Өнөөдөр бол миний хувьд онцгой өдөр миний арван найман насны төрсөн өдөр.Гэвч надтай хамт тэмдэглэх хүмүүс байхгүй манай гэр бүлийнхэн бүгд гадаадад байдаг. Би зөвхөн сургуулиа төгсөхийн төлөө л энд үлдсэн. Өөрөөр хэлбэл надад зөвхөн төрсөн өдрийн мэндчилгээ л ирнэ.
Харин одоо бол өөртөө зориулж авсан жижиг бялуун дээрх лаагаа үлээх гээд хүслээ бодож буй би. Ээж минь надад хэрвээ итгэх л юм бол чиний хүсэл биелэх болно гэж үргэлж хэлдэг байсан.Лаагаа үлээсний дараа яг л хэвэндээ, үргэлжилдэг зүйлс үргэлжилсээр унтах цаг болж гүн нойрондоо автна.
Өглөө хүмүүсийн ярилцах дуу үнэхээр хэцүү сонсогдож аргагүйн эрхэнд нойрноосоо сэртэл намайг тойроод амьдралдаа нэг ч харж байгаагүй 9н хөвгүүн намайг тойроод зогсож байсанд нь гайхсандаа болоод юу ч дуугарч чадалгүй таг хөшчихөв.Тэгтэл тэр дунд байсан өндөр ширүүн царайтай нь "хөөе чи эмэгтэй юм байж хэтэрхий их унтах юмаа. Сар унтаагүй юмуу хаашаа юм."гэтэл хамгийн намхан нь инээмсэглээд "манай дүүг уучлаарай тэр өглөө унтаж байхад нь сэрээчихсэн болохоор бага зэрэг ааш муутай байгаа юм"гээд өөдөөс инээмсгэлэв. Арай гэж дуугараад "Т-Та нар яаж манайд орж ирсэн юм?Та нар хэн юм?"гэхэд "Намайг Шиүмин гэдэг . Саяны муухай ааштыг Сэүн .Энэ бол Чанёол цаана нь байгаа хэд бол Бэкхён, Сухо, Чэн , Кай , Кёнсүү , Лэе.Бид бол хүсэл биелүүлэгч сахиусан тэнгэрүүд хүмүүсийн онцгой хүслийг биелүүлдэг юм. Харин чиний хүсэл биднийг дуудсан.Гэхдээ чиний хүслээ бодохдоо бодсон үг чинь биш чиний итгэх итгэл чинь дуудсан. Хүмүүс насанд хүрэх хүртэл итгэх итгэл нь багассаар байгаад иймэрхүү лаанд хүслээ шивнэх зэрэг жижиг зүйлсд итгэхээ болиод ёс төдий боддог болчихдог" гэтэл Сэүн "Хэрвээ чи юу бодсоноо дахиад бодоод үзвэл бараг таван настай хүүхэд шиг зүйл бодсон."гэхэд нь гэнэт уур хүрээд дотор гомдох сэтгэл төрсөндөө бодсоноо шууд хэлчихэв"харин ч тэр хүсэл минь миний хувьд таван настай хүүхдийх шиг биш байсан.Чи хүсэл биелүүлэгч сахиусан тэнгэр гэчихээд харин ч илүү ихээр хүнийг ойлгох ёстой биздээ.Чам шиг ийм хөлдүү сахиусан тэнгэр байдаггүй юм за"гэтэл Сэүн сонин царайлаад Шиүминий араар ороод зогсчихно тэр. Байдал сонин болсныг мэдсэн бололтой Сухо "Сэүн маань хамгийн бага нь болохоор бага зэрэг бодлогогүй үгс хэлчихээд байдаг юм л даа" гээд инээх аядав."Та нар тэгвэл энд юу хийх юм" гэж намайг асуухад Бэкхён"Бид чиний хүсэл биелтэл чамтай хамт амьдрах болно"гэж хэлээд дуусахад Чанёол "бас танайх их олон өрөөтэй юм билээ.Чи ганцаараа амьдардаг байж ийм олон өрөөнд юу хадгалдаг юм"гэв."Манай гэрийнхэн их олуулаа...............байсан. Аав,ээж,би бас 2 ах. Эцэг эх маань их том хувцас загварын компанитай төв салбар нь Бээжинд байдаг.Хоёр ах маань Америкт сурдаг.Би энд зөвхөн сургуулиа төгсөх гэж л үлдсэн. Дунд сургуульд байхаасаа хойш ганцаараа амьдарсан." гэхэд Лэе " хэцүү л байсан байх дунд анги гэхэд чи жоохон байсан байна. Аан тийм хэлэхээ мартах дөхлөө бас нэг зүйл байна.Хүсэл чинь хэрвээ нэг сарын дотор биелэх юм бол бид чиний дахиад нэг хүслийг чинь биелүүлэх болно." "яагаад?миний хүсэл биелчихнэ шүү дээ" гээд гайхсан янзтай асуухад"энэ бол сахиусан тэнгэрүүдийн дүрэм эхний хүсэл бол хүмүүсийн итгэх итгэл бас өөр зүйлс байдаг гэвч хүслээсээ хамаарж хэр хурдан биелэх хугацаа тодорхойлогддог. Хэрвээ тэр тодорхойлогдсон хугацаандаа биелчихвэл чиний итгэх итгэл ч шаардагдахгүй дахин нэг хүслийг биелүүлж өгөх болно.Хүний хүсэл гэдэг хүмүүсийн дүрмээр бол их хугацаа шаарддаг учраас ихэнхдээ тодорхойлогдсон хугацаанаасаа хэтэрдэг тийм учраас хугацаандаа амжвал нэг хүсэл нэмж биелүүлдэг юм" гээд их л хичээнгүй тайлбарлахад Чанёол "бас хамгийн гоё зүйл нь зуун хүний хүслийг тодорхойлогдсон хугацаанд нь биелүүлж чадвал бид хүссэн хүнээ болж төрөх эрх авдаг.Чи бол бидний зуудах хүн. Би лав баян айлийн хүүхэд болж төрнөө.Сөүлд амьдрахад ядуу амьдрана гэдэг хэцүү тийм биздээ." гээд ярзайтлаа инээтэл цонхны урд зогсож байсан болохоор түүний дэлдэн чих нь гэрэлтээд бүр үнэхээр инээдтэй харагдаад байв инээдээ тэвчилгүй нэг псс хийтэл инээчихээд "Тэгвэл миний хүслийг хурдан биелүүлж өгөөрэй" гээд инээмсэглэв."Та нар өлсөж байна уу?би хоол хийгээд өгөх үү?" гээд болгоомжлонгуй асуухад өөд өөдөөсөө харж байснаа бүгд толгой дохихоор нь "Тэгвэл та нар хүссэн өрөөндөө ороорой ер нь тухтай байхийг хичээгээрэй" гэж хэлчихээд хоол хийхээр гал тогоо руу явав. Хоол бараг хийгээд дуусаж байхад Сэүн ороод ирэхээр нь "одоо бараг л хоол болох гэж байна.Бусдыгаа дуудчих" гэхэд доошоо харж зогсож байснаа "Ү-үгүй-ээ т-тэр н-нөгөө түрүүний хэлсэн зүйл , чиний хүслийг хүндэтгээгүйд у-у-уучлаарай" гэчихээд цаашаа явчихна тэр.Нээх удалгүй тэд бие биенээрээ тоглосоор орж ирэв.Тэд танихгүй айлд их хурдан дасдаг бололтой.Ер нь л нилээн дуу шуутай хооллоход манай гэр хэзээ ийм их дуу шуутай байсныг ч санахгүй нь ийм байхад миний сэтгэл ч гэсэн үнэхээр сайхан байна.Үүний дараа бид зочны өрөөнд орж ирж сууцгаагаад юу хиймээр байгаагийн асуутал Сэүн"Чи бидний тухай сонирхолтой зүйд мэдмээр байна уу" уул нь Сэүнийг бараг ярихгүй дуугай суугаад байх вий гэж бодож байтал би буруу бодсон бололтой. "Юу юм би заримдаа их сониуч болчихдог л доо" гээд инээх аядав.Сэүн" бид хүний хүсэл биелүүлдэгч гэсэн бас өөр өөрсдийн онцгой хүчтэй би салхийг удирдаж чаддаг.Кай хён шилжигч,Кенсүү хён хүч, Чанёол хён галт шувуу, Чэн хён аянга цахилгаан , Бэкхён хён гэрэл, Лэе хён анагаагч, Шиүмин хён хөлдөөх хамгийн сүүлд нь Сухо хён ус удирддаг" ер бусын зүйлсд дуртай ч би нэг л итгэж өгөхгүй юм гэхэд бодлоос минь салгаж Сэүн"Хармаар байна уу" гэхэд нь толгой дохитол миний амьдралдаа дахиж хэзээ ч харж чадахгүй бас үнэхээр төсөөлөлөөс давсан гайхамшигтай зүйл байсан юм.