"Би хэр удаан нуугдах юм бэ ааваа?" би түүнрүү гомдоллоно.
"Аль болох боломжоороо" тэрээр ширээн дээрхи материалуудаа барьсаар надруу харан "чамайг аюулгүй болох хүртэл" тэр бага зэрэг инээсэн ч буцаад л цааснуудруугаа харна.
"Би бараг л 18 жил нуугдаж байна. Мөн би таны нэрийг ч хэлж чадахгүй-"
"Юна, бид үүний талаар өмнө нь ярилцсан байхаа?" тэр цааснуудаа тавиад духаа гараараа үрж байлаа. "түр гарчихаад ир."Би бачимдан даруй гар цүнхээ аваад хаалганы хажууд очин маш их стресстсэн аавыгаа хараад урвайсаар барилгаас гарав.
Ээж минь намайг төрүүлээд нас барсан болхоор аав минь илүү анхааралтай байдаг. Гэхдээ энэ нь хэрээс хэтэрч байна. Би бие хамгаалагчидтайгаа явахаас нааш гадуур найзуудтайгаа уулзаж ч болохгүй. Би яаж баяртай байх юм бэ? Найзууд минь миний бие хамгаалагчдаас жийрхсэнээс болж намайг орхисон. Сургууль дээр ч тэд намайг дагалдаж явдагаас нь болж ангийнхан минь намайг гадуурхадаг.
Би аавынхаа нэрийг ч хэлж болохгүй, хэрвээ тэгвэл би буудуулах биз. Аав минь бизнесс эрхлэгч хүн. Тэрээр үргэлж л дайснуудынхаа тухай надад анхааруулж байдаг юм. Тэд аавыг минь охинтой гэдгийг мэдвэл намайг олж, ална эсвэл намайг аавын минь эсрэг ашиглана.
Гэвч би 18 жилийн турш нуугдаж байхад хэнд ч өмнө нь баригдаж байгаагүй. Аав минь мөн компаныхаа завгүй ажлаас болоод миний төрсөн өдөр дээр ч байдаггүй. Би удахгүй 18 хүрнэ. Аав дахиад л бие хамгаалагчидыг явуулж тэдгээр нь намайг юу ч хийсэн намайг дагана гэдэгт итгэлтэй байна.
Би санаа алдан цагаа харлаа. 5:56PM. Би бараг л харанхуй болсон эргэн тойрноо харж байсан ч гэдэс минь дуугарсанд би гудамжны хоол идэхээр шийдлээ.
Би гудамжны хоолны мухлагруу ганцаараа алхав. Магадгүй үгүй байх. Хамгаалагчдийн маань нэг намайг дагаж байгаа биз.
Би дуртай гудамжны хоолны мухлагруугаа замаа товчилон харанхуй гудамжаар алхлана. Би утсаа гарган замаа гэрэлтүүлэхэд гэнэт хэн нэгэн намайг дагаж байгааг мэдэрлээ. Би санаа алдан эргэж харав.
Би хар хувцастай маск зүүсэн өндөр нэгнийг харлаа. Ямар гээч нь вэ? Аав нинжа хөлслөө юу? Тэр намайг ийм байдалтай дагах ёстой юм байхдаа? Тэр яг л хүн хулгайлагч шиг харагдаж байна.
Миний уур хүрэн чангаар "Би ердөө л гудамжны хоол зардаг мухлагруу явж байна. Тэгхээр чи намайг дагахаа больж болох уу? Бие хамгаалагчид гэж уур хүрмээр юм!"
YOU ARE READING
TRUTH OR DEATH
Fanfiction"Чи хэдэн настай вэ?" залуу асуув. "ар-арван долоо" "чи арван найм хүрээгүй гэж үү?" тэрээр уруулныхаа хүрээгээр оролдон "ugh, нас." гээд миний ил гарсан мөр болоод эгэмний ясруу харцаа шилжүүллээ. Тэр гэнэт л хажууд минь ирээд доош суун "насыг чи...