Нойрмоглон хэвтэхдээ ээжийн мөөмөн дээр гараа тавихад юу ч мэдрэгдэхгүй байв. Тэгэхээр нь ээж биш юм байна гэж бодоод доош гараа явуулан бөгсийг нь базаад үзтэл бамбалзаж бумбалзаад зөөлөн бамбарууш базаж байгаа юм шиг санандав. Ийм гоё бөгстэй хүн гэвэл миний мэдэхээр би бас Жүүнги л байгаа. Би өөрийнхөө бөгсийг базсан бол мэдрэх байсан учраас энэ сайхан амьтныг Жүүнгигийнх гэдгийг мэдэв.
Аягүү эгчийгээ дуурайгаад сайхан бөгстэй болчихсон амьтан шүү гээд илж таалж хаяв. Яахаараа ийм сайхан бөгстэй болчихдог байна аа?
: ээж гараа ав л даа, ичмээр юм гэж хэн нэгэн хажуунаас ярин миний барьж байсан бөгс цааш эргээд харчихав.
Байзаарай...Сая Жүүнгигийн хоолой биш л байх шиг байсан даа.
Би гайхан дахин түүний бөгсийг барив. Энэ удаа арай чангаар
: Ээж өвдөж байна шдээ
Энэ Жүүнги биш байна. Хэний хоолой билээ байз. Дахиад базаад үзэх үү?
Дахиад базахад тэр улам чангаар
: Ээж!!! Гэхэд л би түүнийг танин босов.
Би: ААААААААА! Гэж орилоход тэр над руу нэг хялам хийснээ буцаад хэвтэв. Тэгснээ гэнэт босч ирээд
Тэхён: АААААААААА!
Би: юу вэ чи яагаад надтай хамт унтсан юм? Би чамайг Жүүнги гэж бодсон.
Тэхён: Хүлээгээрэй чи сая миний бөгсийг базаад байсан хэрэг үү?
Би ичсэндээ газар доогуур ороод өгмөөр байсан ч мөчөөгөө өгөлгүй
Би: чи эхлээд хариулаач!
Тэхён: хоёулаа үерхдэг л дээ. Гэхдээ бөгс барих чинь арай эрт байна шдээ Миён-а!
Би: надад ч гэсэн цуг нэг оронд унтах чинь эрт санагдаж байна!
Жүүнги: надад ч гэсэн ганц бие байж томчуудын яриа сонсох чинь эрт л байна шдээ гэхэд нь бид хоёр зэрэг түүн рүү харав. Тэр тоосон шинжгүй
Жүүнги: Тэхён ахаа уучлаарай миний эгч өөрийн чинь өгзгийг миний сайхан зөөлөн бөгстэй андуурсан юм шиг байна. Ууг нь минийх ч андуурагдаад байхаар тийм түгээмэл эд биш л дээ. Гэхдээ эгч минь өчигдрийн халуунд аавыг дагаж намирсан бололтой шартаад юм ялгаж чадахаа больчихож. Өршөөнө биз гэв.
Тэхён: Яааа! Би ч гэсэн сайхан өгзөгтэй юм шүү. Ээж минь хүртэл миний бөгсөнд атаархаж шөнө болгон барьж унтдаг байсан юм шүү
YOU ARE READING
My stupid daddy [Completed]
RomanceБи: Яаааа Ким Тэхён!!! Тэхён: яав аа яав яав Би: Чи муу одоо аавд юу гээд хэлчихсэн юм бэ? Тэхён: аан ххэ хайраа тайван тайван худлаа ч гэсэн чи одоохондоо аавынхаа өмнө бол жирэмсэн шүү дээ. Тийм болохоор хуурамч хүүхдээ бодоод тэвчээрэй Би: ЯААААА...