Аав тэнэг

1.3K 136 12
                                    

Би: хүүе хүүе хүлээж бай даа. Юу гэсэн юу гэсэн гэнэ ээ? Хэн хэнийгээ орлосон ий? Дажгүй дамшиг байна гэсэн чинь харин далчиганасан хүүр байжээ? Гэхдээ аниа ууг нь таньд атаархаж байсан чинь гэнэт ой гутчихлаа. Би бол тэгэж хүн амьтан орлоод байх төрлийн хүн биш л дээ. Ер нь хүний юманд дурлаад ч байдаггүй тийм хүүхэд л дээ. Харин өөрт чинь хандаж хэлэхэд за юу хачин хөгшин юм байж залуу сайхан хүүхэд битгий эргүүлээд бай за юу гөгшин юм дагаж явсан юм бол тэндээ л үлдээч. Угаасаа хоёулаа хөгшин гээд харин ч сайхан санаа бодол нийлээд голдоо цай цүү тавиад хууч хөөрөх байлгүй. Тэглээ ч ер нь би сална гэвэл өөрөө хүн амьтны зөвлөгөө энэ тэргүй сална за юу. Ёстой нээрээ юу вэ дуугүй суугаад байсан чинь их болох нь шив дээ!

Жиын: хүүе яана аа ямар аймар юм бэ. Айчлаа байна. Ямар муухай хэлдэг юм бэ? Хөгшин гэж өөрөө хэнийг хөгшин гээд байна? Би харин ч тэнд байх даа Тэхёнтой нэг ангид сурч байсан юм шүү!

Би: ямар чацуу биш юм шиг царайтай юм.

Жиын: өө заа өөрөө харин асуудалд орлоо шүү. Намайг хөгшин харагддаг гэсэн үү тэ? Өөрөө дараа нь цагдаа дээр очно гэж мэдээрэй!

Би: тэрнээсээ өмнө өөрөө ээжид минь үсдүүлж ааваас минь 5 цагийн лекц сонсох байх аа. Гэхдээ манай аав үнэгүй лекц уншдаггүй шүү. Дараа нь мөнгийг нь өгөхгүй бол манай аав их аймар хүн шүү.

Жиын: гэр бүлээрээ солиотой юм биш үү?

Би: мэдэхгүй хүмүүс ингэж хэлэхэд би их дургүй шүү! Надаар хананд савуулав!

Жиын: чи одоо хэнийг сүрдүүлээд байгаа юм?

Би: одоо чамайг сүрдүүлж байна.

Жиын: миний тэвчээр алдагдлаа шүү гээд утсаа гаргаж ирээд дугаар хийгээд залгав.

Миний тэвчээр алдагдлаа шүү энэ тэр чигшиг. Хачин авгай чинь. Заа байз болохгүй бол аавыг дуудъя даа..

Жиын: одоо манай ах ирж байгаа. Өөрөө ингээд асуудалд орсон гэж мэд!

Би: зөө харж л байя. Тэгээд нэг хачин юм хүрээд ирвэл би харин аавыгаа дуудна шүү. Оок

Нөгөө дуудсан хүнийг нь хүлээгээд л байлаа хүлээгээд байлаа. Ирдэггүй шүү. Айгаад буцчихав уу? За намайг ямар харсан биш айгаагүй байлгүй дээ.

Нөгөө Жиын чинь нэг утсаа аваад л нэр тавиад л нэг чихэн дээрээ бариад л ядаргаатай. Сүүлдээ би бараг өмнөөс нь ядарчхаж байгаа юм чинь.

My stupid daddy [Completed]Where stories live. Discover now