Нэг төмөр зүйл толгойнд минь өмсгөн өнөөх өөрийгөө Минхо гээд байсан хүн нэг товчин дээр дарвал толгой эргэн нүд эрээлжлээд унав.
Толгойгоо барин ёолсоор босож ирвэл нэг айлд хэвтэж байв. Ийм хурдан ирчихэж байгаа юм байх даа гэж бодтол нэг эмээ хүрч ирэнЭмээ: жонгүг ноёнтоон одоо таны аав ирж байгаа учир тоо босох хэрэгтэй байх гэж хэлэн бөхийсөөр өрөөнөөс гараад явчихав. Би тэр өрөөг тойруулж харвал кинон дээрээс л харж байсан ширээ сандал хөнжил гудас гээд их л дээр үеийн юмнууд байв. Үгүй ээ угаасаа дээр үед байгаашдээ би чинь. Орноосоо босон нэг хувцасны шүүгээ шиг юмыг онгойлготол өрж тавьсан үнэтэй торгоор хийсэн бололтой гоё хээтэй ханбугнууд (солонгос үндэсний хувцас) байв. Тэндээс арай гайгүйөнгөтэй гэж бодсон нэг хувцасаа сонгож авав. Өмсөх гэж нэлээн л их юм болов. Солонгос үндэсний хувцас нээх их өмсөөд байдаггүй учир бараг яаж өмсдөгийг нь мартчихаж.
Өрөөнөөс гаран үүдэнд байх гуталыг өмсвөл яг таарч байв. Гэхдээ би яг л энд өмнө нь амьдарч байсан хүн шиг байхын. Гутал хувцас нь таараад л бас намайг хүмүүс нь мэдээд. Гутлаа өмсчихөөд ийш тийш харан зогсвол түрүүний эмээ хүрч ирэн
Эмээ: юу танд ямар нэг юм хэрэг болоо юу гэж доош бөхийн хэлэв.
Би: үгүй ээ. Гэхдээ би тийм муухай ааштай юм уу
Эмээ: ю-юу
Би: зза үгүй дээ би явлаа гэж хэлэн хашаанаас гарав. Удсанчгүй нэг хүн ПАК НОЁНТОН ЯВЖ БАЙНА ПАК НОЁНТОН ЯВЖ БАЙНА ЗАМ ТАВЬЖ ӨГНӨ ҮҮ гэж орилон явна. Удсанчгүй нэг хүн морьтой яван харин хажууд нь зарц нь бололтой нэг хүн дагалдан явна. Би тэр хүнийг гайхан зогсож байтал
Пак ноёнтон: жонгүг ноёнтоон таны амрыг эрье гэхэд
Би: таны ч бас амрыг эрье гэж хэлэн тэндээс холдов. Энэ пак ноёнтон гэх хүн хүртэл намайг хүндэлж байхыг бодоход би их л нэр хүнд сайтай хүн бололтой. Эсвэл би алтан ургийн хүн юм болов уу гэж ганцаараа ярин явбал намайг харсан хүн бүр доош бөхийгөөд л эсвэл хажуугаар нь зөрөх үед амаа ангайж гайхаад хуруугаараа заагаад байх юм. Хаана гэдгийн нь мэдэхгүй ч зах бололтой их хүн бас юм зарж байгаа хүмүүс байв. Тэрүүгээр яван зарим зүйлсийг сонирхон явбаас үд өнгөрч нар шингэж байв. Хэтэрхий их яваад өлсөж байгаагаа ч анзаараагүй бололтой. Замаа барагцаалаад хайж хайж бараг үүр цайх үед гэрээ оллоо. Ингээд харсан чинь манай гэр гээд байгаа газар аягүй гоё юм шиг ээ бусад айлуудыг бодвол хамаагүй цэвэрхэн бос том хашаатай. Ернө бол их л баян айл ололтой. Тэгтэл миний өөдөөс харсан өргөөнөөс нэг настайвтар хүн гарч ирэн гутлаа өмсөөд нааш ирэн алхаж байв. Дөнгөж үүр цайж байгаа учир харагдахгүй юм. Дөхөн ирэхээр нь нүдээ онийлгон арай гэж харвал
Би: аав аа
YOU ARE READING
Hwarang
FantasyБи: чи хаанаас ирсэн гэнээ Ххх: stupid Би: юу гээд байгаа юм бэ дээ ашш