Би түүний өмнө очоод
Би: Лэе чи зүгээр үү
Лэе: зүгээр *инээмсэглэх* түүнийг инээмсэглэхэд хацарт нь өнөөх сэтгэл татам хонхорхой нь гарч ирэн намайг налаад уначихлаа... би түүнийг тэврэхэд бие нь байдгаараа хөлөрчихсөн байв...
Лухан бид 2 түүнийг түшин дээд давхарын өрөөнд нь оруулан орон дээр хэвтүүлэхэд тэр чичирч, хүйтэн хөлс нь бурзайж байлаа би түүний гараас атгаад... түүнийг дулаацуулах гэж зузаан хөнжил тависан ч тэр дулаацсангүй бараг 30 минут тасралтгүй чичигнэсээр л байв сүүлдээ тэрний уруул хөхөртөн царай нь цонхийж байв...
Би: болохгүйнээ, энэнээс өөр арга алга
Лухан: чи арай
Би: тиймээ гэж хэлэн хувцсаа эхнээс нь тайлан түүний хөнжилд орон түүнийг чанга тэврэхэд түүний хүйтэн бие намайг хайрч байлаа
Хүн чоно гэдэг үсээр бүрхэгдэж асар их дулааныг ялгаруулдаг тэр хувирах үедээ өөрийн халууныг алдаж эхлэдэг юм...
Би түүнийг өөрийнхөө дулаанаар дулаацуулж удсан ч үгүй тэрний чичрэх багасаж өмнөхөөсөө илүү тав тухтайгаар унтаж эхлэлээ... түүнийг аврахыг хүссэн ийм зүйл хийгээгүй бол тэр хөлдөж үхэх байсан байх
***
Эгшигт хайрцагний ая эгшиглэн, нүдээ нээхэд тоос дарсан шилтгээн ор мөргүй алга болон бүх зүйл гялтганан хөнжлөө сөхөхөд би цагаан өнгийн даашинз өмссөн байх нь тэр... орноосоо өндийн хаалга нээхэд Сэхүн шаргал өнгийн мөрдөстэй улаан хилэн хүрмээ өмсчихсөн өдөөс минь зөөлхөн инээмсэглэн хагас бөхийн гараа өгөхөд нь би түүний гаран дээр гараа тавин бид нарийн коридороор алхан замдаа Крис Чэнтэй таарахад тэд ч гэсэн өнөөх шаргал өнгийн мөрдөстэй улаан хилэн хүрмээ өмчихсөн над руу харан инээмсэглэн бөхийлөө шатны төгсгөл хүртэл би Сэхүнийг сугадан явсаар шатны төгсгөлд Лухан намайг тосож аван бөхийгөөд гараас минь атган зочны өрөөнд орж ирэхэд цав цагаан өнгийн төгөлдөр хуурны ард Лэе эгшигт хайрцагнаас эгшиглэдэг тэр аялгууг дарж дуусаад босож ирэхэд тэр шаргал өнгийн мөрдөстэй цагаан хилэн хүрэм өмсчихсөн намайг чиглэн ирээд өнөөх зөөлөн дулаахан сайхан инээмсэглэлээрээ инээмсэглээд
Лэе: Сүжоноо
Би: за
Лэе: баярлалаа
Би: юунд
Лэе: бүх зүйлд
Лэе гарыг минь барин алган дээр миний Жэксонд өгсөн бөгжийг тавиад