©©©Энэ бүхэн хэзээнээс эхлэсэнийг би өөрөө ч мэдэхгүй байна.Толгойд эргэлдэх бодол дундаас энэ бүхэн яагаад, юунаас болж, хэзээ, эхэлсэн гэдгийг үнэхээр олохгүй нь.
Магадгүй бүх зүйл амар тайван , юунд ч санаа зовохгүй, өөрийгөө ч ойлгодоггүй байсан үе байх.Яг тэр үеээс хойш эхэлсэн биз ээ.
~Тэр өдөр үнэхээр мартагдашгүй, зүрхэнд сийлэгдсэн.~ ©©©
-Яах гээд байгаа юм бэ? цаашаа яв энэ бүхэн дууссан. Чи согтуу байна.
?-Ядаж ганцхан удаа энэ удаад л яг энэ удаа ганц л харчихая л даа гуйж байна.
-Чамаас болж одоо айж байна. Энэ бүхнээ дуусгаад дараа эрүүл дээрээ ир!!
~Хогын шүүр бариад гар руу нь цохиж орхив~
~Ноцолдон байж арай хийн орж ирээд суучихав~
-Чи бидний харилцаа одоо бүгд дууссан. Чи хааяаа эрүүлдээ ирж охидоо харж болохоос биш согтуудаа ингэж ирээд биднийг айлгахыг чинь тэвчиж чадахгүй нь.
~Гар нь шалбарсан бололтой гараа долоон сууна~
?- Би охидуудаа хүссэн үедээ ирж харах болно. Чамаар заалгахгүй шүү!! Тэгж яривал би бага охиноо өөрөө авах байсан!!~ Тэр 2 ийн ярьж байх зуур эгч бид 2 хөнжилөө нөмрөөд унтаж байгаа юм шиг чимээгүй хэвтэнэ.~
-Гэхдээ шүүхээс надад өгсөн. Чамд биш!!
?- Тийм ээ , гэхдээ би бууж өгсөн гэсэн үг биш шүү!! Ядаж охидоо үнсээд явж болно биздээ??
-Тэгэхгүй юу!~Үүдэнд сууж байсанаа босон ирж эгчийг дараа нь намайг үнсээд хэдэн үг хэлэх шиг болоод яваад өгөв~
~~ Удалгүй нэг л өдөр тэр аймшигт мэдээ сэтгэл зүсэх шиг болсон юм. Тэр бол миний аавыг нас барсан гэсэн мэдээ байлаа. Ийм мэдээ сонссон ч юу гэдгийг нь ойлгоогүй үе байж дээ.
Нэг өдөр ээж ангийн багшаас чөлөө аваад нэг тийш нь дагуулж явсан юм. Өмнө нь чөлөө авж үзэж байгаагүй болохоор их л сонин санагдаж байсан үе. Маргааш өглөө нь үүрээр нэг гэрт явж орлоо. Тэнд эсгийнд боосон урт цагаан зүйл байв. Толгой , хөл нь цухуйсан байсанг сэтгэл дотроо үүрд хадгалж яваа минь энэ. Тэр гэрийг хэд тойроод гарч ирээд зогсож байтал нөгөө цагаан эсгийтэй зүйлийг хүмүүс өргөөд машинд хийгээд авж явах зуур ээжийн нүднээс нулимс дуслаж байхыг хараад яагаад уйлаад байгаа юм бол гэж бодож байсан ч хүчээр дагаж нулимс дуслуулав. Түүний дараагаар гадаа гараад газар суун, өвсний толгойг гараараа зулгаан сууж байсан үе минь энэ бүхний эхлэл болно гэж бодсонгүй.~~
©Магадгүй бүх зүйлийн эхлэл энэ байх ©
YOU ARE READING
IT's NOT ME✌✌✌
RandomХэн!!Хэн!!Хэн!!Хэн!!Хэн!! ©Хэзээ хэн миний сэтгэлийн цоожийг тайлах юм бэ?© ©Түүнийг олох боловуу? ©