(1)~ Шинэ ертөнц~

751 23 1
                                    

~Чамд даалгах хэрэг гарлаа даа, чи л үүнийг зогсоож чадна
.."Б-би ганцаараа чадах эсэхээ мэдэхгүй байна, "
~Тиймээ үүнийг чинь мэдээд шидэтнүүдийн сургуулийн тэргүүнүүд болох EXO гаригийн шидтэнүүд чамд туслах болно, тэгэхээр чи бэлэн биздээ хүний ертөнцөд очоод ганцхан зүйлийг санаж яваарай, "шившлэг дуусах хугацаанаас өмнө чи ажилаа дуусгах хэрэгтэй шүү харин дуусгаагүй тохиолдолд чи тэнд үүрд үлдэх болно"
...Толгой дохисоор ордноос гарав

~~~~~~~~~~~~~~~~

Бүгдийг эхнээс нь эхлэе.
Би бол Гу Имбёл. Би бурхдын орны шидэт дагина. Миний эзэмшдэг хүч бол аливаа амьд биесийг тодорхой хэмжээний богино хугацаанд эмчлэх юм.

Олон жилийн өмнө өрнөсөн түүх: Бурхадын хаан болох Зевсийн эсрэг чөтгөрийн тэргүүн болох Аид хаан дайрч эхлэх тэр цагаас л бүх зүйл дайны талбар болж өрнөсөн юм.  Хэдэн зуун жил тэмцсэний эцэст бид бурхдын орныг хамгаалж авч үлдэж чадсан нь баярхууштай боловч  чөтгөрийн хаан агуу их шуналаа дарж дийлэлгүй  хүний ертөнцийг эзэмших төлөвлөгөө явуулан нэг нэгээрээ хүний дүрд хувиран хүн төрөлхтөнд залрах болсон нь бүх зүйл хоёр хуваагдах үндэс болсон юм. Бурхадын хаан Зевс хүн төрөлхтөнг аврах маш том даалгаварийг надад даалгасан нь хүн төрөлхтөн төдийгүй дэлхий ертөнцийг аварч бүх зүйлийг эргэн байранд нь байрлуулах маш том ажилыг үйлдхээр хүн төрөлхтөний ертөнцөд очих гэж байгаа билээ...

Шидэт ертөнцийн хаалга нээгдмэгц нүд гялбам гэрэл угтах ба бусаддаа салах ёс хийсээр хаалга руу оров. Энэ үед намайг гэрэл бус түнэр харанхуй бүрхсэн юм. Хэсэг минутын дараа гайхамшигтай эсвэл хачирхалтай зүйлүүд угтсан ба зүгээр ч нэг газар биш энэ жинхэнэ шидэт орон байв...Шувуудын жингэнэх дуу алтан шаргал наран мөн дөнгөж соёолж буй цэцэгс..../Ер бусын ертөнц/

=====
/

1500 жилийн өмнө бий болсон зөвхөн хагас цустнуудын сургууль/

Хүний ертөнц дахь шидэтнүүдийн сургууль:

Ой модод дундуур явсаар нэгэн томоо бутны өмнө ирэх ба ингээд л зам дуусаа юу гэх бодол эргэлдсээр бутны жижиг хэсгээс татан байж холдуулсаар цаадхыг харав.

Модноос гарсаар маш том үзэсгэлэнтэй сургуулийн өмнө зогсох ба дэвтэр ном барьсан хүүхдүүд сургууль руу цугларан гүйцгээнэ. |Энэ ертөнц тэр чигтээ ид шид юм|..

[•Засвартай•]Шидтэнүүдийн сургууль🏰🔱Where stories live. Discover now