Миний нэр Нана, Комацу Нана ахлах сургуулийн 1-р ангийн сурагч. Энэхүү хайрлах ёстой, гэрлэх ёстой хүн нь төрөхөд нь төлөвлөгддөг өвөрмөц ертөнцөд мэндлээд 15жил болж байна гэвч би хараахан төлөвлөгөөт хайрын хамтрагчтайгаа уулзаагүй л явна. Би энэ ертөнцөд тийм ч дуртай биш, өөрийнхөө хүссэнээр хайрлаж болохгүй!? Тийм учраас би тэр хувь тавилангийн хайр гэгдэх зүйлийг төлөвлөгөөт хайрын хамтрагчтай гэж нэрлэдэг. Үнэндээ энэ их аймар. Тэр гэрлэх ёстой хүн чинь чамаас хэдэн ч насны зөрүүтэй, юу хийдэг, ямар хүн гэдгийг нь мэдэхгүй ч гэрлэх ёстой!? Гэхдээ гэрлэлгүйгээр хамт амьдардаг нэгнийхээ хувийн амьдралд халддаггүй тийм хосууд байдаг гэж сонссон, гэхдээ үнэн эсэхийг нь мэдэхгүй... Гэж бодон явсаар метроноос буух буудал ирлээ. Метроны хаалга нээгдэхтэй зэрэгцээд буух гэж байгаад нэг хүүхдийг мөргөчихлөө. Харвал цус нөж болчихсон нилээн ундуу царайлсан байв.
Нана:
Чи зүгээр үү? гээд алчуураа өглөө.
×××:
.......
Түүнтэй харц тулгарахад үнэхээр сонин мэдрэмж төрөөд явчихав. Нагац эгчийн "Чи уулзах үедээ мэднээ" гэж байсан нь энэ юм байх даа гэсэн бодол эргэлдэж гайхах цочирдох давхцав. Тэгээд сургууль руу гаа явахгүй бол хоцорч магадгүйгээ санаад/сургууль метроны буудал 2 нилээн зайтай :</
Нана:
Би явахгүй бол болохгүй нь
×××:
Энэ алчуураа хэмээн аяархан хэлэв.
Нана:
Зүгээрдээ гээд инээмсэглэн урагш харан гүйв.
××××:
Харуки юу хийж байгаа юм?? Юу вэ наад царай чинь яачихаа вэ? Дахиад зодолдсон юмуу??
Харуки:
Амаа тат Таки гээд газарт унасан түүхийн номыг авав.
Таки:
Саяны охиных юмуу? Би буцаагаад өгчих үү?
Харуки:
Хэрэггүй!
Таки:
Ээхх уг нь намайг иймэрхүү зүйлсэд дандаа зардаг шд. Ноотой байна шүү
~~Сургууль дээр~~
"Түүхийн хичээл"
Нана:
Миний ном алга байна шдээ!! Хаана хаячихсан юм болоо?? АХХ
~Хичээлийн дараа хувцасны шүүгээний дэргэд~
Фүй/Нанагийн сайн найз/:
Ямар нэгэн юм болоо юу?
Нана:
Би төлөвлөгөөт хайрын хамтрагчтайгаа уулзчих шиг болсон.
Фүй:
Тийм гэж үү?
Нана:
.....
Фүй:
Чи үргэлж л надаас нэг зүйл нуугаад байх шиг мэдрэмж төрүүлэх юм, надад итгэдэггүй гэж үү? Бид найзууд биздээ?
Нана:
Фүй-чан уучлаарай. Би чамд итгэдэггүйдээ бишээ би зүгээр л бэлэн биш байна. Чамд бэлэн болохоороо заавал хэлнээ. Энэ амархан зүйл биш уучлаарай гээд
Гэр рүүгээ харих гээд сургуулиас гарлаа. Үүдэнд нөгөө өглөөний хүүхэд бас нэг хүүхэд зогсож байлаа. Ойртож очвол
Таки:
Чи өглөө номоо унагаад явчихсан юм шиг байна..
Фүй:
Үнэхээр их баярлалаа! Ахиж ном авах хэрэггүй нь гэхдээ та 2 яаж миний сургуулийг мэдэж ирсэн юм?
Таки:
Харуки чамайг дагас---
Түүний яриаг таслаад Харуки:
Таки чиний формоор чинь сургуулийг чинь мэдсэн юм.
Нана:
Аан ххихи^^/уг нь их хөөрхөн инээдэг юмсан даан ч гоё инээд яаж бичих вэ Т^Т уучлаарай/
энэ хүртэл ярилцаад гэр гэрийн зүг салан явцгааваа гэж.За тэгээд уншигчид минь сэтгэгдэл, дараагийн ангийг ямар байгаасай гэж хүсэж байна бас намайг сайн шүүмжлээд гэхдээ зөөлөн шүүмжлээрэй би жоохон эмзэглэж магадгүй шүү ;-; Дараагийн ангийг 5vote 20 сэтгэгдлийн дараа оруулъя? Энэнээс урт байнаа. Таньдаг найзууддаа хэлээрэй ххэ^^ Итгэлийг чинь алдахгүй гоё сонирхолтой бичнээ -,- Арай даварчихсан уу хха дөнгөж эхэлж байж... ;-; 💕
YOU ARE READING
☪Жинхэнэ хайр уу эсвэл төлөвлөгдсөн хайр уу?☪
FanfictionДиваажин болон эрлэгийн элч нарын хуралдаанаар хэлэлцэж анх төрөхөд нь л түүний хайрлах ёстой хүнийг төлөвлөсөн байдаг. Тэд уулзах үед үгээр хэлэхийн аргагүй ер бусын мэдрэмж төрдөг. Нэгэн охины дурлалын тухай өгүүлнэ. ~~•|Зохиолыг минь амтархан унш...