Заал дүүрэн хүн байгаа хэрнээ чимээ үл гарна.
Мэдээж энэ тэмцээнд золиос хэрэгтэйг хэн хэнгүй сайн мэднэ.
Би газар хэвтэх цус нөжөндөө хутгалдсан түүний толгой руу нэг харж, ийм болгосон өөрийн улаан цус болсон гар луугаа нэг хараад нүднээс дуслах нулимсаа арчихад хацар дээр цус болсон нь мэдрэгдэж байлаа.
Миногийн хашхирах дуу бүх хүнийг цочиоход тэрээр Скорпиогийн толгой руу нь эсвэл толгойгүй болсон цогцос руу нь гүйх эсэхдээ тээнэгэлзэн шалан дээр навс унав.
"Скорпио!" гэх нь цөхрөлийн дуу гэж хүмүүс сонсож болох ч би Миног сайн мэднэ. Тэр түүнийг байхгүй болсонд нь баярлаж байгаа.
Учир нь тэрээр Миног өвтгөж, ашиглаж, шархлуулж, бохир ажилаа түүгээр аргацаадаг байсныг нь би мэддэг байсан юм.
Жонгүг бид хоёр хоёул шал руу чимээгүй ширтэнэ.
Захирлыг гарч ирэх хүртэл.
Захирал намбатай дуугаар: Аливаа тэмцээн гэдэг хүний бүхий л төрхийг ил гаргадаг ганц зүйл. Хамгийн нигүүлсэнгүй хүн өрсөлдөх үедээ аймшигт санаатай хүн болохыг хэн ч үгүйсгэхгүй... Ялж ялагдах нь байх зүйл. Хүсэлдээ хүрч чадаагүй бол төлөөсөө төлөх нь зүй ёсны хэрэг гэхэд сургуулийн хамгаалагчид ялагдсан нэгнийг цогцосноос нь цус асгаруулсаар чирч гаргав.
.
.
.Заалны арын хувцас солих өрөөнд ороход Жонгүг намайг чанга гэнч нь тэврээд "Баярлалаа...намайг хамгаалж тийм зүйл хийсэнд" хэмээн өгүүлээд явж одов.
Бага зэрэг догдолсон ч тэр мэдрэмж айдсаар солигдох нь энүүхэнд.
Нээрээ тийм.
Жонгүгийг аврах биш хөнөөх ёстой байсан шүү дээ.
Уг нь тэмцээн эхлэхийн өмнө захирал "ЖК үхэх боломж гарвал тэр боломжийг атгаад аваарай" гэсэн юмсан.
Гэтэл Скорпио түүнийг алахын даваан дээр байхад баярлах биш харин ч аварчихсан байдаг.
Гартаа барьсан сэлмээ харан Скорпиогийн цусыг арчиж суутал Мино үсрэн орж ирээд хүчтэй гэгч нь багалзуурдаж "Чи чинь яачихаад байгаа юм бэ?!! Тэр чинь миний гэр бүл байсан юм!!"
Би гарыг нь чадлаараа шидчихээд: Чи өөрийгөө үнэлж хүндэлдэггүй тэр хүн хэвээрээ байна тийм үү?! Тэр чамд хийсэн тэр бүх зүйлсийн дараа ч ингэсээр л байгаа юм гэж үү? Эсвэл наадах чинь жүжиг үү? Би үнэндээ чамайг баяртай байгааг мэдэж байна, үнэн биз дээ?
Мино энэ их цус нөжтэй, ширүүн тулааны дараа ч гоёмсог хэвээр байгаа үсээ шидлээд "Чи юу мэдэх юм?"
Би хоолойн өнгөө зөөллөөд: Бүгдийг. Чамтай анх элсэн дээр байшин барьж, найзалж эхэлсэн цагаас авхуулаад чи түүнийг сонгож, намайг дайсангаа болгосон тэр өдрөөс ч хойшоо энэ мөчийг хүртэлх бүгдийг. Тэр чамайг ямар их зовооснийг...бас чамайг одоо ч намайг санадагийг.
Мино дурамжхан намайг тэврээд сул дуугаар өгүүлрүүн: Баярлалаа. Жүжиглэх хэрэггүй боллоо.
.
.
."Юу хийж байгаа чинь энэ вэ?!"
Манай академийн хамгийн доод давхарын үнэр танараар дүүрсэн сэжгийн, дүрсгүй хүүхдүүдийг шийтгэдэг газарт би сандал дээр нь хүлээстэй сууж байна.
Энд гэрэл маш муу тул захирлын царайнаас бусдыг тодоор харж огт чадахгүй байлаа.
"Чамайг түүнийг ал гэсэн болохоос биш тэрний тал болж манай хүнийг ал гээ юу?!"
Захирал байнга барьж явдаг таяган доторх сэлмээ гаргаж хүзүүнд минь тулгаад: Чи түүнтэй адил нэгэн болчихоо юу?! Түүнтэй адил өөрийгөө Хосолмол гэж бодоо юу?! Чи түүн шиг чадварлаг биш. Өөрийгөө битгий андуур! Түүн шиг өөрмийгөө улаан хар зарчмыг хоёуланг нь баримтилдаг Хосолмол гэж бодсон бол надад чамайг өдий хүртэл өсгөсөний төлөөсөө төл"
Тэр урд минь байх сандал дээр суугаад: Чи гэр бүлээсээ...Мин овогтноос урваж байгаа хэрэг үү?
Би: Үгүй ээ, эрхэм ээ.
Тэр цагаан цамцныхаа түүний хүзүүг байнга барьдаг эхний товчоо тайлан санаа алдсаар: Түүнийг хөнөө! Заавал чи хөнөөх учиртай. Өгөх ёсгүй байсан амьдралаа эргүүлж ав.
Би түүнийг ингэж хэлэхийг мэдэж байсан ч дотор минь үгүйсгэх хүсэл төрсөнд гайхан дэмий л хамаагүй мэт царайлж: Хугацаа?
Тэр хоолойгоо засан: Хамгийн доод талдаа 7 хоног. Хэдий хэцүү байсан ч заавал биелүүлэх ёстой. Чадахгүй бол төлөөсөө ЖК-н гарт төлөхөө мэдэж байгаа биз дээ?
Тэр улаан ногоон товчлуур бүхий удирдлага дээрээс улаан товчыг дарахдаа "Үгнээс зөрсний чинь шийтгэл" гэж хэлээд намайг тогонд цохиулах нь тэр.
Яс минь яньгинаж, мах минь шатаж буй мэт тэр мэдрэмж намайг бараг л алж байв.
Тэр миний цус, нулимс, хөлс болсон хацрыг ширтэн бах нь ханасан хоолойгоор: Ойлгосон уу?
Би толгойгоо арайхийн өндийлгөж түүний хорсолоор дүүрэн төрхөнд зориулан өгүүлэв.
Ойлголоо.
Би түүнийг алах болноЗахиралд шалтгаан байгаа болоод л ингэж байгааг би сайн мэднэ.
Томчуудын асуудал.
Биднийх хажууд нь юу ч биш болох тийм л том асуудал.
YOU ARE READING
Kɪʟʟɪɴɢ Aʀᴛs |ᴊᴊᴋ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉ
FanfictionБид бүгд алуурчид. Энэ шудрага бус ертөнцөд худал үнэн чухал биш. "Алах Урлаг" сургууль бол алуурчид бэлтгэх ер бусын газар. Энэ хүйтэн дэлхийд шудрага ёс авч ирэх алуурчид! . Эцэг эхээ хүмүүсийн гарт алдсан Эллд одоо өөрөөс нь өөр хэн ч байхгүй...