"Бүтэхгүй дурлалын гашуун дурсамжаасаа зугтаж л аврагдах юм шиг үе бий. Цаад хүнээ хэзээ ч бодохооргүй тийм ер бусын газар олж чадвал, тэгээд тэндээ бүгчихвэл, амьдрал хөнгөн болчих юм шиг битүүхэн горьдлого төрдөг."
Миний амьдралын сар, миний эрх гүнж, өчүүхэн зүрхний хүнд лугшилт...
Үүрийн 4 цаг 42 минут. Ховорхон зүүдэлдэг хэр нь зүүд бүртээ ганц хүнийг л өгүүлнэ. Тэрхүү гунигт зүүднээс хүнд нүдтэй сэрээд гарт тааралдсан хувцсаа өмсөн шүүгээн дээрхи дэвтрийг аваад гарна. Намрын жихүүн салхинд цохиулахаа мэдсээр байж энгэрээ задгай орхино. Ойрхон алхаад очих газар өмнө нь яагаад залхуурч хэн нэгэнд хамаг буруугаа чихэж гуниглуулдаг байснаа бодно. Сандал дээр суугаад халааснаасаа хайрцаг тамхи гаргаж ирээд нэгийг уушиглан дэвтрийг нээнэ.
YOU ARE READING
【Т а г т а а】
FanfictionТэнгэрээр дүүрэн од байтал ажиггүй одсон тэр ганц одыг л үзэх сэн гэх хүсэл төрнө. Тэрхүү огт мэдэхгүй, урьд өмнө үзэж хараа ч үгүй, жижигхэн одыг дахиж гэрэлтэхийн төдийд л хамаг бүхэн сайн сайхан болчих юм шиг жигтэй сонин хачин бодол төрж байжээ...