Chapter. 2 KPOP

48 2 8
                                    

Кпоп гэдэг зүйлтэй их багаасаа танилцсан болоод ч тэр үү их гүн гүнзгий орсон. Хэзээ гэдгийг нь санадаггүй ч үеэл эгч маань надад анх SUPER JUNIOR-SORRY SORRY сонсгуулаад л орж байснаа маш их санадаг.

Цаашлаад SNSD, SHINee, F(x), TVXQ, BEAST, 2ne1 бас бус хамтлагууд сонсдог байсан. Энэ үеэ би "чимээгүй фэн" гэж нэрлэмээр байдаг л даа. Учир нь одоогийн жоохон хүүхдүүд шиг fb, insta гэдэг зүйл бас ховор л байдаг байсан. Анх ямар сайндаа fb tetris тоглох гэж нээхэвдээ хаха 😂😂. Чимээгүй youtube ороод дууг нь сонсохоос өөр зүйл хийдэггүй байсан.

Тэгтэл B.A.P гэх хамтлаг гараад ирлээ шүү. Зэлог хараад дурлаж байгаа юм чинь. Бас нэг сонирхолтой зүйл нь mato гарч ирсэн явдал нь. Хэрвээ та нар мэдэхгүй бол нетээс B.A.P mato гэвэл туулайнууд гарч ирнэ ээ. За тэгээд warrior дээр Зэлогийн репийг сонсоол ухаан алдаж байгаа юм чинь. "Нээрээ ийм үг байдаг юм уу" гээл. Дажгүй нетээс мэдээллийн өөрөө хайгаал явдаг болсон. Энэ үеэ би "шинэхэн фэн" гэж нэрлэмээр санагддаг. Яг л шинэ фэн шиг нетээс мэдээллүүдийн олдог байсан. Тэгтэл үеэл эгч маань EXO-ийн МАМА-г гаргаад ирлээ шүү. За дуусаа гүйцээ. Бүрэн дүүрэн кпопд орсон доо. Тэр үед FB грүппд (жоохон байсынмаа ойлгоорой хаха) нэг эгчтэй Кёнсүүг харамлаж хэрэлдэж билээ. Одоо бодохлээр бүр ичиж үхэхнээ хахаха. Тэр эгч уншвал намайг уучлаарай хэхэхэ. Ёстой л сошиал ертөнцөд нүд нээгдэж эхэлсэн юм. Гэр бүлээс ч ирэх хязгаарлалт багасаад ёстой янзан бүрийн юманд орсон. RP, гадаад фэнүүдийн грүпп, wechat, weibo гээд хийж үзээгүй юм надад ховордоо.

Тэгээд л явж байтал 2013 оны 12 сард SMRookies гээд Сылги, Тэюун, Жэну нарын зургийг цацаж билээ. Тухайн үедээ юу юм болоо? Гэж бодоод өнгөрүүлсэн би NCT, Red Velvet гэх 2 хөлгүй далайд живсэн дээ.(тусдаа хэсэг дээр илүү тодорхой бичнэ ээ) 2014 онд RV, 2016 онд NCT дэбүт хийснээс хойш маш их зүйл үзчихсэн юм шиг санагддаг болсон. Юун дээр уурлах, юу үнэн болохыг, юун дээр буулт хийхийг мэддэг болчихсон байсан. Энэ үеэ би "жинхэнэ фэн" гэж нэрлэдэг. Дэмждэг хамтлагаа улам бүр олон хүнд хүргэхийг хүсэж хүн болгонд л ярьж, хүн болгоныг сонсгодог болгохын тулд янз бүрийн юм хийдэг болсон. Сонсдог хамтлагынхаа алдаа дутагдалыг мэдэж, бусадтай хүндэтгэлтэй харьцаж, зөвхөн өөрийнхөөрөө зүтгэх нь үнэхээр балмад, сармагчингийн хийдэг зүйл болохыг мэдэж авсан. Одоогоор шинэ үе гарч ирээгүй болохоор би өөрийгөө RV, NCT нарын "жинхэнэ фэн" гэж бодож байна.

Та бүхэн ч гэсэн kpop-д хэрхэн орсоноо бичиж болно шүү. Миний дээр ярьсан зүйл ойролцоогоор 2009, 2010 оноос эхэлсэн байх аа.

Wencheng's Little CornerWhere stories live. Discover now