4. Different

1K 111 4
                                    

Нийгмийн хичээлдээ суухаар ороход Ноён Чанг дотор чимээгүйхэн биднийг харан зогсоно.

Би ч суудалдаа суугаад хажуугийн хоосон сандал дээрээ цүнхээ тавин тухлахад багш "Ороод ир" гээд хаалга руу гараараа дохив.

ЖК их л нухацтай царайтай орж ирэх нь тэр.

Өглөө байснаасаа тэс өөр хатуу нэгэн болсон юм шиг.

Багш түүнээс өөрийгөө танилцуулахыг хүсэхэд ЖК: Сайн байцгаана уу? Намайг ЖК гэдэг.

Ард охидуудын шивнэлдэх, хөвгүүдийн ширээ зөөлөн цохих сонсогдоно.
Яагаад тэд ингэж сүртэй хүлээж аваад байгаад мэдэх юм алга.

Магадгүй түүнийг царайлаг болохоор охидууд хайлж урсаад хөвгүүд нь алдартай болохоор тэгсэн биз.

Арын ширээнтй хүүхдүүд рүү харж байх хооронд багш: "Элл-н хажууд суу" гэхэд нь миний ухаан балартаад л явчихав.

Багш руу харахын завдалгүй өнөөх нь ирээд суучихлаа.

Гэхдээ нөгөө ирмэлт, инээмсэглэл байхгүй болчихож.

Ноён Чанг хичээл дууссаныг хэлэхэд би дэвтэр номоо хурааж эхэллээ.

Гэтэл хажууд ЖК-ийн хажууд хүмүүжилгүй байх ямар байдгийг туйлд нь хүргэсэн охидууд ирээд зогсчихсон инээж ханиагаад маяглаж гарч байв.

Миний ч бөөлжис хүрээд хурдхан шиг л далд орохыг бодон алхаллаа.

Дараагийн хичээл бол "өөрийгөө хамгаалах".

Тиймээс хувцас солих өрөө рүү ороход есөн шидээр хувцасласан охидын хурц хурц үнэртэй уснууд нүр аргуулах нь яалтай.

Ядаж байхад энд агааржуулагч ч байдаггүй.

Хувцасаа солихоор шүүгээгээ онгойлгоход нэг жижиг, шаргал цаастай захиа байв.

Дээрээ захирлын тэмдэгтэй.

"Даалгавраа биелүүл. Үгүй бол юу болохыг чи мэдэж байгаа"

ЖК-н тухай өгсөн даалгаврыг таг мартаж орхиж.

Захирал бодвол өглөө миний түүнтэй яаж харьцсаныг аль хэдийн олоод мэдсэн биз.

Хичээл ч эхэлж бид бүгд дасгалын гудасан дээр эгнээнд орон сууцгаалаа.

Эгнээ болгонд өөр өөр бүлгүүдтэй.

Эхний эгнээ бол Оросуудынх. Тэд жинхэнэ мафуудын хүүхдүүд дээ.

Эгнээ болгоны эхэнд удирдагч нь суудаг болохоор Виктор урд том бие, ширүүн царайгаараа арын хүмүүсээ халхалж сууна.

Дараа нь Латинчууд. Удирдагч нь Скорпио. Жинхэнэ хилэнцэт хорхойн жишээ бол тэр. Харин түүний ард Мино сууж харагдана.

Мэдээж хэрэг дараа дараагийнхд Хятад, Япон, Америк, Англичууд сууцгаана. Гэхдээ англичууд их цөөхөн.

Харин сүүлийн эгнээнд манайх буюу Солонгос. Уг нь би удирдагч байсан юм. Гэтэл...

ЖК миний урд ирээд суучихлаа.

Би яг юм хэлэхийн даваан дээр Пак багш "шинэ удирдагчаа хүлээж ав" хэмээн над руу битгий юм дугар гэсэн янзтай харц шиднэ.

Тэр одоо бүр миний байр суурийг авч байгаа юм байх нь. Ийм байхад би яаж даалгавраа биелүүлэх юм.

Багш энэ улиралд таеквондо үзэх талаар хэлээд "ЖК-г мэргэжсэн гэж сонссон. Бидэнд жоохон юм үзүүлээч" хэмээхэд тэр босоод Латинчуудын толгойлогч Скорпиог халз тулаанд дуудчих нь тэр.

Тэнэг амьтан ч бол доо.

Мино руу хальт харахад л тэрээр ЖК бид хоёр луу чихнээсээ уур гарган суух юм.

Ядаж байхад Скорпио Мино нэг тийм үерхдэг төрлийнх.

Би уг нь ЖК-тэй ямар ч холбоогүй байтал буруугаар ойлгох нь.

Тулаан эхлээд нэг минут ч өнгөрөөгүй байтал ЖК ялчихлаа.

Дотор минь Скорпиог ялах хүн гарч ирсэнд бага ч болтугай баярлах мэдрэмж төрөөд өөрийн эрхгүй алга ташчихав.

Тэгэхэд ЖК урд ирж суухдаа над руу толгой дохиж, инээмсэглэх нь улам л Латинчуудын уурыг хүргэнэ.

Үдшийн нар орох үеэр хичээлээ тараад дээвэр дээр агаар амьсгалах санаатай гарлаа.

Тэнд цаг агаар үргэлж сайхан байдаг.

Тэгтэл хэн нэгний хоолой "Чи хэнтэй орооцолдсоноо одоо мэдрэх болно" гээд чангаар хэлэхэд би дуу гарсан зүг рүү зүглэв.

Тэгтэл Скорпио түүний дагуулууд сургуулийн хажуугийн цэцэрлэгт хүрээлэн шиг газар ЖК-г тойроод зогсож байх нь тэр.

Энэ бүхэн дээврээс маш сайн харагдаж байсан тул анхааралтай ажиглав.

Тэгж хэлээд Скорпио ЖК-г алахаар сэлмээ далайтал ЖК маш хурдан хөдлөөд л түүнл ганцхан хүрэв.

Скорпио унаад өглөө.

Би ЖК-г тийм чадварлаг гэж мэдсэнгүй. Ганцхан хүрэлтээр л том биетэй хүнийг юу ч болоогүй ю шиг ухаан алдуулна чинээ санасангүй.

Тэр үнэхээр сайн юм. Багаасаа бэлдсэн юм болов уу?

С

корпиогийн дагагчид байрнаасаа үл хөдөлнө.

Харин ЖК тэндээс яг л олимпийн аварга мэт алхан одлоо.

Kɪʟʟɪɴɢ Aʀᴛs |ᴊᴊᴋ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now