Улбар үст 'Тэр'

965 41 2
                                    

Орчин үеийн чанга хөгжим эргэн тойрны км орчим газарт тархах энэ байшинд зугаа цэнгэлдээ хөлчүүрхэн согтсон залууст саад болох хэн ч үгүй нь магад энэхүү хоёр давхар нүсэр байшинг тойрсон төмөр хашаа хэр том зайг хүрээлэн оршин буйг илтгэх биз.

Улаан, цагаан, цэнхэр, хар. Хэмнэл бүрийг алдалгүй эрүүл ухаанаа гээн бүжих залуусын задгай гэхэд хэтэрхий ил гарсан биеийнх нь хэсэг бүрт эдгээр өнгө анивчин улмаар арьсанд нь нэвчин тархи руу нь шингэх шиг харагдана.

Үдэшлэгийн гол хэсэг болох бүжгийн талбайг эр эмгүй хэнгэрэг хагалам чанга дууг ч тоолгүй харин ч үүнд улам уусах мэт нүд нь дуниартан бие биерүүгээ шунах залуус дүүргэх бөгөөд орчин тойрондоо хэн байгааг ч үл анзааран гагцхүү завхай бодол л толгойнд нь эргэлдэнэ.

Том зайнд ч хоорондоо нягтралдан бүжих эдгээр залуусыг эгц харж болохоор шатны дээр буюу хоёр давхарын хашлуурыг хоёр гараараа тулан зогсоход хар торгон майк нь булчинлаг цээжинд нь наалдан, өмссөн шулуун өмд, үүнтэй нь зохицох халаат нь түүнийг хэн хүнээс илүү халуухан харагдуулж байгаад буруу өгөх аргагүй юм.

Түүнийг гарч ирсэнийг мэдсэн хэн хүнгүй дээшээ харан энэ орд харш мэт байшингийн эзний нүдэнд өртөхийг хичээн гараа савчин орлилдох бол тэр байдаг л зүйл мэт нүдээ онийлгон уруулынхаа баруун үзүүрийг үл ялиг хөдөлгөн сэтгэл ханамжтайгаар мишээх аж.

Цугласан олны анхаарал сарниж, буцаад хэмнэлдээ ороогдон хийж байснаа үргэлжлүүлж эхэлмэгц тэрээр нүдээ гүйлгэн хүн бүрийг анхааралтай гэгч нь харсаар өөрийг нь нэг нүдээрээ ч анзаарч харалгүй хэсэг охидтой төрөл бүрийн алкохолоор дүүрсэн ширээний наахан талд зогсоод ямар нэг зүйлийг ярилцан учиргүй инээх залуу дээр зогсмогц сонжингуй харц илгээлээ.
Энэ байдлыг нь зогсоон өв тэгш биетэй үүнийгээ илтгэх дэгжин хувцасласан, чамгүй царайлаг залуу доод давхарт одоо ч охидын сээтгэнэлийг өөр дээрээ таатайгаар хүлээн авах түүн дээр очин чихэнд нь хэдэн үг шивнээд гарнаас нь атган алхаж эхлэхэд тэрээр эргэж хараад өнөөх охид руугаа сэтгэл татам ирмээд яг л бүх зүйлийг мэдэж байсан мэт тайвнаар инээмсэглэн, гарыг нь атган явах залууг дуулгавартай дагав. Хоёр давхараас бүгдийг анхааралтай гэгч нь ажиглаж байсан нэгэн өнөөх хоёрыг олон өрөөнийх нь нэгэнд орохыг хараад үл мэдэг инээвхийлэн эргэн харлаа.

Хаалга нээгдэхэд орон дээр цээж нүцгэн улбар үст, түүний дээрээс сандран босоод хагас тайлагдсан цамцаа буцаан товчлох залуу хоёр угтав. Зөвшөөрөлгүй хаалгыг нь нээж бүхнийг бусниулж орхисон нэгэн хэн байсныг танимагц залуугийн самгардал алга болж тайвширсан аятай гүнзгий амьсгаа аваад "зүгээр" гэх мэт толгой дохих бөгөөд өнөөх улбар үст харин хэдийнэ өндийж хөлөө ачин суугаад гараараа хойш тулан үүдэнд зогсох эрхэмийг жигтэй гэгч нь ажиглана.

오늘 밤 (Tonight) MGLWhere stories live. Discover now