Тэдний гэр хүртэл бид хоёр чимээгүй л алхав. Би түүнтэй харц тулгарахгүйг хичээн энд тэндхйин нохой харж явав.
Эцэст нь нэг юм Чанёол ахын гэрийн бараа харагдаж эвгүй байдлаас салах нь ойртов. Би бараг гүйх нь холгүй Тэхёны араас орлоо.
Ороход хэн ч байхгүй мэт байх ба гэрэл ч унтарсан байв. Тэхён над руу гайхан хараад
Тэхён: ууг нь бөөнөөрөө энд ирчихсэн байгаа гэсэн юмсан гэв.
Тэр өөрөө ч мэдээгүй байсан болохоор би загинах гэж байгаад болив.
Би: хөөе энэ гэрэл асахгүй байна.
Тэхён: шатчихсан юм байлгүй. Яахав яахав орхичих.
Би: гэхдээ хүн дуудаж янзлуулах- гэж үгээ гүйцээгүй байтал том өрөөнөөс дээрээ лаатай торт Чанёол ахын толгойтой цуг нисээд гараад ирэв. Бид хоёрыг гайхсандаа энэ хавиар хамаг юм буулгаж орилоод бөөн юм болов. Гарах гээд хаалгаруу очих гэтэл хөлнөөс нэг юм татаж чангаагаад явуулахгүй хүнийг бүр айлгаад байв. Яаж ч татсан барахгүй байсан тул цаана шүүгээн дээр авирч буй Тэхён руу хашгирав.
Би: ТЭХЁН!!!!!! АВРААРАЙ!!!
Тэрээр авирч байсан шүүгээнээсээ буугаад нааш ирэн хөлийг минь цуг татав. Даанч хөлнөөс минь барьсан амьтан хэтэрхий чанга байсан болохоор яаж ч чадахгүй байв. Би түүн рүү яах уу гэсээр харахад тэр над руу харж байснаа
Тэхён: хөлийг чинь хамт хазвал миний буруу биш шүү гээд яах гэж байгааг нь ч мэдэж амжаагүй байхад нэг хүний орилох чимээ гарав.
Гэхдээ нэг л танил хоолой. Өдөр болгон сэрүүлэг шиг дуугарч эрт босгоод, байнга уур хүргэж алуулдаг хүнтэй адилхан...Орилооны дараа гэрэл асаж бүх зүйл хэвийн болоход нүд нэг л дасаж өгөхгүй байсан ч төд удалгүй дасан эргэн тойрноо харахад хажуу талын тавиуран доор Жүүнги гараа бариад нүдэнд нь нулимс цийлгэнэчихсэн хажууд нь Тэхён түүнийг аргадаж байгаа харагдана. Цаана нь Чанёол ах бүхэлдээ хараар дагнаж хувцасласан харагдав. Толгойноосоо бусдыг. Чанёол ахын ард манайхан бүгд зогсож байх бөгөөд бүгдээрээ инээдээ барьж ядан зогсоно.
Аав: хөөх манай Миёныг сайн хамгаалахаар хүүхэд байна шүү.
Чанёол ах: бас ч гэж нилээд ширүүн үзэж байна шүү. Юнгигийн хүргэн болох гэж байгаа гэсэндээ үнэн хорлонтой аргаар үзлээ шүү. Мундаг гэж эрхий хуруугаа гозойлгов.
Жүүнги: юу нь мундаг байгаа юм? Анхнаасаа яах гэж Миёныг хорлохоор хөлнөөс нь баръя гэв ээ.
YOU ARE READING
My stupid daddy [Completed]
RomansaБи: Яаааа Ким Тэхён!!! Тэхён: яав аа яав яав Би: Чи муу одоо аавд юу гээд хэлчихсэн юм бэ? Тэхён: аан ххэ хайраа тайван тайван худлаа ч гэсэн чи одоохондоо аавынхаа өмнө бол жирэмсэн шүү дээ. Тийм болохоор хуурамч хүүхдээ бодоод тэвчээрэй Би: ЯААААА...