"Эрхэм хүндэт зорчигчдоо манай Лондонгоос Солонгос руу чиглэсэн МН1452 дугаартай онгоц маань газардах гэж байгаа тул та бүхэн аюулгүй байдлын үүднээс бүсээ зүүнэ үү. Дахин давтан хэлье. Эрхэм хүн..."
Хэдэн цаг онгоцоор ниссэн учир хүзүү минь хөшин хөдлөхөд ч хүртэл хүндрэлтэй байлаа. Инчоны онгоцны буудлаас гаран ойролцоо байх зочид буудал руу орон байгаа өрөөг нь аван орлоо. Өрөөндөө орж ирээд одоо яах талаараа бодон сууна. Намайг Ким Миан гэдэг. Солонгост ахлах сургуулиа төгсөн лондонд очиж шинжлэх ухааны чиглэлээр суран онц дүнтэй төгсөн буцан эх орондоо ирсэн билээ. Маргаашнаас эхлэн ажлын ярилцлагад орж бушуухан ажилд орохгүй бол миний амьдрал сүйрэх гээд байна. Лондонд аав ээж хоёр дээрээ эрхэлж эрхэлж ирсэн болохоор энд ирээд шууд ганцаараа байна гэхээр эвгүй ч юм шиг. Эхэндээ хойр хүрэхгүй юм бодон хэд хоног яах төлөвлөгөөгөө гарган сууж байгаад унтчихаж. Өглөө нүдээ нээгээд харвал цаг аль хэдийн өглөөний 12 цаг өнгөрсөн байлаа. Шүршүүрт орчихоод гарч ирэн цүнхтэй хувцас эдрээ аван хямдхан дуу гайгүй байр олохоор явав. Сонин зар бүх л юм үзэн явсаар сүүлдээ зууч дээр ирэн байр асуутал нэг байр байгаа хэдий ч эзэнтэй нь ярьж тохиролцож байж орж болно гэв. Уулна тэнд байгаа зургийг нь харахад их л цэвэрхэн байр байлаа. Үнэ нь ч бас болж байв. Би тэр зуучлагчтай хамт тэр айл руу очин хаалгыг нь тогшив. Удалгүй нэг хүн гарч ирэхэд зуучлагч ах тэр хүнтэй мэндлэн хэдийн таньдаг хүн шиг дотогш оров. Гэхдээ өнөөх хүн нь ярихгүй зүгээр л толгойгоо лохиод л өнгөрөв. Би зуучлагч ахын ард байсан учир өнөөх хүнийг харж чадсангүй. Зуучлагч ах "би нэг түрээслэгч олсон. Нэг жил л байх юм байна лээ. Яах уу" гэхэд өнөөх хүн нь гараа хөдөлгөхөд л зуучлагч ах холдон би тэр хүний царайг харч чадаж байв. Намхан ч цагаан царайтай. Гүн хар нүдтэй. Холоос харахад эвгүй төрхтэй хүн байв. Цус сорогч ч юм шиг. Гэхдээ тийм юм гэж юу байхав. Тэр хүн хоолойгоо засахад л би тэр хүнийг ширтээд байснаа ойлгон түүнтэй мэндлэв. Тэгээд бараг өглөө гараад л орой ирнэ. Бараг л энд байхгүй. Шөнө л ирж хонох газар хайж байгаа. Гадаадаас ирсэн гээд бараг л бүх амьдралаа ярив. Харин намайг ярьж байх хооронд тэр залуу ерөөсөө дуугарахгүй нэг бол толгой дохиод эсвэл "мхн, мм" гэх мэт л хариултууд өгч байв. Зуучлагч ах аль хэдийн энэнд дассан бололтой аягалж өгсөн шүүсээс нь балгалж удирлага барин зурагтны суваг солин хээв нэг сууж байлаа. Харин би тэр хүнийг нэг бүрчлэн ажиглана. Нэг л их төв царай. Гараа чанга чанга атгана. Байн байн хөмсгөө зангидах нь яг л өөрийгөө арай гэж барьж байгаа мэт харагдаж байлаа. Тэр хүн зуучлагч ахыг аван нэг өрөөлүү аван ороход би одоо л нэг амьсгаагаа гарган эргэн тойрноо ажиглав. Уулна дажгүй л айл байна. Эзэн нь л жоохон хачин болохоос биш. Тэр хүнийг харахаар нэг л айж түгшээд явчих юм. Хамаг бие арзайгаад л яг хажууд минь сүнс байгаа аятай. Нэг л эвгүй. Удалгүй зуучлагч ах нөгөө өрөөнөөс гартаа нэг цаас барин наашаа дөхөн ирэхэд нөгөө байрны эзэн хүн ард нь байхгүй байлаа. Зуучлагч ах хүрч ирэн "хэдэн дүрэм бий. Энэ хүнтэй ойртож болохгүй. Ярьж болохгүй. Өрөөнд нь дураараа орж болохгүй. Өөрийнх нь юманд хүрч болохгүй. Заваартуулсан юмаа цэвэрлэнэ. Бас биенд нь яасан ч хүрч болохгүй шүү. Яасан ч. Аан бас тэргэл сар гарсан шөнө өрөөнөөсөө гарч болохгүй. Чиний өрөөнд 15 цоож байгаа бүгдэнгээр нь цоожлоод энийг зүүгээд унтаарай" гээд нэг чихэвч шиг хоёр юм өгөв. Дуу нэвтрүүлдэггүй зүйл бололтой. Өнөөх гэрээн дээр нь гарын үсгээ зуран аль өрөөнд орох оо зуучлагч ахаар заалган одооноос эхлээд нэг жил байрлах өрөөндөө оров. Зуучлагч ахын хэлсэнээр нээрээ л арван таван цоож байв. Би бүр итгэхгүй тоолж үзсэн гээч. Цүнхнээсээ юмнуудаа гаргаж ирэн тэнд байх шургуулга болон хувцасны шүүгээнүүд дээр тавьж байв. Энэ хоорондоо зүгээр ч байсангүй өөрийн сонсдог хэдэн дуугаа тавин хааяа хааяа аяалж заримдаа ганц нэг мэддэг хөдөлгөөнөө хийж байлаа. Эцэст нь хамаг юм аа янзалж дуусгахад цаг хэдийн шөнө дунд болсон байв. Тэр л үед өөрийнхөө өлсөхийг ч анзааралгүй юм янзалж байсанг бодон гайхаж өрөөнөөсөө гарч юм олж идэхээр боллоо. Гал тогоонд орж ирээд хөргөгч уудлахад идэх юу ч байсангүй. Нарийн боовыг эс тооцвол. Оргүй байснаас ядаж тэр нарийн боовыг идэх нь дээр байх гэж бодон уутнаас гаргаж ирэн том том хазаж аяганд ус хийн ганц нэг балгалж байлаа. Маргааш өглөө ажил олох ёстой учир өлсөж байсан ч өнөөдөртөө нарийн боовоор аргацаагаад унтахаар хэвтлээ. Бас л нойр минь хүрэхгүй үүр цайх хүртэл хулжсан юм. Тэр хоорондоо байрны эзэн ямар сонин хүн болох талаар гайхан мөн зуучлагч ахын хэлсэн зүйлүүдийг ч бас давхар бодоод амжлаа. Өглөө хоёр нүд нь бүлцийсэн юм босож ирлээ. Ерөөсөө унтаагүй учир бага зэрэг хавдаад нүд минь бараг л зураас болчихсон байлаа. Өглөө босоод гал тогоонд ороход өчигдөр миний хийж тавьсан ус яг хэвэндээ байсан учир гайхан мөн байрны эзэн гэртэй байгаа үгүйд эргэлзэж байв. Харахад залуу хүн байсан учир найз нөхөдтэйгөө уулзсан байж магадгүй гэсэн таамаг гаргаад амжив. Гадаа цаг агаарыг таамаглан цонхоор харахад хүмүүс нээх ч зузаан хцвцаслаагүй байв. Уулна одоо арван сар дөхөж байгаа учраас хүйтрэнэ байх гэж бодсон юмсан. Хар өмд нэвсгэрдүү цамц өмсөн дээрээс нь урт ноосон цамц өмсөөд хөлд эвтэйхнээр нь пүүз өмсөөд гарав. Гадаа нээх хүйтэн ч биш бас нээх халуун ч биш байсан учир миний өмссөн хувцас яг таарсан юм шиг санагдана. Ажил зуучладаг газар очин бүртгүүллээ. Гурван жил солонгост ирээгүй болохоор зарим юм нь өөрчлөгдсөн байна. Буруу замаар ороод төөрөх явдал ч бас байлаа. Солонгос хоол идмээр санагдан нэг ресторанд орон хоёр гурван хоол захиалав. Гахай царайлж нөгөө хоолнуудаа идэж дуусгачхаад түрээсэлж байгаа байр луугаа явлаа
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Хүүхдүүдээ шинэ өгүүллэг хайрлаад өгөөрэй.😘Та нар эхний өгүүллэгээ оруулахгүй байж дахиад өгүүллэг бич лээ гэхгүй биз дээ тэ ххэ.😂😎🎈😁Зза сайхан амраарай хүүхдүүдээ.🤗😴😴Аан бас сэтгэгдлээ үлдээгээрэй🤗🤔. Өөр тайван дө
YOU ARE READING
🎈VÂMPÏRĘ🎈
Fantasy: чи түүний талаар хэнд ч хэлж болохгүй. Хүүхэдтэй болсон гэдгээ ч бас нууцлах хэрэгтэй : мэдэж байгаа :би чамд итгэж байна.