Өнөөдрийн зураг авалтын талбай нь усан сан.
Чанёол хаана зураг авалт хийхийг мэдэж байсан бололтой хурдан хүрч ирсэн юм.
Биднийг хамтдаа нэг машинаас буухад найруулагч сандран гүйж ирснээ нүүрэндээ инээмсэглэл тодруулан.
"Та хоёр их дотно болж тийм үү" гэхэд Чанёол гэнэт өөр хүн шиг царайлж, хөмсгөө зангидсанаа
"Таны бодож байгаа шиг дотно биш" гэж хэлээд найруулагчийг мөрлөөд явчихав.
Магадгүй Чанёол-аа гэж орилох үзэсгэлэнт бүсгүйгээс болсон байх л даа.Түүнийг найруулагчийг мөрлөсний дараа тэрбээр мөрөн дээр минь зөөлхөн цохисноо
"Зүгээр дээ, тэр угаасаа ийм хөндий байдаг юм. Удахгүй чамд дасна аа" гэж хэлээд чанга яригчаа амандаа ойртуулаад
"Анхаараарай. 20минутын дараа зураглаач,гэрэлтүүлэгч, нүүр хувиргагч гээд бүгд зураг авалтын талбайд цуглана шүү" гээд яваад өгчихөв.
Удалгүй туслах ажилтан над дээр хүрч ирлээ
"Бэкхён, эхлээд хувцсаа солиод тэгээд нүүр будалтандаа ороорой. Би чиний хувцас солих өрөөг заагаад өгье" гээд хамт нэгэн байр луу оров.
"Чи надад өнөөдөр яг ямар хэсгийн зураг авалт авах гэж байгааг хэлээд өгч болох уу"
"Мэдээж хэрэг, өнөөдөр киноны эхний ангийг авах гэж байгаа. Чанёол та хоёр анх усан санд танилцана, гэхдээ тийм ч сайнаар биш. Тэр их зантай сургуулийн лидер хөвгүүн гэдгийг санаж байгаа биздээ? Харин чи бол энгийн хичээлдээ сайн даруухан нэгэн. Зуны амралт болсноор чи усан сэлэлтийн сургалтанд явж эхлэнэ. Харин тэрхүү сургалтын багшаар Чанёол ажилладаг байж таардаг. Учир нь тэрхүү усан сэлэлтийн сургалтыг тэдний аавын нэгэн жижиг бизнес юм л даа" гэж тайлбарлан дуусахад Чанбэк гэх бичигтэй өрөөний гадаа ирлээ. Бичиг рүү гайхан хартал
"Энэ явдалд уучлаарай, энэ байр тийм ч их өрөөгүй болохоор Чанёол та хоёрын хувцасны өрөөг хамтад нь хийчихсэн. Гэхдээ санаа зоволтгүй ээ, дундаа тасалгаатай байгаа" гэж хэлээд яваад өгчихөв.
Хувцас солих өрөө лүү оръё гэсэн ч хөл минь чичрээд нэг л алхаж чадахгүй байгаад байлаа. Хэрэв Чанёол дотор байгаа бол...юу гэж хэлж орох вэ? Хэрэв тэр хувцсаа солих гээд нүцгэн байвал яана аа? Би харж чадахгүй ээ. Ичээд байна.
Хойд талд хэн нэгэн хоолойгоо засахтай зэрэгцэн бодлын ертөнцөөс гаран энгийн ертөнцдөө эргэн ирлээ.
"Чи орохгүй наанаа юу хийгээд байгаа юм. Яасан намайг байна уу? Үгүй юу гээд тагнаад байгаа юм уу" гэх нь тэр.
Би хойш эргэж хартал Чанёол надтай маш ойрхон зогсож байсан аж. Бидний уруул нийлэхэд хэдхэн см-ын зай үлдсэн байлаа.
З/т: зүрх минь❤️❤️❤️❤️❤️❤️чанбэк л нэгт юмдаа миний хувьд😅❤️
