~~Chapter 36~~

1.9K 211 25
                                    

"Нэг мэдэхэд л хавар иржээ. Энэ хугацаанд их л юм болж өнгөрсөн. Jackson сурахаа больж, ажил хийдэг болсон. Mark бид хоёрын хувьд хосууд шиг л байх болсон. Хосууд шиг ч гэж яг үнэндээ бид хосууд. Өмнө нь надад их хэцүү байсан, огт сэтгэлгүй хүнтэйгээ өдөржин шөнөжин хамт байна гэдэг тийм ч амар зүйл биш. Одоо харин би түүнтэй хамт байх гэж хичээж байгаа. Түүнтэй хамт байж, сэтгэл зүрхээ түүнд зориулахыг хичээж байгаа." гэж бодож байхад "Юугаа ингэтлээ бодоо вэ?" гэж Mark-ийг хэлэхэд нь би түүн лүү хараад инээмсэглэн толгой сэгсэрлээ.
- Юу ч биш дээ. Төгсөлтийнхөө шалгалт, магистр хамгаалалтынхаа тухай бодоод... гэхэд тэр "Мм..." гээд толгой дохиод хацар дээр минь үнсэв. Удалгүй түүний гар бэлхүүсээр минь орж ирэн тэвэрлээ. Би түүний гарыг буулган:
- Бид ажил дээрээ байна шүү дээ! Хүн ороод ирвэл яах юм? гэхэд тэр буцааж тэврээд:
- Яадаг юм? Найз бүсгүйгээ тэвэрч байгаа хүн байгаа л биз? гэхэд нь би инээмсэглэн өөдөөс нь хараад түүнийг зөрүүлэн тэвэрлээ. Mark миний толгойн дээр эрүүгээ тавиад:
- Яаж чамгүйгээр би 20 хэдэн жил явсан юм бол доо? гэхэд нь би инээд алдаад:
- Би удахгүй чиний энэ нялуун үгнүүдээр чинь бөөлжих байх шүү! гэхэд тэр ч бас инээж байв. Удалгүй хаалганы дээр байх хонх дуугаран хүн орж ирж буйг мэдэгдлээ. Би түүнээс салан үүд лүү харвал Youngjae зогсож байх нь тэр. Яг үнэндээ түүний шалгалтууд эхэлчихсэн ойрд их завгүй байгаад уулзаж ч чадахгүй байсан юм. Би түүнийг харсандаа баярлан инээмсэглэхэд тэр над луу инээмсэглэн дөхөж ирээд:
- Худалдагчаа, нэг iced tea өгөөч! гэхэд нь тэр намайг "Худалдагчаа!" гэж дуудсан болохоор нь би гараа сунган түүнийг цохьлоо. Тэр инээд алдаад:
- Бас надад 30 минут зарцуулаач? хэмээн хэлэв. Би гайхан түүн лүү хараад iced tea-г нь бичээд Mark луу харахад тэр:
- Би бэлдээд өгье. Та хоёр суугаад ярилц ярилц. гэхэд Youngjae:
- Гадаа их сайхан байна. гэж хэлэв. Түүний хэлсэн үгнээс үзэхэд тэр надтай гадуур байхыг хүссэн бололтой. Mark гайхсан ч толгой дохиод:
-Тэгвэл одоохон, би iced tea-г чинь бэлдээд өгье. гэв.
.
.
.
Бид гадаа гаран удаан гэгч нь алхана.
- Хичээлийн бурхан Choi Youngjae, намайг тоож ирдэг байжээ? гэхэд тэр инээд алдаад:
- Сүүлийн хэдэн долоо хоног л ирсэнгүй шүү дээ! Тэрнээс өмнө нь байнга л ирдэг байсан биз дээ? гэхэд нь би ч мөн адил инээлээ.
- За тэгээд, гадаа уулзья гээд, энэ хүртэл ирээд юу болоов? гэхэд тэр:
- Хоёулаа энд эхлээд сууя? гэж хэллээ. Түүний заасан газарт суугаад түүн лүү асуулт нэхэн харсаар л байлаа. Тэр санаа алдаад:
- Чамд надад хэлэх зүйл байхгүй юу? гэв. Би гайхаж орхилоо.
- Юу тэр вэ? Ойрд нээх их зүйл болоогүй шүү дээ. Хоёулаа тэглээ ч шөнө болгон утсаар ярьж байсан биз дээ?
- Үгүй ээ, шал өөр юм. Надад хэлээгүй үлдсэн. Ямар нэгэн юм? Ер нь нэг ч биш хоёр гурван зүйл? гэхэд нь би түүний хэлж байгаа зүйлүүдээс айж эхэллээ.
- Youngjae чи...
- Зүгээр, байгаа юу? Байхгүй юу? гээд над луу харахад нь би удаанаар толгой сэгсрэхэд тэр инээмсэглээд:
- За тэгвэл боллоо. Би одоо явж шалгалтандаа бэлдлээ. Баяртай. Чи ойрхон байгаа юм чинь ингээд орчихоорой. гэж хэлээд хурдхан шиг яваад өгөв. Харин би гайхсаар дотроо олон зүйлийн тухай эрэгцүүлсээр үлдлээ.
.
.
Mark бид хоёр ажлаа тараад манайд байж байсан юм. Тэр хоол идчихээд буйдан дээр хэвтээд өгөв. Тэгснээ гэдсээ илэн:
- Сайхан амттай хоол байлаа.
- Хэзээ би муухай амттай хоол хийдэг байсан юм? гэхэд тэр инээд алдаад буйдангийнхаа хажууд зай гарган товшоод:
- Алив нааш ир. гэв. Би түүний хоолоо дуусгаж тавьсан тавгийг аваад:
- Үгүй ээ. гэж хэлэн гал тогоо руугаа явлаа.
- Хөөе ээ! гээд түүнийг гонгиноход нь би тавгаа ширээн дээр тавиад түүн лүү очиход тэр инээмсэглээд гараа дэлгэлээ. Би ч инээсээр түүний хажууд түүнд тэврүүлэн хэвтэв.
- Хоёулаа ер нь, хоёр талд байр түрээслээд байж байхаар цуг амьдарцгаая! гэхэд нь би гайхаж орхилоо. Цуг амьдрах? Хамт амьдрах? Mark бид хоёр? Тэр хөхрөн инээгээд:
- Чи наад царайгаа хардаг ч болоосой! Эвэртэй туулай үзсэн юм шиг л!! гээд хөхөрсөөр л байв. Би түүнийг нудраад:
- Тоглох юм аа, олж тоглоорой! гээд босох гэхэд тэр намайг татан буцаад хэвтүүлэв. Би түүний өөдөөс харахад тэр миний духан дээр үнсэн:
- Би уул нь тоглоогүй. Чи бодож үзээрэй. хэмээн хэлэв. Үүний дараа бидний хэн хэн нь чимээгүй болоход би түүний нүд лүү харлаа. Тэр ч бас над луу дулаан харцаар харах аж. Дараа нь түүний нүд уруулан дээр минь тусахыг би анзаарсан юм. Тэр над луу бага багаар ойртон уруул дээр минь үнсэв. Энэ их удаан хугацаа өнгөрсөн байхад түүний үнсэлт надад юу ч мэдрүүлдэггүй хэвээр л... Тэр миний уруул дээр үнсэхээс айдаг байсан юм. Бид нийлсэнээс хойш тэр шатан дээрх үнсэлтээс гадна, тоотой хэдхэн удаа л уруул дээр минь үнсэж байсан билээ. Тэр уруулаа салган нүд лүү минь хараад дахин уруул дээр минь үнсэв. Түүнийг ийм шийдэмгий байхыг бас л тоотой хэд харж байсан юм. Түүний бэлхүүсэн дээр минь байх гар дээшлэн хөхийг минь базахыг мэдрэв. Энэ болох гэж байна. Магадгүй ингэвэл... би түүнд татагдаж болох юм. Утгагүй бодлоо өөрөө өөртөө итгүүлээд түүнийг хүзүүгээр нь тэвэрлээ. Тэр үнсэлтээ салгалгүйгээр миний дээр гаран хүзүүгээр минь уруулаа гүйлгэв. Зарим үедээ үнсэн, шимж байлаа. Тэр миний товчтой цамцыг тайлж эхлэв. Энэ үедээ ч тэр уруулаа надаас салгаагүй юм. Тэр тайлж дуусаад нуруугаар минь гараа явуулан хөхөвчний минь түгжээг төвөггүйхэн тайлаад амжив. Тэр намайг өндийлгөн суулгаад цамц болон хөхөвчийг минь бүр мөсөн тайлж газар унагалаа. Би ч бас түүний цамцыг тайлах ёстой байх гэж бодоод түүний цамцыг сөхөх гэхэд тэр гарнаас минь бариад дахин намайг үнслээ. Түүний гар биен дээр минь тэнэн хэсүүчилсээр л байв. Тэр дахин намайг хэвтүүлээд хүзүүнээсээ бүр доошлон эгэм дээр минь үнсэнэ. Тэр бүх зүйлийг зөөлхөн, тайвнаар хийж байсан юм. Тэр хөхний минь голд ирэн нэг үнссэнээ болин газраас цамцыг минь авч өгөөд биеийг минь халхлав. Дараа нь тэр буйдан дээр нүүрээ гараараа даран суулаа. Би ч цамцаа өмсөн түүний хажууд суухад тэр:
- Намайг уучлаарай. Би чадахгүй нь ээ. Чамд... чамд хэтэрхий хайртай болохоор... Би ийм зүйл хийж чадахгүй нь... Дараа нь... зөв цагт, зөв газраа... Итгэл төгс чамд хайртайгийнхаа баталгаа болгож, чамайг минийх болсон цагт л... гэж хэлснээ чимээгүй болов. Дараа нь миний зүүн гарыг бариад:
- Тэр үед чи энэ хураандаа бөгжтэй байх болно. гэж хэлээд ядам хуруун дээр минь үнсээд босон тонгойгоод буцан уруул дээр минь үнсээд:
- Сайхан амраарай, хонгор минь. гэж хэлээд гэрээс гараад явлаа.
-----------------------------------------------------------
A/N: Сайн уу. Kkk.. Байхгүй байж байж байгаад ирэхдээ дандаа л уучлаарай нтрээ хэлдэг тэ? Миний уучлаарай бараг үнэ цэнэгүй боллоо. Тиймээс намайг ойлгож, хайраа харамгүй цацаарай л гэе даа 😞😞 Love u guys! Vote&Comment.

All the love L.

[Completed]••My Step Brother••Jackson Wang••MongoliaDonde viven las historias. Descúbrelo ahora