+Just Friends+ OSH

14.9K 312 7
                                    

Намайг Жон Бэкхи гэдэг. Би 17той төгсөх ангийн сурагч. Надад галзуу хэдэн найз бий. Хэзээ ч салашгүй. Үй зайгүй. Гэхдээ бүгд эмэгтэй биш. Эр эм холилдсон гэх юм уу даа.

Манай эцэг эхчүүд ч бие биенийгээ танина. Биднийг мэднэ. Тийм учир бид нэгнийндээ хамаагүй л гүйгээд орчихдог юм. Эдэнтэй л гэвэл хаашаа ч хамаагүй явахыг зөвшөөрдөг.

Бидний дунд орох гэсэн зарим хүмүүс ялан гуяа охидууд байдаг л юм. Учир нь манай банди нар хэт царайлаг юм шиг байна билээ. Гэвч хэн ч орж чаддаггүй л юм даа

У Сэүн
Ким Сокжин
И Тэюун
Хан Сибёол
Сон Хиёон
Жон Бэкхи буюу би

Бид 6 бол хаана ч байсан байнга хэлхэлдэж явна шүү дээ.

Харин бид 6 өнөөдөр заал авахаар тохирсон учир би одоо бэлтгэлийн хувцасаа бэлдэж байна. 10аас гэсэн байх аа.

Хоол цайгаа уучихаад 9.30 гээд гэрээс гарлаа.

Би"Ээж. Би гарлаа шүү!" ингэж хэлэнгээ гутлаа үднэ.

Ээж"Хайчих гэж байгаа юм?" нөгөө өрөөнөөс

Би"Нөгөө хэдтэйгээ заал авах гэж л байна. За хожимдлоо ээж явлаа" гэрээс гарах.

Явах замдаа Сэүнтэй таарав.

Сэүн"Eyy. My prendu. Одоо гарж байгаа юм уу?" мөрөөр тэврэх

Би"Мм. Оройтчихгүй байгаа" бэлхүүсээр нь тэврэх

Яг үнэндээ хөндлөнгийн хүний нүдээр бид хосууд шиг л харагдаж байгаа. Гэхдээ багаасаа ингэж дасал болчихсон юмыг яалтай ч билээ.

Бид 2 ярьж цохилцсоор тохирсон газраа ирлээ. Бүгд ирчихжээ. Бид 2оос бусад нь.

Сокжин"Та 2 чинь яст мэлхий юу??"

Хиёон"За дуу дуу! Ирсэн нь л их юм тэ"

Би"Тийм шд"

Тэюун"За одоо бүгд ирчихсэн юм чинь хувцас эд нараа сольё. Хурдан хөдөл"

Сибёол"Хурдан хурдан. Наад том өгзөгнүүдээ алив хөдөлгөөд өг" бүгдэнгийнх нь өгзөг рүү алгадах

Сэүн"Яаая. Өвдөж байна шдэ"

Яг үнэндээ. Нөгөө 4 маань хоор хоорондоо үерхдэг. Сэүн бид 2оос бусад нь. Өөр хүмүүс мэдэхгүй ч Сокжин Хиёонийг, Тэюун Сибёолийг аваад суучихсан. Харин Сэүн бид 2 өмнө нь үерхдэг байсан. Одоо салчихсан л даа. Гэхдээ л сайн найзууд. Хамгийн сайн найзууд.

Дасал болсон баг болох Сэүн Сокжин Би. Нөгөө баг бол тэгээд ойлгомжтой Тэюун Сибёол Хиёон.

+[Smut Collection]+Where stories live. Discover now