2. JK

1.6K 126 0
                                    

Хаа сайгүй хар бараан, гэрэл гэгээгүй.

Шууд болон шууд бус утгаараа.

Газар доорх барилга болохоор л тэр биз. Манай удирдагчид биднийг бусад хүмүүст баригдуулахгүйн тулд энэ сургуулийг газар доор барьсан.

Сургууль доошоогоо гурван давхар. Газар дээрээ хоёр давхар.

Хамгийн доод талын давхарт агуулах байдаг. Бас заримдаа буруу зүйл хийсэн сурагчдыг тэнд хорьдог гэсэн.

Тэнд их халуун бас бөгчим гэсэн болохоор би яасан ч тэнд ояихыг хүсэхгүй байна.

Харин хоёр давхарт дотуур байр байдаг. Энд харин агааржуулагч сайтай учир газар дээрхтэй л адил сэрүүн агаартай.

Хэдий агаар нь сайн ч хүүхдүүд хаа сайгүй хог, хэрэггүй зүйлс ханан дээр эрээчиж гудамж шиг л болгосон байдаг.
Хөөрхий цэвэрлэгч эгч их л зовдог байх.

Харин газар доорх нэг давхарт хичээлийн өрөөнүүд бий.

Нийгэм, өөрийгөө хамгаалах, ханд, зэвсэг ашиглах, мэдээлэлзүй гэх мэт.

Жирийн ахлах ангитай адилхан нь бидэнд үндсэн хичээл дээр хэрэгтэй хичээлээ сонгоод цагаар үздэг.

Дараа нь газар дээрх нэг давхарт бидний шүүгээ, хоолны заал, нойл зэрэг байх бол яг дээд талын давхарт номын сан, зарим нэг хоосон клубын өрөө ч мөн байдаг.

Тэгээд дээвэр дээр ихэвчлэн гологдлууд л суудаг даа.

Яагаад гэвэл сургууль нэр хүндээр нь жагсааж доор орсон хүмүүс ичсэндээ гэх үү, бусдын муухай харьцаанд гэх үү...дээвэр дээр чөлөөт цагаа өнгөрөөнө.

Харин тэр жагсаалт бол ямар ч сайн найзуудыг салгаж чадах зүйл.

Яг л Мина бид хоёрт болсон шиг.

Би өглөө бүр л хийдэг шигээ дассан цагтаа босч гүйлтэндээ гарахаар завдлаа.

Одоо ингээд хичээл эхлэснээс хойших 14 дэхь хоног.

Сургуулийн гаднах том цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар өнгөрөхөд цаана байх хуучирсан тоосгон хана дээр дахин нэг графити нэмээд зурчихаж.

Би: "Хангалттай их байхад дахиж зурж яадаг байна аа"

Гадна дулаахан мөртлөө хүйтэн.

Тийм ээ...

Нэг л тийм сонин мэдрэмж.

Намайг аюултай газар байгааг минь дахин нэг удаа сануулах уур амьсгал.

Би үсээ дээр боон цамныхаа малгайг өмсөөд академийн ойролцоох голын эрэг даган гүйж эхэллээ.

Ихэвчлэн энд би ганцаараа л гүйдэг. Гэтэл урдаас минь хэн нэгэн танихгүй хүн гүйж ирэх нь харагдав.

Саарал спорт цамц болон хар шорт. Би сурсан зангаараа түүнийг шинжилж, ажиглаж эхэллээ.

Тэр өөр хүнд гэмгүй харагдах ч надад бол үгүй шүү.

Түүний гаран дээрх том шарх, урт оймсон дотроос ирмэг нь цухуйх нарийн хийцтэй халаасны төмөр хутга, миний хамгийн сайн таньж чадах микро камер энгэр дээрээс нь шууд тусах нь тэр.

Түүнийг дөхөн ирэхэд мэдэгдэлгүй зогсож, түүний царайг харах гэж оролдохдоо түүний хэр дагина шиг царайлаг болохыг анзаарлаа.

Царай нь сэтгэл татам, уруул нь ялдам юм.

Харц мөргөлдөх үедээ л би түүнтэй хэр ойрхон болсноо анзаарав. Дэмий л амьсгаадаж буй дүр үзүүлнэ.

Тэр ч хажуугаар минь үл ялиг инээмсэглэн тодруулсаар гүйж өнгөрөв.

Надад тэр хэн болох талаар их л сонирхол төрж, хурдхан шиг л дүрэмт хувцсаа өмсөөд өрөөнөөсөө гарав.

Дотуур байрны давхраас гарах хооронд л JK гэх үг их сонсогдох нь тэр.

Тэр дорно л өнөөх баталгаа нотолгоо үлдээдэггүй алдарт алуурчин манайд сурахаар ирж байгааг санав.

Түүний хочоос өөрийг хэн ч мэдэхгүй.

JK буюу Juvenile Killer. Нэр байтугай царайг нь ч мэдэх хүн байхгүй байх.

Өглөөний харсан хүнээ тагнуул байж болох талаар захиралд хэлэхээр хаалгыг тогшин онгойлгоход эртний эдлэлүүдээр дүүрэн хуучны өрөө намайг угтлаа.

Тэрээр модон ажлын ширээн дээрээ суралцагчын анкет харан сууна.

Захирал бол миний холын ч биш ойрын ч биш хамаатан.

Тэр л ээж аав минь алуулсанаас хойш намайг сургаж одоогийн "Элл"-г бүтээсэн.

Би: Өнөөдөр сэжигтэй зүйл харлаа.

Тэр доош цаас ширтсээр: Юу?

Би: Өглөө гүйж явахад нэг сэжигтэй эрэгтэй хүн халаасны хутга, энгэр дээрээ микро камертай явж байсан. Та миний юу хэлэх гээд байгааг мэдэж байгаа байх.

Захирал: Ямархуу харагдаж байсан?

Би: Тэр ойролцоогоор 185 см өндөр, хар үс, бие бялдрын хөгжил сайтай залуу байсан.

Захирал үзэж байсан анкетнаасаа нэг зураг сугалаад: Энэ мөн үү?

Би гайхан: Энэ... Мөн байна... Нөгөө таны ярьж байсан...бидний шинэ суралцагч бас дайсан байх нь ээ. Тэр ЖК нь...?

Захирал эргэцүүлсээр: Түүнийг хэн гэдгийг мэдэх даалгаварыг чамд өгч байна. Чи түүнтэй ойр байж түүний статусыг батлах баталгаа олж иртлээ унтах ч эрхгүй шүү. Ойлгосон уу?

Би: Тийм ээ.

Kɪʟʟɪɴɢ Aʀᴛs |ᴊᴊᴋ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now