-Two sides-

57 4 0
                                    

- Тэр нэг л хачин ш дээ, хэтэрхий нухацтай.. бас юу ч гэмээр юм нэг л хамт байхад тухгүй.

- Эхлээд харахад сайн хүн юм шиг хэрнээ дахиад нэг харахад онцгүй мэдрэмж төрүүлдэг төрлийнх

- Мин Ён И.. Тэр яг л бэлдчихсэн жүжгийн зохиолын дагуу дүрд тоглоод байгаа юм шиг хүн ш д..

- Ямар ч өсвөр насны охины баяр баясалгүй.. удахгүй нүүрээрээ дүүрэн үрчлээтэй болох биз.

- Энэ ангид найз минь болсон анхны хүн ч гэлээ яг найз байх чанар дутдаг юм шиг ээ

Ангийн, сургуулийн, эргэн тойронд минь байгаа бүх охин иймэрхүү зүйлсийг миний ардуур, байхгүйд ярьдаг гэдгийг мэдсэнээсээ хойш би хачин байхгүйн тулд хичээж эхэлсэн. Илүү их инээж, илүү нөхөрсөг хандах гэж.. Гэвч үр дүнд нь ийм юм болсон.

- Жүжиглээд байдаг.

- Олон ааштай болчихсон, өмнө нь ядаж л дургүй гэдгээ илт харуулаад амар байсан..

- Яриа өдөхөөр нь хүчээр эелдэг харьцах гэж ядаргаатай байдаг, зүгээр л өмнөх шигээ мэндлэхгүй зөрвөл таарна.

Би энэ бүхнийг миний буруу үгийн сонголт, хачин ярианы өнгө аясаас болсон гэж боддог учраас өөрийгөө хэрэндээ сайн хянахыг хичээсэн ч болохгүй байв. Толинд харж инээх сургуулилт хийсэн ч, интернетээс бичлэг үзээд бэлдсэн ч тэр. Тэгээд миний бодож олсон зүйл бол өөртөө тохиолдох бүх зүйлийг дуу хураагуурт бичиж авах санаа байлаа. Муу санаа байж магадгүй ч би өөрөөр яахаа мэдэхгүй байна. Ахлах сургуулийн хоёрдугаар ангидаа буугаад өгчихвөл тэрнээс муу юм гэж үгүй болох байх.

Би өглөө сэрээд хамгийн түрүүнд дуу хураагуураа асаагаад гэрийн өмднийхөө халаасанд хийдэг. Тэгээд нүүр гараа угаах, шүршүүрт орох, ариун цэврийн өрөө орох, хувцаслах, идэх гээд бүх үедээ дуу хураагуураасаа салдаггүй. Өдөр хичээл дээрээ ч, гэртээ ирээд гэрийнхэнтэйгээ ярилцахдаа ч гэсэн.

Орой унтахаар орондоо орохоос өмнө хүмүүстэй ярилцсан бүх хэсгээ сонсдог. Хачин эсвэл сайн ярилцсан гэж бодсон хэсгээ тасдаж янзалаад он сартай нь хадгалдаг. Үнэхээр гажиг гэж бодож болох ч ингэвэл миний нийгмийн харилцаа сайжирч байгаа юм шиг санагддаг.

Цасаар шуурч байна гэлтэй их салхитай цас хаяласан өдөр дуу хураагуураа асаахгүйгээр хичээлдээ явж байв. Угаасаа асаасан ч салхины исгэрэх л бичигдэх биз. Өмнөх өдрүүдийн бичлэгээ сонсон сургууль руу алхаж байхад хажууд байсан залуу тамхиныхаа утааг нүүр рүү минь үлээчихэв. Үнэхээр гадаа зөрж байгаа хүн ч надад дургүй байдаг бололтой.
Би хамаг байдгаараа хөмсгөө зангидаад түүн рүү хараад өнгөрөх гэхэд тэр гарнаас минь татаад явуулсангүй. Янзтай одоо энэ танхай амьтанд зодуулах юм байна.
Гараа татаж авах гэсэн ч чадаагүй болохоор түүн рүү муухай харсаар зогсоход тэр тамхиа нэг сорчихоод ишийг нь няслаад л газар хаячихав. Танхайчууд хогийн сав гэж мэддэггүй бололтой.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 03, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

You know I'm weirdWhere stories live. Discover now