10. Солиорол

801 99 9
                                    

Нана миний өмнө ирээд

- Чи ч охидуудаар их сайн тоглох юм аа. Чиний чадварыг биширч байна. Би чамайг мартах гэж тэгж их хичээж байхад чи дахиад түүнийгээ солисон гээ биздээ гэж мэндийн зөрүүгүй олон хүүхдүүдийн нүдэн дээр орилов.

- Ммм. Би чамтай харьцмааргүй байна. Зүгээр л танихгүй хүн шиг өнгөрөөд өг. Гуйя.

- Чи яагаад надад тэгж хандаж байгаа юм бэ? Миний юу чамд таалагдахгүй байгаа юм? Надад хэлвэл би засна шдээ гэж орь дуу тавин уйлж эхэллээ. Түүнтэй нийлдэг хэдэн охидууд ирэн байдлыг бүр дордуулав. Би тэндээс зайгаа авч зугатан анги руугаа орлоо.

         Тун удалгүй сургууль даяараа өглөөний жүжгийн тухай ярьж энэ явдал сурагчдын амралт хүртэлх ярианы гол сэдэв болсон юм. Хүүхдүүд өөр өөрсдийнхөөрөө байдлыг дүгнэж 2 талцан санал уралдуулна. Нэг хэсэг нь намайг үзэн ядаж нөгөө хэсэг нь намайг биширнэ. Би тэр их хов живэн дунд Тэхёныг эргүүлэх нь байтугай түүн лүү харах зориг ч төрөхгүй байлаа. Хүүхдүүд ингэж миний талаар сонин зүйлс ярьж цуурч байхад би түүнийг эргүүлэх оролдлого хийвэл харин ч байдал эсрэгээрээ эргэх эрсдэлтэй учраас зүгээр л энэ цуурхалууд намжихийг хүлээх нь миний хийж чадах ганц зүйл байв.

        Тэхён тэр их цуурхал, хов живний дараа ч надтай яг л урьдынх шигээ харьцана. Энэ бүхнээс дүгнэн үзээд Тэхёнийг надад сайн гэдэгт эргэлзэж эхэллээ. Хичээлийн сүүлийн өдөр эхэлсэн ч би сургуулийн ярианы сэдэв хэвээр байлаа. Магадгүй хүүхдүүд хичээл эхлэхэд ч миний талаар ярьж байвал би лав гайхахааргүй л байна.        

        Хичээл эхлэхэд миний урд талд суудаг охин надад хандан

- Жонгүг чи Нанагийн талаар сонссон уу?

- Тэр бас яагаав

- Өчигдөр хичээл тарж яваад чиний шүтэн бишрэгч клубийн охидтой тааралдаад хэрэлдсэн гэнэ ээ. Тэр охид Нанаг бүр аймаар зодсон. Нана одоо хичээлд ч ирж чадахгүй эмнэлэгт байгаа гэсэн. 

- Энэ талаар хаанаас мэдээв.

-Нана энэ талаар инстадаа бичсэн. Эмнэлэгт байгаа зургаа хүртэл оруулсан байналээ гэв.

         Хичээл тарах үеээр Юнги ангид ирэн намайг дуудлаа. Бид эртээд уулзсан газарт ирэн

- Надаар яах гээв???

- Чи Нанаг зовоож ханаагүй юу??? Өөр бас яалгамаар байгаа юм.

Мөрийцөгч [Дууссан] Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang