Миний ах...(дурсамж)

27 0 0
                                    

Союү. 10нас
*буун дууны тас хийх дуугаар ээж нь Союүгийн нүдийг ба амыг нь халхаллаа.
-Союү...миний охин ээжийгээ иртэл хүлээж байгаарай. хаашаа ч явж болохгүй юу ч болсон дуугарч болохгүй шүү.
Ээж нь сөөнгөтсөн хоолойгоороо шивнэн цөхөрсөн нүдээр охин руугаа харлаа.
Союү айсан басхүү тээнэгэлзсэн янзтэй ээж рүүгээ харахад ээж нь муухан ч гэсэн инээмсэглэн
-Удахгүй хамтдаа диваажин шиг амгалан тайван, сайхан газар луу явцгаах болохоор одоо ганц л удаа ганцаараа хүлээж бай. ойлгосон уу?
Союү толгой дохиж ээж нь ухасхийн босоход Союу ээжийнхээ гарнаас зуурч чичирхийлсэн хоолойгоороо шивнэж ярив.
-Ээж би хамт явж болохгүй юмуу?
Ээж нь охиныхоо толгойг үнэрлээд
-Хамт явнаа. гэхдээ одоо биш. Чамайг ээжийнхээ үгэнд ороод ээжийгээ хүлээгээд онц байж байвал ээж нь ирж авна.
Союү толгой дохин хувцасны шүүгээнд ганцаараа үлдлээ. Ээжийгээ хүлээх зуураа дуртай дуугаа дуулан сууна.
Удалгүй буун дуу тас хийхэд Союү айсандаа нүдээ тас анин гараа чанга атган сууж байхад нь шүүгээний хаалга онгойх сонсогдон, дараа нь хэн нэгэн мөрөнд нь зөөлхөн хүрлээ.
Союү нүдээ нээхэд түүний ээж биш харин хар дүрэмт маягийн хувцастай залуухан ах байлаа.
-та..та хэн бэ?
-Союү. Ээж нь гоё газар олохоор яявсан. Ахтайгаа хамт аюулгүй газар ээжийгээ хүлээе.
-За. Таныг ээж явуулсан юм уу.
-Тиймээ.
-Таныг хэн гэдэг юм.?
-Хусог гэдэг. Намайг Хусог ах гэж дуудахад болноо.
-За ахаа.
Нэг багийн хамгийн мундаг төрсөн ахаас нь өөрцгүй ах нь эхнэртэйгээ гадныханы гарт амиа алдахад Хусог охиныг нь эцсээ хүртэл хамгаалах амлалт өгөхөөс өөр зүйл хийж чадаагүй юм.
Союү.12нас
-ТАНЬД ИТГЭХ ХЭРЭГГҮЙ БАЙСАН ЮМ. 2 ЖИЛИЙН ӨМНӨ АНХНААСАА ТАНЬТАЙ ЯВАХ ХЭРЭГГҮЙ БАЙСАН ЮМ. БИ ТАНЬД ИТГЭЖ ХҮОЭЭЖ БАЙСАН. ГЭТЭЛ ОДОО ХААНА БАЙНА. МИНИЙ ЭЭЖ ААВ ХААНА БАЙНА.
-...
-ХУСОГ АХАА. ГУЙЯ. ХААШАА ЯВСНЫГ НЬ ХЭЛЧИХ ЛДЭЭ. ЭСВЭЛ ЯДАЖ ЯАГААД НАМАЙГ ГАНЦААРАНГ МИНЬ ОРХИСОНГ. ММ?
-....диваажин руу явсаан.
-....а...айн?
-диваажин руу явсан. Тэд чамайг орхиж явахыг хүсээгүй ч яах ч аргагүй болсон. надад чамайг энд авч ирээд хамгаалж халамжилж амьдрахаас өөр сонголт байгаагүй.
-2жилийн өмнө үү? байж боломгүй юм. Олдож таараа тийм биздээ.
-... уучлаарай Юүяа. ах нь дайснууд явсны дараа шууд очсон ч бүх зүйл шатсан байсан. тэр чигтээ.
Юү нулимсаа арчсаар чимээгүй л өрөөндөө орчихов.
Хусог түүний араас очиход хаалгаа аль хэдийн цоожилсон байлаа.
-Юүяа. Юү. Союү хаалгаа нээ лдээ.
Союү түүнд хаиулсангүй. Харин Союүгийн өхөөнд байгааг батлах түүний мэгших дуу л өрөөнөөс сонсогдож байв.
-Юү...ахыгаа уучлаарай. Ах нь чиний төлөө юу ч хийхэд бэлэн. Тийм болохоор ээж аавыгаа дараа төрөлдөө сайн хүн болж төрөөсэй гэж залбираад явуулахаас өөр арга байхгүй. Ах нь чадах бүхнээ хийсэн. Харин хийж чадах эцсийн арга минь энэ л байсан. Чамайг аваад зугтах. Ээж аав чинь чиний төлөө амиа золиослон байж гарж явчихаад чамайг уйлж суухыг харвал яах бол.?
Союүгийн уйлах дуу алга болж. ганцхан түүний хүнд хүнд амьсгалах дуу л сонсогдоно. Удалгүй хаалга онгойж Союү Хусогыг тэвэрч авав.
Хусог түүнийг тайвшруулан толгойг нь илэх ажээ.
-Чамд ямар хэцүү байгааг мэднээ. Ах нь ч бас айлын ганц атал ээжийгээ 6тайдаа алдаж байсан. Гэхдээ ах нь огтхон ч уйлаагүй.
-Яагаад?
Союүгийн хоолой нь уйлж хашгирснаас болж эцсэн байх ч гэлээ Хусогт урьдынхаас нь илүү сэтгэл татам сонсогдох нь гайхшрал төрүүлэх шиг.
-Уйлвал хүмүүс намайг сул дорой гээд цэргийн хуаранд татаж амьдруулахгүй байсан. Энд ирдэг хүүхдүүд хэдэн мянган хүүхдүүдээс сэтгэлийн хадтай хүчтэй бас тэвчээртэй зоригтой гэдгээрээ л ялгагдаж ирдэг юм.
-Ойлголоо. Би ч бас уйлж болохгүй юм байна.
-Тиймээ.
-Та надад туслах уу?
-Юунд?
-Ээж аавынхаа өшөөг авахад.
-Тэгнээ.Мэдээж туслана.
Энэ үеэс л эрх танхил цэргийн хуарангийн муур Союү эрэмгий зоригтой бас хүйтэн сэтгэлтэй дайчин бүсгүй болоход бэлтгэгдэж эхэлсэн юм. 1жилийн дотор тэрээр бэлтгэгчдийн дунд чадвараараа магтагдаж байсан төдийгүй бусад өсвөрийн бэлтгэгчид дунд хүйтэн сэтгэлтэй төлөв даруу дайчин мангас гэж яригдах болсон юм.
Союү.15 нас
1р хуарангийхан бас нэгэн ялалт авж хотоо амжилттай хамгаалсан тул найр хийж байлаа. угийн бусад хүүхдүүдтэй дотносох дургүй Союү харин томчуудтай найрлахаар явсан Хусогыг хүлээн өрөөндөө сууна. Энэ хугацаанд Союүгийн олон зүйл өөрчлөгдөж бие бялдрын хувьд гуа сайхан бас шөрмөслөг тэрээр харагдаж байгаагаасаа хүчтэй нэгэн юм. Энэ жилээс даалгаварт явж аюэхэлсэн тэрээр одоогийн байдлаар 5 даалгаварт явсан ба амжилтын тоогоор тэргүүлсэн тул дарга түүний Хусогтой хамт амьдрах гуйлт мөн тусгайгийхантай хамт хооллож бэлтгэл хийх гуйлтыг зөвшөөрж түүнийг тусгай салаанд шилжүүлэн өрөөг нь ч бас зөвхөн хусогтой хамт ашиглах 8хүний том өрөөнд оруулжээ.
Союү.16 нас
-Өмнөд Солонгос улс Америкийн Оросын эсрэг дайндаа зориулж хийсэн Технологийн шинэ нээлтээс болж хоёр хуваагдах болчихоод байна. Одоогоор байгаль орчноо нөхөн сэргээж Солонгосыг шинэ ертөнц болгож. хариуд нь Орост туслалцаа үзүүлэх гэсэн Солонгосчууд 25р хуарангийн дарга Шин Жүвоны талд нэгдэж харин Солонгосын технологийг цаашид хөгжүүлж Америктай хамтарч ажиллах хүсэлтэй байгаа солонгосчууд Андрю даргын талд нэгдэж байна.--
Твийн нэвтрүүлэгчийн хоолой Тв унтраах үед чимээгүй болж зөвхөн Хусогийн санаа алдах дуу л өрөөнд сонсогдлоо.
-Убба хоёулаа энэнээс болж ауваагдахгүй биздээ.
-Хоёулаа яасан ч салахгүйээ. Эцсээ хүртэл хамтдаа байна.
Шөнө нь:
Унтаж чадахгүй байсан Союү ээж аавыхаа нас барсан газар очиж эргэчихээд үүрээр ирэхээр шийдэн савтай ус, нум сумаа барин явлаа.
Уулан дээр:ээж ааваа охин нь ирлээ. Ирж чадалгүй удсанд уучлаарай мундаг охин болох гээд завгүй байлаа. Та хоёр минь сайн сууж байгаа биздээ. Охин нь удахгүй тусгай салаанд орно. Тэгээд та хоёрынхоо өшөөг авна. Тэр болтол хүлээгээрэй, удахгүй охин нь юу чаддагаа харуулна.
энэ үед холоос:
-Тэр үнэхээр мөн үү.?
-Тиймээ энэ түүний ээж аавын нас барсан газар.
-Тэр манай салаанд хэрэгтэй,аваад яв.
Тэдний харилцан яриа дуусахад чимээгүй-буу Союүг чиглэн унаж, Союү ухаан алдлаа.
-Тэр сэрэхэд 4 цаг дутуу. Хурдалцгаая.
Хэсэг бүлэг хүмүүс ийнхүү Союүг машиндаа суулгасан нь Шин Жүвоны цэргийн салаагтйхан байлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 28, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Fight for LoveWhere stories live. Discover now