Энэ бол Юнги.
Тэр сургуульд явахыг үзэн яддаг. Тэр үргэлж дуу зохиохын тулд хичээлээ тасалдаг байлаа.
Түүний аав нь түүнийг орхин явсан ба ээж нь жижиг байшинд амьдардаг. Харин аав нь эхнэрээсээ салаад Японд амьдардаг болсон.
Юнги-н хуучин сургууль нь зүгээр л хог байсан.
Учир нь тэр үргэлж сургуулийн хөвгүүдтэй ямар нэгэн асуудалтай байдаг байлаа... зарим нэг охидтой ч бас.
Тэр их чимээтэй зүйлсийг үзэн яддаг. Түүний хийхийг хүсдэг зүйлүүд нь дуу зохиох, унтах, унтах бас дахин унтах.
Тэр саяхан шинэ сургууль руу шилжсэн ба тэнд бүхнийг шинээр эхлүүлэхийг хичээх болно.
Юнги
Өнөөдөр хуучин өдрүүд шиг л нэгэн өдөр байлаа. Ээж минь намайг сэрээнэ. Ямар ч аргаар хамаагүй.
Нүүрээ угаана, хөгжмийн хэмнэл, ая нийлүүлнэ.
Ээж намайг хичээлдээ явахыг шаарддаг ч би түүнд өдөр бүр явмааргүй байна гэдгээ хэлдэг.
Сургуульд сурахгүйгээр хөгжим зохиомоор байна гэдгийг.
Гэхдээ энэ бүгд өмнөхтэй яг адил хашгхираан бас өшиглөлтөөр дуусдаг.
Сургууль руу алхах зам үргэлж л адил, үнэхээр ганцаардмал. Би хэзээ ч найзуудтай байгаагүй.
Учир нь би тийм ч сайн сурагч биш эсвэл чиний бодож байгаа шиг тийм сайн хүн биш.
Би нэг урт амьсгаа аваад шинэ сургууль руугаа орлоо.
Би: ''Энэ миний өмнөх сургуулиас арай дээр байгаасай.''
Би сургууль руу ороход хэн нэгэн нь гүйж ирээд намайг мөргөчихлөө.
Энэ намайг газар унахад хүргэв
Би: ''Чи юугаа хийж байна гэж бодоов!''
Би тэр хүн рүү хашхирч байлаа.
Би арагшаа харвал нэг охин шалан дээр сууж байлаа.
Тэр том үзэсгэлэнтэй нүдтэй бас гоё үстэй юм.
Тэр хурдхан босоод намайг босоход тусаллаа.
???: ''Намайг үнэхээр уучлаарай.''
Тэр миний урд бөхөлзөөд л байлаа.Тэр миний шалан дээр байсан цүнхийг аван надад өглөө.
???: ''Энэ чиний цүнх. Үнэхээр уучлаарай.''
Тэр ахиад л бөхөлзлөө.Еэ Жи
DU LIEST GERADE
[On Hiatus] Special Roommate
FanfictionХөгжимөөр л төсөөлсөн түүний амьдрал шинэ сургуульд орсноор хэрхэн өөрчлөгдөх бол? (Орчуулгын өгүүллэг <3) By @sausunny Translated by @sunxmoonfanfics