Хоёр

2.1K 180 0
                                    

Хичээл тараад Миа бид хоёр эхлээд манайхаар орж миний хувцсыг солиод гэрийнхэнд оройтно гэдгийг минь хэлээд Миагынх руу явлаа. Оройны үйл ажиллагаандаа сайн бэлдэх гэсэн хэрэг лдээ. Би анхлан суралцагч учир тэнд очоод юүг яаж хийх тухай ойр зуурын зүйл хэлээд л...

Миа "гэхдээ үнэхээр чи нүүрээ будах шаардлагагүй хөөрхөн юм"

Чэын "би мэднэ ээ"

Миа "бас их өөртөө итгэлтэй юм, тэгээд ямар санагдсан"

Чэын "юү?"

Миа "юү юү гэж! Ах нар л байхгүй юү? Болохоор юм шиг байна уу?"

Чэын "харин лдээ, би эхнээс нь дургүйг нь хүргэчих шиг болсон"

Миа "хэний?"

Чэын "Тэюун билүү?"

Миа "яаж?"

Чэын "жаахан үгээр идчихсэн юмаа"

Миа "чамд юү гэсэн юм?"

Чэын "болгоомжтой байгаарай л гэсэн"

Миа "чи үнэхээр болгоомжтой байх хэрэгтэй"

Чэын "Тэюунаас нь уу?"

Миа "үгүй ээ, ер нь бүгдэнгээс нь"

Чэын "яагаад?"

Миа "ухаантай гэж бодохоор тэнэг ч юм шиг... Мэдээж ойлгомжтой шдээ, тэд нар чинь оюутнууд бидэн шиг жаахан охидуудыг дор нь л янзалчихна ялангуяа чам шиг шинэхэн бол бүр амархан"

Чэын "янзална гэдэг чинь"

Миа "арай муухай хэлчихэв үү? Яг ч тэр утгаараа биш лдээ. Хэрвээ чи өөрийгөө хянаад хажууд нь дажгүй байж чадвал тэд чамайг яах ч үгүй бүр илүү хүндэлнэ, харин жоохон задгайраад амархан охин шиг харагдчих юм бол тэгээд л тэдний нэг удаагын оймс болоод л дуусна" гэж хэлээд Миа уртаар санаа алдав.

Чэын "Тэнтэй болсон явдал тийм учиртай юм уу?" би түүний нурууг илээд ийн асуув.

Миа "эхэндээ би юү хийх ёстойгоо мэддэг байсан болохоор тэдний хэн хэн нь намайг дүүгээ гэж их сайн ханддаг байсан. Нэг нь ч намайг өөр нүдээр хардаггүй юм шиг санагддаг. Гэхдээ би тэдэнтэй ойртох тусам надад нэг л хүнтэй нь илүү их дотно болохыг хүсэж байгаа юм шиг санагдаж байсан. Тэгээд л түүнд өөрийгөө зориулсан"

DoLL [хүүхэлдэй] /дууссан/Where stories live. Discover now