#БИ_АХДАА_ДУРАЛЧИХСАН
Бага насны амьдрал минь ээжтэйгээ хамт ааваасаа нуугдсаар өнгөрсөн учраас бид яг л усны шувуу шиг нүүдэллэн Солонгосын ихэнх муж, дүүрэгт амьдраад үзчихсэн байлаа.
Энэ бол миний 30 дахь шилжилт, мөн би өнөөдөр 18нас хүрч байна. Өглөө яг л бусад өдрүүд шиг эхэллээ. Ээж ачаагаа цэгцлэх зуураа надад өглөөний хоол ч бэлдээд амжчихна. Харин би дахиад л шинэ сургуулийн зүг явахаар шинэ формоо өмсөнө.
Ээж миний урд аягатай будаа тавин:Орой төрсөн өдрийг чинь тэмдэглэцгээе
Би:Хэрэггүйээ, угаасаа та мартчихна. Энэний өмнөх жил ч бас бид миний төрсөн өдрөөр нүүж байлуу?
Ээж уртаар санаа алдан гараас минь атгаад:Энэ сүүлчийнх нь байх болноо, ээжийгээ уучлаарай
Би түүнийг үл тоон будаагаараа тоглонгоо:Та үргэлж л ингэж хэлдэг шд
Ээж:Ээж нь хүргээд өгөхүү?
Би:Нээрээ юу?
Ийн хэлээд түүнрүү үл ялиг инээмсэглэн харлаа. Намайг инээснийг хараад л ээж баярлан инээж:Тиймээ, тэгэнгээ гэртээ авах зүйл байна.
Ээж машинтай, бас яагаад ч юм бүү мэд миний хүссэн болгоныг авч өгдөг, нүүх болгондоо л байшин авдаг. Түүний яринаас маш баян өвөөтэй гэж сонссон ч өдий болтол амьдрахдаа түүнтэй уулзаж үзээгүй юм.
Ээжээр хүргүүлээд байх боломж тэр бүр олдохгүй, тэр нэг бол ажилтай эсвэл бүр томилолтоор яваад өгдөг.Машины цонхоор шиврээ бороо орохыг ажиглангаа дулаан хувцасаа өмсдөг байж гээд харамсаж байлаа.
Ээж:Ээждээ захих юм байнуу?
Би:Хөвөн чихэр
Ээж намайг өхөөрдсөндөө инээд алдан:Ингээд л болоо юу?
Би цонхоор ширтсэн хэвээр гунигтайгаар шивнэв:Аав
Ээж:Юу?
Би:Яагаад ааваас салсан юм бэ? Яагаад буцаад очиж болохгүйгэж?
Ээж:Бид ярилцаад тохирчихсон гэж бодсон юмсан?
Би:Та л тохирсон байх, харин би яагаад ингэж амьдрах ёстойгоо л мэдмээр байна.
Ээж:Уучлаарай, гэхдээ чамайг хангалттай том болтол би юу ч ярихгүй
Би:Хмм тэгвэл би удахгүй архи уух насандаа очих ньӨглөө дажгүй эхэлсэн ч ээж бас энэ хүйтэн бороо намайг тавгүйтүүлж орхилоо. Шинэ сургуулийнхаа үүдээр орох хүртэл чамгүй нороод ч авлаа. Өнөөдөр ч муухай байх нь дээ гэж бодон алхаж байтал хүүхдүүд коридороор пижигнэлдэн гүйлдсээр гараад ирэв. Түгжрэлд жоохон саатсаныг эс тооцвол уг нь нэг их хоцроогүй л юм шиг санагдлаа. Хүүхдүүд энд тэнд 2 3аараа хэлхэлдэн явах бөгөөд коридор байж боломгүй замбараагүй байдалд орлоо. Зарим нэг нь намайг эгээ л түлхээд унагачихгүй хажуугаар мөрлөн өнгөрөх ба энд намайг хүн гэж тоож байгаа хүн нэг ширхэг ч алга. . . . . гэж бодтол. . . .
Коридорын захын ангиас 3 хүү хоорондоо ноцолдон хөөцөлдсөөр шавааралдсан олон хүүхдүүдийн дундуур гүйн нэг л мэдэхэд надтай нилээн дөхөөд ирэх нь тэр. Гэнэт нэг нь нэгийгээ миний зүг түлхэж орхив. Нүдэнд дулаахан инээмсэглэлтэй хүү надтай мөргөлдөн гартаа барьж байсан цүнхийг минь шалан дээр унаган тэр нь холхилдох хүүхдүүдийн хөл доогуур ороод явчихав. Гэхдээ дотор нь. . . .
Цүнхээ авахаар ухасхиймэгц өөр нэгний хөл дээр тээглэн цүнхнийхээ хажууд газар пид хийтэл уналаа. Саяхан л намайг хүн биш мэт тоохгүй байсан хүүхдүүд яг энэ мөчид зөвхөн надруу ширтэж байв. Цүнхрүүгээ гараа сунган авахаар таттал хэн нэгэн дээр нь гишгэчихсэн байх нь тэр.
Би:Өр-өршөөгөөрэй миний цүнх. . . .
Дээш хартал өндөр гэгч нь залуу утсаар яриад зогсож байв.
***:Тиймээ ойлголоо, би Хагнёнд хэлчихьеэ
Тэр утсаа тасалмагцаа надруу гайхан хараад:Юу гэсэн бэ?
Би:Та миний цүнхэн дээр гишгэчихэж.
Тэр хөлрүүгээ харснаа намайг үл тоон нүднийхээ булангаар хараад цүнхийг минь өшиглөж орхив. Цүнхээ аван санаа алдсаар бостол өнөөх хүү над дээр гүйсээр ирж:Зүгээрүү? Ваахх чамайг бэртчихлээ л гэж бодлоошд, үнэхээр уучлаарай
Би түүнрүү үл ялиг муухай харан:Зүгээрээ
***:Үгүйээ зүгээр биш юм бишүү? Эмнэлэг хүргээд өгөхүү?
Би:Зүгээр гэж хэлээд байна шд
Тэр хүү надад бөхийн уучлалт гуйгаад:Миний нэрийг Ким Хагнён гэдэг, ямар нэг зүйл болвол би 2-3д сурдаг шүү
2-3 аахх миний орох гэж байгаа анги биздээ, ёстой дургүй хүрмээр юмаа
Гэнэт тэр хүү эргэж хармагцаа цүнхэн дээр минь гишгэдэг бүдүүлэг нөхрийн зүг их л ууртай харж:Яах гэж ирсэн юм?
***:Өөр газар очиж ярилцацгаая