1.

5.1K 246 13
                                    

Өглөө болсныг илтгэх нарны туяа байшинг хангалттай гэрэлтүүлснээр гүн нойрондоо автаж байсан залуухан охиныг сэрээлээ.

Жиюү орноосоо босон хувцсаа нямбай гэгч нь өмсөөд үсэндээ гялтганасан ягаа тууз зүүгээд жижигхэн байшингаасаа гарлаа.

Багаасаа эцэг эхгүй өссөн Жиюүд тэдний ойролцоо амьдардаг бүх ах эгч нар нь түүний эцэг эх, гадаа тоглон наадах бяцхаг хүүхдүүд ч түүний төрсөн дүүгээс ялгаагүй.

"Өглөөний мэнд Хэсон эгчээ?" "Өглөөний мэнд....." гэсээр бүх хүнтэй эелдгээр мэндэлчихээд өөрийнхөө хоолоо олж идэх мөнгөтэй нь залгуулдаг ажилдаа орохоор явлаа.

Тэр Хэсон эгчийнхээ зарим барааг худалдаалдаг бөгөөд түүнд Хэсон эгч нь яг л ээж шиг нь санагддаг.

Жиюү эцэг эхээ ямар хүн болох, түүнийр яагаад орхисон, эсвэл энэ хорвоо ертөнц дээр аль хэдийн байхгүй болсон гээд аль алийг нь ч мэдэхгүй. Түүнийг гудамжинд өлгийтэй нь орхисон байхад Хэсон эгч нь түүнийш олж өдийг хүртэл өмсөх хувцас идэх хоолоор дутаагаагүй яг л өөрийн хүүхэд шигээ өсгөсөн. Учир нь Хэсон эгчийнх нь нөхөр хааны ордны цэрэг байсан бөгөөд дайнд амь үрэгдснээс болж Хэсон эгч нь удам залгах үр хүүхэдгүй, хайрлаж халамжлах хань ижилгүй үлдсэн бөгөөд Жиюү түүний амьдралд гарж ирсэн нь бурхны бэлэг шиг л байсан учраас түүнийг яг л охин шигээ боддог.

"Энэ хэд вэ Жиюү?" "Наадах чинь 1500 вон Юүжэ эгчээ"

"Энийг зүүгээд үзэж болох уу? Жиюү?"
"Бололгүй яахав дээ Мэнжи эгчээ" гээд л тэр энэ хавийнхаа бүх хүмүүсийг таньдаг.

Гэхдээ Жиюүгийн мөрөөдөл бол хааны ордонд орж үзэх.

Тэр үнэхээр сониуч бөгөөд хааны ордон шиг тансаг газрыг гаднаас нь л харж байсан. Гаднаасаа хүртэл тийм тансаг харагддаг юм чинь дотроо бол яг л Жиюүгийн боддог мөрөөдлийн газар байх аа.

Орой нар уулын ардуур орох үед тосгоныхон бүгд гэр гэрийг зүг явж Жиюү ч гэсэн Хэсон эгчийнхээ худалдааны газрыг эмхэлчихээд ой руу явахаар боллоо.

Тэр байгальд үнэхээр хайртай. Ялангуяа шөнийн тэнгэрт одод гарах үед энэ ойгоос үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг.

Тэр үргэлж өөрийнхөө суудаг нэгэн чулуун дээр суугаад амандаа дуу аялаж эхэллээ.

"Чамайг үргэлж холоос харж ирсэн
Миний хайр мэт санагдсан, чи
Чамайг ч бас надад адилхан сэтгэлтэй байх гэж бодсон
Хэдий чи өөр зүг рүү харж байсан ч
Салхи мэт, тоос мэт
Чамайг барьж ч харж ч чадахгүй нь
Remember love you
I love you
Хайр байх гэж итгээд
Хувь тавилан гэж дуудсан
Remember love you
I love you
Чинийхээ нүдэнд би амьдарч байхад
Зөвхөн надад хариулаач
Найгах үед минь намайг бариарай
Миний хайр..."

Тэр үнэхээр үзэсгэлэнтэйгээс гадна бас маш уянгалаг хоолойтой юм. Тэр энэ тосгоныхоо гүнж... Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй бас үзэсгэлэнтэй. Тэрэнд өөлөх зүйл нэгээхэн ч үгүй. Тэр хэдий баян чинээлэг биш ч гэсэн сэтгэлээрээ үнэхээр баян.

Тэр яг л зуршил болсноорол оройны оддыг хэсэг ширтснээ ойгоо нэг тойрж алхаад харих гэж байлаа.

Гэхдээ тэрний нүдэнд нэг зүйл туссан юм.

Ойд түүнээс өөр хүн байгах бололтой. Нэг хүний сүүдэр хөдөлж байх нь Жиюүгийн нүдэнд үзэгдлээ.

Жиюү сонирхон сүүдэр хөдөлсөн газар луу бага багаар дөхөн очвол тэнд нэг хүний өөрөө өөртэйгөө ярилцах нь сонсогдоно. Намуухан бас зөөлнөөр.






Жиюүгийн хөлийн чимээ тэр хүнд сонсогдсон бололтой тэндээс "Чи хэн бэ?" гэж орилох нь сонсогдов.

Жиюү сандарсандаа юу гэж хэлэхээ мэдэлгүй "ЖИЮҮ" гээд маш чанга орилчихлоо.

Тэгээд ичсэндээ болоод ч тэр юм уу эсвэл сандарсандаа болоод ч юм уу зүрх нь бараг амаар нь гарах нь уу гэлтэй хүчтэй цохилж байлаа. Тэр дахин дуу гарсан зүг рүү очих уу? Эсвэл гэр лүүгээ харих уу? гэсэн сонголтон дунд гацлаа.

Тэгээд тэр зориглон урагш алхаж эхэллээ.

Хэн ч байсан хамаагүй зүгээр л энэ орой модон дунд түүнтэй адил байгаа хүнийг хэн гэдгийг мэдэхийг хүссэндээ тэр...

Жиюү гэдэг нэрийг сонссон бол түүний тосгоны хүн байсан бол аль хэдийн таньчих байсан харин чимээгүй байхыг бодоход тэр өөр хүн бололтой.


Жиюүд тэр хүн дээи очиход ердөө нэг л модны зай үлдсэн байлаа.

Тэр гүнзгий амьсгаа аван алхах гэтэл тэр модны цаанаас өнөөх хүн өөрөө гараад ирлээ.

Жиюүд цочсондоо болоод "АААААА~~" гээд маш чангаар орилчихов.

Өнөөх хүн түүний амыг таглаад "Чимээгүй" гэж хэлэхэд Жиюү бага ч болов тайвширсан ч өнөөх танихгүй хүн Жиюүг бараг л тэврэх дөхсөн байхыг хараад бас л орилчихсонгүй.

Жиюү харанхуйд харахыг хичээж эхэллээ.

Харин түүний нүдэнд маш царайлаг язгууртны хувцастай залуу харагдав.

Харин түүний нүдэнд маш царайлаг язгууртны хувцастай залуу харагдав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Миний ханхүү♥ [ДУУССАН]Where stories live. Discover now