3. King of Killers

1.1K 115 0
                                    

Захирлын өрөөнөөс өөрийн шүүгээ рүүгээ явахаар гартал одоо миний туйлын өрсөлдөгч болсон Мино зам хааж зогсоод: Чи бас ямар хов зөөгөөв? Аааан...Чиний энэ нэр хүнд чинь угаасаа хов зөөснөөс л гарсан лдаа

Би: Чи явж тэр бодисуудаа л найруул! Өчигдөр Ли өдөржингөө бөөлжсөн гэж сонссон. Бодвол чи л бас нэг хор хоолонд нь хутгаа биз.

Мино яанга инээгээд: Чамаас ялгаатай нь би өдөр болгон жинхэнээсээ ажилдаг л даа. Тэгсэнээрээ л би нэр хүндээ үнэнчээр олж явсан!

Би үл ялиг инээмсэглээд: Ямар? Ногоон шингэн гэдэг хочоо яриад байна уу?

Тэрээр хэтэрхий богино болгосон юбкаа тоолгүй хөлөө доороо чанга дэвсэлээд, долоовор хуруугаар над руу зааж: Чи өөрөө л эхэлсэн шүү!

Би амандаа: Хар үзэлтэн байж!

'Мино бид хоёр нэг нэгнээ үзэхгүй болж дээ'

Манай сургуулийн сурагчид анх элсэхдээ хоёр сонголтоос сонгох хэрэгтэй болдог. Энэ бол Улаан ба Хар үзэл.

Улаан үзэл бол жинхэнэ дайчдыг бүтээх зориулалттай.

Улаан гэсний шалтгаан бол мэдээж цус.

Дайчид бусдын цусыг урсгахаар бэлтгэгддэг учраас тэр.

Улаан үзэлтнүүд бүх ажлыг бие даан зохицуулж өөрсдөө хийдэг.

Харин хар үзэлтэн бол арын албатуудыг бэлтгэх зорилготой.

Хар үзлийг сонгосон хүмүүс ард хоцорч, хянаж, улаан үзэлтнүүдийн арыг хамгаалах зорилготой байх ёстой.

Гэхдээ би тэднийг хулчгарууд гэж боддог. Учир нь тэд компьютерийн ард сууж эсвэл ард хор, тэсрэх бодисоо найруулахаас өөрийг хийдэггүй.

Тэгсэн хэрнээ тэд өөрсдийгөө дайчид гэдэг.
Инээдтэй хэрэг.

Би өөрөө улаан үзэлтэн болохоор ингэж боддог ч байж болох юм.

Улаан шүүгээгээ онгойлгоод өнөөдрийн хувиараа харлаа. Өнөөдөр өөрийгөө хамгаалах болон нийгмийн хичээлтэй.

Яг тэр үед хажуунаас минь аравхан алхамын зайд байх үүдний хаалга зөөлнөөр онгойлоо.

Өглөөний залуу гэгээн дүрээрээ орж ирж байх нь тэр.

Тэр манай дүрэмт хувцасыг өмссөн болохоор тэр дорноо л ЖК гэгч нь мөн болохыг анзаарлаа.

Гэхдээ л тэр өглөө байснаасаа илүү царайлаг харагдаж байна.

Түүний үс, өөгүй арьс, өндөр, юмсыг ажиглах нүд нь түүнийг мэргэжлийн болохыг хэлээд өгөх шиг.

Гэнэт тэр нүд нь ахин нэг удаа надтай харц мөргөлдөхөд би дахиад л нэг удаа ухаах оров.

Тэр инээмсэглээд над руу алхалаа.

Би ч түүнээс харцаа салган шүүгээгээ хаагаад цааш явах гэтэл ард нэг хоолой: Сайн уу, Элл?

Би түүнийг гэдгийг мэдэж байсан ч миний нэрийг яаж мэдсэнд нь бага зэрэг гайхан арагш харвал ЖК: Танихгүй байна гэж л битгий хэлээрэй. *ирмэх*

Би: Би эсэргүүцэхгүй ээ. Сайн уу, ЖК?

ЖК: Миний талаар судлаа юу?

Би: Хмм, чамайг ирж байгааг сургууль даяар мэднэ. Одоо ч гэсэн бүгд чам руу ширтэж байна. Харин би л чамаас наад асуултыг чинь тавимаар байна.

ЖК: Гүэ яахав. Чи их хөөрхөн, догь санагдаад--

Би энгэрээ тэврэн: Ааан. Тэгэхээр чи нэг тийм охидын эрлэг маягийн амьтан нь юм уу...хүмүүсийг нялуун сайхан үгсээрээ өөртөө татдаг тэр хүн нь юм уу?

Би түүн рүү нэг алхам ойртоод: Тийм бол чи миний төсөөлсөн шиг биш юм.

Тэр ард хэлэх үггүй хоцров уу эсвэл намайг дотроо хараав уу чимээгүй л үлдэв.

Kɪʟʟɪɴɢ Aʀᴛs |ᴊᴊᴋ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now