Оршил өгүүлэхүй

776 125 17
                                    

Someone's POV

...Би түүнд баригдахгүйг хичээн бүхий л хүчээ дайчилж, шүд зуун гүйнэ. Сүүдрэн мангасаас дор хаяж 10 метрийн зайтай байх хэрэгтэй гэж бодсоор хурдлавч миний хоёр хөл тушаатай мэт хөдөлж ядах шиг санагдана.

Түүний хүйтэн аура нуруунаас минь хайрч байгааг би сайн мэдэрч байлаа. Арагш өнгөцхөн харахад тэр юу юугүй савраа сунгаад намайг бариад авахаар ойртож ирсэн байв.

Сүүдрэн мангасыг ийм, тийм гэж  тайлбарлахад хэцүү гажиг зүйл юм. Дөрвөн хөлтэй мөртлөө зөвхөн хойд хөлөн дээрээ хүн шиг гүйнэ. Түүнд нүүр үгүй бөгөөд толгой дээрээ томоос том эвэртэй. Нэг бодлын тамын элч мэт. Тодорхойлоход төвөгтэй юм.

Дахин савраа сунгаад үснээс минь татаад чирэхийг оролдоход би арайхийн мултарч чадлаа. Түүний уур хилэн хөдөлсөн бололтой чангаар хүрхрээд урд хоёр савраа газарт хүчтэй буулгахад газрын ам цуурч эхлэв.

Газрын ангал руу унахгүйг хичээн бүдчин бүдчин гүйсээр энэ ертөнцийн хязгаарт хүрснээ мэдээд түүнтэй нүүр тулахаас өөр сонголт надад үлдээгүйг би ойлголоо.

Мангас ч намайг бууж өгснийг мэдсэн гэлтэй маг маг хийн хөхөрч, эцсийн цохилтоо хийхээр хүчээ хуримтлуулан тэнгэрт аажим хөөрч эхлэхэд би арагш нэг алхаж, гүнзгий амьсгаа аван дайралт хийх зөв цагаа тооцоолж зогслоо.

...Тиймээ, сар гарчихаж. Энэ л миний боломж...

"LUNARE ECLIPSO!!!"

Сүүдрэн мангас миний хүчинд нам цохигдож, хар утаат мананг үүсгэж, тэнгэрт цайвар аянга цахиулсаар олон хэсэг болон замхрав. Бодож байсанчлан саяхан цуурч байсан газрын хэвлий эргэж хэвэндээ орохын зэрэгцээ тэнд цусан улаан өнгөтэй гэрэлт чулуу үлдэж хоцорчээ.

...Толгой ангалзаж байна. Орон зайн ямар ч баримжаагүй болчихлоо. Гар, хөл минь суларч, хяналтаас минь гарч байна. Хүчний хязгаар давсан бололтой...

Ухаан балартан унаж байхдаа "түүнийг" л зүгээр байгаасай гэж харуусан нулимс урсгаж байснаа л  санаж байна.

ГОО : Фантази төрлийн энэхүү бичвэрийн оршил 100 vote авснаар долоо хоног бүрийн хагассайнд шинэчлэгдэж орох боломж нь нээгдэнэ :)

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 12, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

•••ELEMENTALIST•••Where stories live. Discover now