүгээр холоос харахыг хүссэн. Гэхдээ чи минь холын хол явчихаж. Би чамайг хичнээн хайсан ч олдохооргүй газар луу явчихаж. Би чамайг тэгж гомдоосон болохоор магадгүй... би одоо хүртэх ёстой зүйлээ л хүртэж байна.
Чиний байгаа газар одоо харанхуй болж бүх хүмүүс гүн шөнийн нойронд умбаж байгаа бол энд дахиад нэг утгагүй өдөр эхэлж, нар мандаж байна. Их хотын амьдрал эхэлж байгаа ч миний амьдралын замнал энд дуусаж байна. Энэ захиаг чи хэзээ ч олж уншихгүй байх. Учир нь би энэ бичиж байгаа захиагаа хэзээ ч чам руу илгээхгүй. Чамд тэгж төвөг удах зориг надад алга. Амар тайван амьдралыг чинь нэг удаа бусниулж, зүрхэнд чинь зовлон тээлгэсэн нь хангалттай.
........Чиний инээмсэглэлийг дахиад нэг удаа харах юмсан. Чиний гарнаас дахиад нэг удаа атгахсан. Чамайг дахиад нэг удаа тэврэхсэн. Дахиад нэг л удаа чиний уруул дээр эсвэл духан дээр чинь ч хамаагүй үнсэхсэн. Дахиад нэг л удаа... дахиад нэг л удаа чамайг харах боломжийг амьдрал надад олгосон бол!.... Гэхдээ ийм зүйл ахиад хэзээ ч болохгүй. Би чамайг дахиад хэзээ ч харж, мэдэрч, хүрч чадахгүй гэдгийг өнөөдөр л ойлголоо. Би үнэхээрээр тэнэг хүн юм. Тэр бүх зүйлийн дараа чамайг дахиад харж, уулзаж, ярилцаж бүр хүрэхийг мөрөөдөж байдаг. Надад энийг мөрөөдөх эрх байгаа гэж үү?
Чи санаж байна уу? Чи бид 2-н анх уулзсан тэр 4н настай гэнэн хонгор хүүхэд насыг. Би хэдий 4н настай байсан ч чамайг анх над руу харсан харцыг одоо ч санаж байна. Би чамайг миний амьдралын салшгүй нэг хэсэг байсан гэдгийг сая л ухаарч дээ. Одоо миний тархи зөвхөн чиний тухай бодол, чиний тухай дурсамжуудаар дүүрэн байна. Анх хамт бага сургуульд орсон үе, дунд сургуульд орсон үе, тэгээд ахлах сургуульд орсон үе. Би бүгдийг санаж байна.
Хүн үхэхийн өмнө амьдралынх жаргалтай зовлонтой дурсамж бүр нүднийх нь өмнүүр өнгөрдөг гэж чи надад хэлсэн байх аа. Одоо миний амьдралд яг тийм зүйл тохиолдоод байна. Гэхдээ энэ бүхэн миний сэтгэл зүрхийг улам өвтгөж надад зөвхөн зовлон шаналал авч ирнэ. Сүүлийн нэг жил хүрэхгүй хугацаанд би хэн нэгнийг хайрлах нь хүнийг ямар жаргалтай болгодгийг, хайрын дараах хагацал нь хүнийг хэрхэн үгүй хийдгийг хангалттай мэдэрлээ. Амьдралд ганцхан тохиолдсон чин үнэнч хайраа хамгаалж чадаагүй зориггүй, арчаагүй над шиг хүн хорвоо дэлхийд амьдрах ямар хэрэгтэй гэж. Над шиг зүрхгүй, зориггүй хулчгар нэгэнд энэ шийтгэл яг тохирно.
Дараа амьдралдаа би цас болж чам дээр будрахыг, бороо болж чам дээр шиврэхийг, цэцэг болж чамд үнэрлүүлэхийг, салхи болж чамайг мэдрэхийг хүсэж байна. Би харанхуйд замыг чинь гэрэлтүүлэх чийдэн, халуунд наршихаас чинь хамгаалах шүхэр, даарахад чинь дулаацуулах бээлий, сэтгэлээр унахад чинь сэргээх хөгжмийн хэмнэл болохыг хүсэж байна. Чи хаана ч байсан би чамайг олоод очих тийм чадвартай нэгэн болж хувираад заавал чам дээр очих болно. Тэгээд энэ насандаа чамд хийсэн үйлийн үр бүхнээ цайруулна.
Чи бид 2-н нөхөрлөл аль хэсгээс нь гажуудаж нуран унасаныг би хэд дахин бодож тунгааж гарц хайсан ч цаг хугацааг эргүүлж чадахгүй шүүдээ. Би энэ талаар өдөр шөнөгүй бодож л чадна. Харин одоо надад хийж чадах зүйл үлдээгүй бололтой. Хэрвээ хувь тавилан миний амьдралаар ингэж тоглож надад энэ бүхэн тохиолдож байгаа бол би түүнийг инээмсэглэн хүлээн авна.....
Хэрвээ та уншиж эхлэж байгаа бол вөүт хийгээд админыхаа хаягийг дагахаа битгий мартаарай. Баярлалаа
VOCÊ ESTÁ LENDO
Мөрийцөгч [Дууссан]
RomanceБолох ёстой зүйл болоод өнгөрсөн гэж өөрийгөө зөвтгөхийг хичээсэн ч би өөрийгөө бүх зүйлд буруутай гэдгээ дэндүү сайн ухамсарлаж байна........ 2019.08.01