18. Урвалт

781 106 4
                                    

- Чи тэгээд Тэхёноос зайгаа барьж чадах юм байгаа биз дээ. Яг л Нанаг гомдоосон шигээ гэж Юнги бага зэрэг дуугаа өндөрсгөн хэлэв.

- Би тэр Нанаг чинь гомдоогоогүй. Харин ч тэр намайг хаясан. Би бол хохирогч.

- Тэгээд Нана яагаад амиа хорлох гэж оролдсон юм? Би түүнийг зогсоогоогүй бол тэр өдийд амьд байхгүй байсан гэхэд Жимин яриан дундуур орж

- Та 2 наад хувийн хэрүүлээ дараа нь үргэлжлүүлцгээ гээд надруу харан "Чи хийх ёстойгоо л хийсэн. Май энэ чиний согтуудаа солиорсон бичлэг" гээд надад флаш өглөө. Би авангуутаа шууд л гараараа 2 хуваан хогийн сав руу хийгээд

- Энийг илүү копидож аваагүй биз.

- Ямар ч копи байхгүй. Чи тэгээд хэзээ найз охинтой юм уу залуутай болох гэж байна даа.

- Бас юун найз залуу охин бэ?

- Чи одоо нэгэнт л энэ тоглоомыг дуусгаж байгаа юм чинь Тэхёноор тоглосон гэдгээ харуулахын тулд найз охин эсвэл найз залуутай болох хэрэгтэй биздээ. Тэрний дараа чамд нөгөө бичлэгийг өгнө.

- Юу?? Чи копидоогүй гээ биздээ

- Би копидоогүй ээ. Энэ амлалтын талаарх бичлэг байсан. Харин одоо Миногийн талаарх бичлэг ярьж байна.

- Би та нараас энэ насандаа салахгүй юм байна л даа. Хичээл эхэлмэгц би хэнтэй ч хамаагүй үерхэхээр нөгөө бичлэгээ надад өгөөрэй.

- Хэнтэй ч хамаагүй биш. Тэхёны найз Сааяа гээд охин байдаг байх аа. Чи тэр охинтой л үерхэх хэрэгтэй гэж Юнги хэлэв.

- Яагаад заавал Сааяа гэж??? Өөр охид зөндөө л байгаа шдээ.

- Чи Сааяатай үерхвэл л Тэхён чамайг үзэн ядаж хаяхгүй гэж үү?? Энэ чинь л энэ тоглоомын үндсэн зорилго биздээ.

- Заа тэгье ээ. Дахиад өөр намайг сүрдүүлэх зүйл байхгүй биздээ.

- Юмс ийм амархан дуусчихна гэж битгий эндүүрээрэй. Явъя Жимин гээд түүнийг чирэх шахуу тэр 2 кафейгаас гарлаа.

- Би чамруу залгана аа гэж Жимин орилоод Юнгид чирэгдэн явав.

- Би харьлаа гэж Намжүүнд хэлээд кафейгаас гарахад тэр миний хойноос ирэн надтай зэрэгцэн алхав.

- Чи Тэхёнтой нөгөө... юу яагаагүй биздээ

- Юу? Яасан гэж?

- Чи түүнтэй унтаагүй биздээ.

- Чамд хамаагүй.

- Чи тэгэхээр унтчихжээ. Муу хувиа хичээсэн өөдгүй амьтан. Чи тийм цайлган хүүхдийн бие сэтгэлээр өөрийнхөө төлөө тоглочихож. Санаа чинь зовохгүй байна уу гээд намайг заамдав.

Мөрийцөгч [Дууссан] Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon