Салхи үл салхилах агаад сарны гэрэл ой модны зүг тод гэрэлтэнэ.
Хаа нэгтээгээс үнсэлцэх чимээ сонстох агаад модод хүртэл тэднийг харахаар бөхийсөн мэт үзэгдэх аж.
Залуухан хөвгүүний шингэн хоолой
- Бидний энэ үйлдэл буруу гэж бодогдохгүй байна уу? гэхэд хэн нэгэн амьсгаагаа дарсаар
- Хонгорхон минь дээ...Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам байлаа.. Гэх нь ойр орчмыг гэрэлтүүлэх шиг болов.Залуу хөвгүүн түүнийг тэврэн авч инээмсэглэх бөгөөд гиншиж эхлэх нь ой модоор тархан цуурайтах аж.
================================
Уг нь бид хар багын найзууд...
Багаасаа бие биенээ ойлгож, өөрсдийн онцгой нөхөрлөлийнхөө төлөө тэмцсээр өдий хүрсэн билээ.
Түүнийг минь Жэксон гэдэг... Ван Жэксон. Үзэсгэлэнтэй нэр байгаа биз?
Жэксон их ухаалаг бас мэдрэмжтэй хүүхэд байсан л даа... Даан ч 19 хүрээд урьдын өхөөрдөм Жэксон байхаа больчихсон юм. Хааяа би түүнийг хараад өмнө минь зогсоо энэ хүн хэн бэ гэж хүртэл гайхширдаг шүү.Охидын эрлэг Ван Жэксон... Түүнд өгсөн бусдын хочон дундаас зүрх булаагч гэдэгт нь би хамгаас дуртай... Учир нь тэр миний зүрхийг хэдийнээ булаачихсан болохоор түүнд минь илүү их тохироод байгаа юм шиг санагддаг шүү.
Угхх үнэндээ өөрийгөө ажаад байх нь ээ би сайн найздаа дуралчихсан бололтой гэж айж байна...
Би чамд хайртай Жэксон....
Намайг тэврээч... Хөтлөөд гадуур алхаач... Ягаахан булбарай уруулаараа намайг нэг илбээч...
Энэ бүтэшгүй зүйл гэдгийг би аль эрт ойлгосон...
Гэвч чамайгаа харах тоолондоо илүү ихийг хүсэх юм...
Жэксон....
Намайг
ЭРЭГТЭЙ...
Гэдгийг
Түр мартаж болохгүй юу?
-----------------------------------------------------
Цэцэрлэгт хүрээлэнд цэцэгсийг түүнтэйгээ зүйрлэн суух миний ардаас хэн нэгэн тэврэн авлаа.
- Жинёон аа...
Уруул минь өөрийн эрхгүй инээмсэглэн намайг ороох гарыг нь чанга атгана. Яг л явуулахгүй дээ гэсэн шиг...
Жэксон миний өмнө ирэн явган суугаад халааснаасаа модон чихэр гаргаж ирэн гарт минь бариуллаа.
- Заавал идээрэй, амттай шүү
Би чамд хайртай
Тэр гараас минь атгаад
- Хүүеээ, гар чинь мөс шиг хүйтэн байна шдээ, ханиад хүрчихвэл яах болж байна аа мангараа
гэж уулга алдсаар халааснаасаа савхин бээлий гаргаж ирээд гарт минь өмсгөлөө.
Хайртай гэж дотроо мянган удаа хашгирч түүнийг сонсохгүй байгаад нь бухимдах би нүд рүү нь хэсэг ширтэхэд л уяран хайлж олон жил тээж ирсэн энэ нэг талын хайраа бүтэн болгох шиг болно.
Толгойдоо түүнд зориулсан дөрвөн мөрт зохиож байхдаа хэлсэн зүйлийг нь сонссонгүй.
Тэр инээмсэглэн өмнөөс минь холдоод явхын үед сая л ухаан орж гараас нь чангаав.
- Жэксон!... Нөгөө.... Хаашаа явах гэж байгаан?
Тэр эргэж харан дулаахан инээмсэглэл цацруулсаар гараас минь атгаад
- Найз охиныгоо ажил дээрээс нь очиж авах гээд... Би уг нь сая явлаа шүү гэж хэлсэн шүү дээ *инээмсэглэх
Толгой гудайлгах би түүний гараас гараа сугалан аваад
- Ойлголоо яв даа... Орой уулзая.
- Тэгье, орой гэртээ уулзацгаая.
Нээрээ тийм шүү дээ...найз охиныг нь мартаж орхиж...
Жэксоны хайралдаг хүний царайг санах мөчид дотор муухайрч шөнө гинших дуу нь чихэнд өлгөөтэй мэт сонсогдоно...
7 хоногийн өмнөөс манайд хонох болсон Жэксоны шинэ найз охин гэх тэр хүүхнийг би ч сайн танихгүй.
Өмнөх охидуудынх нь орь дуу тавих хоолой одоо ч чихэнд минь уяатай...
Надад тэднийг сонсож өөрийгөө тэр завхай хүүхнүүдийн оронд байсан бол гэж төсөөлөн дур хүслээ аргацааж байсан үе олон.
Гэхдээ тэднийхээс илүү миний хайр үнэн бөгөөд чин сэтгэлийнх...
...............................................................
Хөнжилөө тэврэн хэвтэх би Жэксоны талаар бодолд дарагдах аж.
Хааааахахахах Жээксоон~~
Хараал ид! Өнөө хүүхэн....
Хэрэггүй ээээ Жээксооон ааахах~~
Энэ яг яагаад байгаа зду вэ?!
Сайн уу? Энэ шинэ зохиол байгаамаа✨ цааш унших сонирхолтой байвал vote өө битгий харамлаарай, сэтгэгдэл үлдээгээрэй баярлалаа💦
YOU ARE READING
🔺❌EVOLE❌🔻
Fanfiction✨New update ✨ Тэр залуу солонго байсан... Харин түүний EVOLE өнгө ялгаж чаддаггүй өвчтэй байж... ❌ 🔸+21 болон ёс бус хэллэг агуулсан болно ♂️♂️