Эхний өдөр

11 1 0
                                    

Өглөө босоод тэр өдөр гээд сандарч байсан ч тэр хүний зургийг хараа, тэр хүнд зурвас үлдээгээд гарсан юм. Цаг ч дөхөж бид бэлтгэл ажилд орон тэр орон дээр хэвтэж, тэр тариаг тариулна. Ядаж байхад тэр хүний хариултыг уншмаар байсныг ч хэлхүү. Ах маань утсаа гээчихээд миний SIM-ийг надад үлдээчхээд утсыг минь гуйж аваад эмээ рүү яваад өгсөн. Ээжийнхээ утсыг аваад эгчдээ өгчихсөн байсан болхоор тэр хүний чатыг л битгий хараасай гэж дотроо залбирч байв. Ингээд нэг л мэдэхэд хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч унтчихсан л байсан. Тэр хугацаанд би зүүдлэсэн биз. Тэр хүнтэйгээ бас 2 хүүхэдтэйгээ 4лээ сайхан амьдарч байна гэж зүүдэлсэн. Маш олон сайхан зүйлс болсон ч бичнэ гэвэл мөд дуусахгүй биз. Орой нь байх сэртэл би нүдээ нээж чадаагүй. Тэр үед хэчнээн их зүйл бодогдсон гээч. Сохорчихсон юм болуу ч гэж бодох шиг. Гэхдээ зүгээр л миний нүдийг боочихсон байсан юм байна лээ. Тэгээд сонсохнээ миний удаан хугацаагаар сонсоогүй тэр хоолой. Хамгийн хайртай найз минь. Америкт сурдаг болхоор бид 2 интернэтийн ачаар л холбоотой байлаа. Гэхдээ Америкаас ирээд над дээр ирсэн юм билээ. Одоо эргээд Монголдоо сурч байгаа. За тэгээд сэрсэн энэ 사랑 гэж хэнийн гээд асуув. Ухаан балартсан байсан ч битгий унш гээд хэлчихэв. Тэр хүн надад санаа зовж байгаадаа гэж бодхоор л тайван байж чадахгүй байв. Ингэж тэгэж тэр хүнтэй чатлуулж бйагаад унтаад өгөв. Гэтэл хамгийн аймшигтай нь би хар дарсан. Хар дарсан ч гэждээ зүгээр л миний хүсдэггүй зүйл. Би тэр хүнээс холдож бид өөр өөрсдийнхөө замыг хөөж, надад хэцүү санагдаж амьдрах хүсэл минь алга болж байна товчхондоо би тэр хүнийг алдаж байна гэж зүүдэлсэн. Тэрхэн үед толгой минь хүчтэй өвдөж амьсгал давхцаад нэг мэдэхэд л бие тогтворгүйдсэн гээд сэхээнд орсон байсан. Тэр нэг өдөр миний амьдралын хамгийн аймшигтай өдөр байсан. Энэ дурсамжийг би насан туршдаа мартахгүй байх.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 21, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Тэр хэдэн өдрүүдWhere stories live. Discover now