Бор үс

756 72 4
                                    

Хажуу тийш хартал Лхамаагийн цээжин дундаас цус урсан гарч байлаа. Би амьдралдаа тэгж их цочирдож үзээгүй. Лхамааг газарт унахаас нь өмнө барьж аваад уйлж байлаа. Дотроо түүнийг битгий үхээрэй, үхэж болохгүй, гуйя надад ганцхан чи л үлдсэн шүү дээ!
Би: Лхамаа үхэж болохгүй шүү! Нүдээ аньж болохгүй шүү! Гуйя намайг битгий орхиоч дээ! Гуйж байна.(цурхиртал уйлах)
Лхамаа: Юугаа хийгээд байгаа юм? Хурдан зугтаач мангар минь. Нөгөө 2 чамайг ингээд байж байхыг хараад баярлахгүй л болов уу? Би зүгээр дээ.(нулимсыг минь арчих) Одоо зугт найздаа хайртай шүү!(гар нь унах)
Би: Үгүй ээ, Үгүй ээ, Үгүй, Үгүй, Үгүй гуйя жийн битгий үхээч дээ. Босоод ирээч дээ гуйя жийн? Би дахиж дураараа хоолыг чинь идэхгүй ээ! Тийм болохоор нүдээ нээ! Үгүй эээээээээээ!(уйлсаар л) хойноос ноход хуцах чимээнээр л ухаан орлоо. Энэ язгууртнуудын ан хийдэг ноход байсан юм. Би уйлсан чигтээ шууд гүйлээ. Би:
-уучлаарай, уучлаарай би намайг уучлаарай. Ээжээ, эмээ ,үел ахаа, нагац эгчээ. Томоогүй, хүмүүжилгүй охин байсанд уучлаарай. Сайн анд нөхөр байгаагүйд уучлаарай. Би ингэж л зугтаж чадсан би 3 өдөр юу ч идээгүй, юу ч уугаагүй. Би айж байсан ч буцаж найзуудынхаа алагдсан гэртээ ирсэн юм. Аз болж тэр хавьд хэн ч байгаагүй. Би гэртээ орж галзуу юм шиг л идэж ууж байлаа. Бас уйлж байсан юм.
~4 жилийн дараа~
Өнөөдөр бол миний хамгийн ихээр үзэн яддаг өдөр. Энэ тэдгээр хараал идсэн цусаар хооллогч ирж би бүх зүйлээ алдсан өдөр юм. Уг нь энэ өдөр миний жилийн хамгийн дуртай, хайртай өдөр БАЙСАН. Тэдгээр шимэгчид ирэх хүртэл! Би яг одоо зочид буудал явж яагаад гээч? Унтаж амрахын тулд учир нь хажуу айлын хөрш маань шөнө бүр үдэшлэг зохиож өглөө 10 хүртэл үдэшлэгээ зогсоодоггүй. Үнэхээр адгийн новш. Яаж өглөөний 10 хүртэл гэвэл тэд бол мөн л адил цус сорогч гэхдээ энгийн, язгууртан цус сорогч бол харцаараа дайснаа тамладаг бас маш хурдан , хүчтэй. Харин энгийн цус сорогч бол шөнө унтдаггүй ,хурдан тэгээд л болоо. Тэд унтдаггүй. Тийм болохоор л би дуугаа багасга гэж хэлж чадалгүй өдийг хүрч. Одоо бүтэн нойр авахын тулд зочид буудал явж байна. Нүд болон үсээ нуугаад. Хар нүдний шил, үсээ сүлжиж ороогоод саравчтай малгай өмсөөд мөн масктай. Би одоо буудлын өрөө захиалах гээд зогсож байна.
Үйлчлэгч залуу над руу нэг л сэжигтэй хараад л аргагүй биз! Ингээд над шиг хамаг нүүр үсээ нууцхан эр эм нь мэдэгдэхгүй байхад ингэх нь аргаггүйшт.
Ү/з: та 2 давхарын 23 тоотод орно уу.
Би хариу өөдөөс нь толгой дохиод төлбөрөө хийв би энд 3 хоног амрана. Сайхан унтана гэхдээ тэрнээс өмнө...
Үйлчлэгч залуугийн талаас:
Би ажлаа хийгээд байж байсан чинь нэг сэжиг бүхий хүн хүрч ирээд 1 өрөө 3 хоног гэлээ би тэр хүнийг шинжээд нэг л болохгүй, сэжигтэй байсан учраас камертай өрөөнд орууллаа тэр хүн төлбөрөө хийчхээд 7:30-н үед хоол захиалав.
-Миний талаас -
Өрөөндөө орчоод шууд малгайгаа аваад нүдний шил, маскаа тайллаа тэгээд гэрлээ асаачхаад шууд үсээ задгай тавилаа. Үсээ сүлжсэн болохоор үс минь долгион орж би үнэхээр гайхалтай харагдаж байв. Хувцсаа солиод усанд ороод гарч ирээд үсээ хатаагаад самнаж байтал хаалга тогшив, би шууд алчуураар үсээ ороогоод нүдний шилээ зүүлээ. Тэгээд хаалгаа нээгээд захиалсан хоолоо ширээн дээр өрж тавьчихаад үйлчлэгчийг явсан эсэхийг явсан эсэхийг шалгаад шил алчуур 2-оо авлаа тэгээд эргээд хартал үсээ самнаж байсан сам байхгүй би нээх аймаар тоосонгүй. Хоолоо идэнгээ. Тэр өдрийг дурсаж нэг тэднийхээ хойноос залбираад өөртөө 20 нас хүрсэндээ баяр хүргэлээ. Өрөвдөлтэй юм. Тэд нар минь байсан бол би одоо нөгөөдүүлтэйгээ байлдаж байсан байхдаа гэж бодоод нулимс дуслуулав. Гэнэт толгойд нөгөө саманд миний үс хэдэн ширхэг тасарч үлдсэн үс байгааг санаад шууд хувцсаа өмсөөд үс нүд 2-оо нуугаад зугтах гэж байтал...
Үйлчлэгч залуугийн талаас
Нөгөө хүнийг камертай өрөө рүү явуулчхаад ажиглаж байв. Тэр хүн малгайгаа авангуут би шууд шоконд оров энэ Бор үс байлаа. Менежерээ дуудаад харуултал тэр ч бас шоконд оров тэгээд жинхэнэ эсэхийг шалгая! Гэж захирангуй хэлэв. Би толгой дохиод түүнийг ажиглаж эхэллээ.Тэр угаалгын өрөө орчоод гарч ирэхэд түүний бор нүд харагдлаа. Бид бүгд гүн шоконд орцгоов. Тэгээд үйлчлэгч явуулж хоол өгөх далимд нь үсээ самнасан самыг нууцаар аваад ир гэж явуулж, нөгөө үйлчлэгч ирэхдээ амаа ангайсныг хараад саманд дах үсийг барьж илж үзлээ үнэхээр зөөлөн байв. Менежер шууд хааны ордонд "Бид СҮҮЛЧИЙН МОНГОЛ ОХИНЫГ оллоо!" гэж хэлээд зочид буудлын байршлыг хэлэв. Бид түүнийг ажигласаар л байлаа. Тэр хоолоо идэж байхдаа нүднээс нь шингэн зүйл энэ "Нулимс " байсан юм. Цус сорогчийн нүднээс нулимс урсдаггүй! Зөвхөн хайртай хүнээ олсон үед л уйлдаг. Тэр яах аргагүй мөн байна! Тэр гэнэт нэг зүйл ухаарсан бололтой. Тэр сам гэж хэллээ. Тэр ч овоо анзааргатай юм гээч. Тэр хувцсаа өмсөөд нүд үсээ нуугаад зугтах гэж байгаа бололтой. Даан ч тэр хожимдсон аль хэдийн ордноос цэргүүд ирсэн. Түүнийг яг гарах гэж байтал...

Сүүлчийн Монгол Охин [COMPLETED]Dove le storie prendono vita. Scoprilo ora