Арван Хоёр

1.5K 150 2
                                    

Одоо болтол энд юү хийгээд байгаагаа ойлгох юм алга. Бүтэн өдрийн турш тааз ширтэн хэвтсээр. Хэзээ хамгийн сүүлд энэ өрөөнөөс гарснаа, хэзээ хамгийн сүүлд хоол идсэнээ, хэзээ хамгийн сүүлд амнаасаа авиа гаргаснаа санахгүй байна. Тийм их хугацаа өнгөрөөгүй байх лдаа гэхдээ надад үнэхээр олон жил болчихсон юм шиг л мэдрэгдэж байна.

Толгой дотор минь бол маш их зүйл болж байгаа. Бодох зүйл ч их болохоор. Өнгөрсөн хугацаанд юү хийж байснаа, ямархуу хүн байснаа эргэцүүлж байна. Заримдаа бүр нулимс унагах ч үе байсан байх юм. Яагаад тийм болчихсон юм бэ Хан Чэын? Өөрийгөө хэн гэж бодоод бусдад тэгтлээ хатуу хандаж, их зан гаргаж явдаг байсан юм? Хэн ч чамд тийм байж болно гэсэн эрх өгөөгүй.

Хүнд үеээ бодож өөрийгөө харааж зүхэх үедээ ганцхан зүйлийг, ганцхан хүнийг бодоход л арьс минь хатсандаа таталдах мэдрэмж төрнө... Бяцхан инээмсэглэлээрээ намайг догдлуулж чадсан бяцхан хүү. Бяцхан уруул дээр нь үнсэхийг хүсэхэд хүргэсэн бяцхан Рэнжон. Тэр өдөр тэгэж түүнтэй уулзсан нь бүх талаараа миний амьдралд болсон азтай хийгээд зөв тохиол.

Хэрэв жоохон эрт түүнтэй өөр газар өөр нөхцөлд байхдаа өөрөөр бол өмнөх чөтгөрийн нөмрөг нөмөрсөн Чэын байхдаа уулзсан бол би түүнийг яах байснаа ч бодохоос айж байна... Түүнийг аймшигтай гомдоох байсан байх.

Харин ч эсрэгээрээ эцэг эхдээ хаягдсан юм шиг мэдэрч, сайн найзаасаа хагацаж мөхөхийн ирмэг дээр ирж байхдаа түүнтэй таарсан нь үгээр хэлэхийн аргагүй том шагнал... Би түүнийг хайрлах шиг болсон.

Хэрэв би үнэхээр түүнд сэтгэлтэй болсон бол яах вэ? Түүнээс болж нүүрэнд минь тодрох инээмсэглэл... Түүнийг санаад нүднээс минь урсах нулимс... Яг одоо гүйж очоод тэврээд авмаар юм шиг мэдрэмж... Энэ бүхэн намайг түүнд хайртайг тодорхой харуулаад байна.

Түүнээс болж хэр хурдан өөрчлөгдсөнөө яривал бүр ч догдолмоор. Зүгээр л инээх нь догдолмоор. Хажууд нь байхад сайхан ирээдүйг бүтээмээр. Ямар нэг зүйл хиймээр байвал тэр нь үргэлж зөв зүйл байх нь гайхмаар. Түүнээс мэдрэгдэх дулаахан бас эерэг мэдрэмж хэнийг ч хайлуулмаар.

Яг одоо түүний талаар юү гэж бодож байгаагаа хүртэл би гайхаж байна. Би хэзээ хүнийг ингэтэл магтдаг байсан гэж. Энэ л түүний надад хийсэн зүйл.

Түүнийг бодоод ахин хоолой минь зангирч байхад хаалга хэн нэгэн тогших чимээгээр буцан одоогийн ертөнцдөө ирлээ.

DoLL [хүүхэлдэй] /дууссан/Where stories live. Discover now