10.Еэлин

662 91 3
                                    

-Еэлин!?

-Сайн уу?

-Чи энд юу хийж яваа юм?

-Мэнд ч байхгүй юу? хэмээн Еэлин ѳѳртѳѳ сонстох тѳдий хэлээд, худал инээд алдаснаа:
-Оруулахгүй юм уу?

-Аан ор ор гээд Вэйлонг зам тавьж ѳгѳв.

Еэлин орж гутлаа тайлснаа энд тэндэхийг сониучирхан ажигласаар зочны ѳрѳѳлүү орлоо. Вэйлонг жимсний шүүс стаканд аяглаад араас нь оров.

-Танайх их дажгүй юмаа. Гэхдээ тэр байшинтай зарим нэг зүйлс нь их тѳстэй юм гэж хэлээд Еэлин нэгэн уран баримлыг заав.

-Бага сага ижил зүйлс бий.

-Надад шүүс авчирсан хэрэг үү? Баярлалаа миний дуртай тоорын шүүс байна. Еэлин хэлж дуусаад шүүснээс уув.

-Ингэхэд чи яагаад манайд ирсэн юм?

Вэйлонгийн асуултанд Еэлин үл дуугаран цонхруу харж зогсоно.

-Гадаа цас орж байна.

-Еэлин асуултанд хариул! Хамгийн сүүлд уулзахдаа хоёулаа бие биенийгээ танихгүй юм шиг байцгаая гэж тохирсон биз дээ?

-Санасан гэж Еэлин амандаа шивнээд, цийлэгнээд ирсэн нулимсаа гараараа шувтраад хуурамч инээмсэглэл тодруулан эргэж харав.

-Зүгээр л.

-Чиний нүүр чинь яагаад ингэтлээ аймаар улайгаад байгаа юм? Зүгээр үү?

-Зүгээрээ.
Еэлин ингэж хэлээд шууд л ухаан алдаад уначихав. Вэйлонг сандран гялс түргэн тусламж дуудлаа. Түргэний эмч ч хурдан ирж Вэйлонг хамт явахаар болов. Бүх процесс үнэхээр хурдан болж ѳнгѳрѳн нэг мэдэхэд Вэйлонг Еэлиний гарыг атгаад эмнэлэгийн ѳрѳѳнд сууж байв. Тэгтэл эмч ѳрѳѳнд орж ирлээ.

-Яагаад ухаан алдсан юм бол?

-Харшил

-Харшил аа?

Ѳѳ үгүй ээ. Би түүний харшлыг мартаж яаж чадав аа. Тэр тоорын харшилтай шүү дээ. Гэтэл би тоорын шүүс ѳгч л байдаг.

-Та юуны харшилтай тухай мэдэх үү?

-Тэр тоорны харшилтай.

-Тоор орсон ямар нэг-

Эмчийн үгийг гүйцээлгүй, дундуур нь таслан:
-Би тоорын шүүс ѳгчихсѳн юм.

-Яагаад!?

-Түүний харшилтай гэдгийг мартчихаж гэж Вэйлонг хэлээд Еэлинрүү харан гарыг нь атгаж урууландаа хүргээд:
-Уучлаарай надаас болоод хоёр ч удаа эмнэлэгт хэвтэж байгаад хэмээн зѳѳлѳн хэлээд Еэлиний хѳвсгѳр үсийг илэв.

Энэ хооронд эмч аль хэдийн гараад явчихсан байлаа.

Flashback: 2010 оны 8 сарын 3

"За ингээд Еэлин болон Еэншүдээ тѳрсѳн ѳдрийн мэнд хүргье ээ!"  хэмээн Вэйлонг хэлээд бяцхан гараа хооронд нь ташиж баяр хүргэв. Энэ ѳхѳѳрдѳм үйл явдлыг харсан ихрүүдийн ээж дурсамжийн зураг даран, инээмсэглэж байлаа. Вэйлонг үгээ хэлж дуусаад тэр хоёрт ѳѳрийн бэлдсэн бэлэг гээд тус тусд нь эв хавгүй боосон хэдий ч хэр их сэтгэл гаргасан нь харагдахуйц хѳѳрхѳн хайрцагтай бэлэг ѳгѳв.

"Ваахх Вэйлонг хамгийн шилдэг нь" гэж Еэншү хэлээд бэлэг авсныхаа дараа Вэйлонгийг тэвэрч доороо дэвхрээд бѳѳн юм болов.

Харин Еэлин "баярлалаа" гэж аяархан хэлээд доош харан суув.

Дараа нь тэр хоёр авсан бүх бэлэгнүүдээ задалж үзэхээр болов. Тэгээд эхэлж Вэйлонгийн ѳгсѳн бэлгийг үзэв.
Тэдний бэлэг дотор бамбрууш, Вэйлонгийн эв хавгүй бичсэн баярын ил захидал, тэдний уух дуртай шүүс гээд тѳстэй зүйлс байлаа. Гэхдээ нэг л зүйлээр ѳѳр байв. Тэр нь чихэр. Еэншүд гүзээлзгэнэтэй чихэр. Харин Еэлинд тоортой чихэр байв. Гэхдээ гаднах цаасыг нь аваад тѳмѳр чихрийн хайрцагт хийж ѳгсѳн байлаа.

"Ямар их чихэр вэ?" хэмээн Еэншү хайрцагийг онгойлгон  уулга алдахад:

"Би идэхэд амар болгох гээд бүх цаасыг нь авчихсан." гэж Вэйлонг их л бахдалтай нь аргагүй хэлэв.

"Их сэтгэл гаргаж ээ" хэмээн ихрүүдийн ээж хошуу нэмэв.

"Баярлалаа"

Энэ хооронд Еэлин аль хэдийн нэг чихэр амандаа хийчихсэн байлаа. Гэнэт Еэлиний нүүр улайн амьсгалж чадахгүй болоод ирэв. Үүнийг анзаарсан ээж нь очиж шалгах гэтэл  Еэлин тэр дороо л ухаан алдаад уначихав.

Еэлиний ээж сандран хүүгээ тэвэрч аваад түргэн дуудав. Дараа нь тэд хүүг аваад явахад араас нь Еэлиний ээж болон Вэйлонг дагаж явлаа. Еэлиний ээж авч явахгүй гэсэн боловч 'миний буруу' гээд уйлаад байх хүүг үлдээж чадалгүй дагуулаад явлаа.

"Еэлин намайг уучлаарай. Би чамд тоорын чихэр ѳгѳх ёсгүй байсан юм." хэмээн Вэйлонг уйлан, ухаангүй хэвтэх Еэлиний гарыг тас атган хэллээ.

"Зүгээрдээ хүү минь чи мэдээгүй байсан шүү дээ" гэж ихрүүдийн ээж хэлэн, зогсоо зайгүй ѳѳрийгѳѳ буруутган уйлах хүүг тэврэв.

Flashback end

Маргааш гэхэд Еэлин ухаан оров. Тэгээд ѳрѳѳг нэг тойруулан харснаа гарыг нь атгаад унтчихсан байгаа хайртыгаа харлаа.

Маш их хайрлаж, тэр хэмжээгээрээ шархалж гомдон мартахыг хичээсэн ч чадаагүй тэр нэгэн. Ѳѳрт нь хэзээ ч хайртай болохгүй гэдгийг мэддэг ч сэтгэлээ үл хорьж чадна.

Еэлин түүний үсэнд аяархан хүрэн инээмсэглээд:
-Намайг үхүүлэх мѳн амьдруулах шалтгаан минь хоёулаа чи шүү дээ хэмээн ажуухан хэллээ.

Тэгээд доош тонгойн хацар дээр нь зѳѳлѳн үнсэв.

Еэлиний нулимас доош унан Вэйлонгийн хацар дээр буулаа.

My Personal Slave/дууссан/Where stories live. Discover now