Академийн харуулуудаас зугтаж дүүргийн гудамжинд гарч ирэв.
Манай энэ дүүрэг дандаа энэ хорвоон бүтэхгүй нь цугларчихсан газар.
Энэ газарт болохгүй нь дэндчихсэн болохоор цагдаа нар ч өөрсөддөө ажил удахгүй гээд зүгээр л хаячихдаг.
Гэрэлтүүлэг нь эвдэрсэн шонгийн гэрэл, хагас дутуу асах дэлгүүрийн хаягнууд, уранхай ноорхой хувцастай архиндаа мансууран суух хэдэн залуус.
Жонгүг өмднийхөө олон халаасанд зэвсэгнүүдээ хийж байхад нь би: Чи тэр хүнийг ирж байгааг нь яаж мэдээв?
Жонгүг: Би холбоо сүлбээ ихтэй лдээ.
Бид харанхуй гудмаар ороод байшингийн дээвэр лүү гарах аюулын шатаар өгсөхөд би ёжлон: Бид үнэхээр дээвэрт хайртай болчихож, тийм үү?
Жонгүг инээсээр: Энэ чинь хамгийн зөв газар байхгүй юу.
Тэр намайг гарнаас татаж гаргав. Түүний гар их дулаахан бас яг л чамайг тавихгүй гэж хэлээд байх шиг.
Жонгүг: Ингэхэд чиний гэр бүл яасан юм?
Би: Хэдэн жилийн өмнө ээж аав хоёр маань нүдэн дээр минь алуулчихсан. Алсан хүн нь маш чимээгүй гэнэтийн дайрсан. Хэдийгээр би зугтаж амжсан ч, одоо бодоход тэнд тэдэнтэйгээ хамтдаа үхэх хэрэгтэй байсан юм. Би тэр цагаас хойш энд сурч тэднийг алсан хүнийг хайж байгаа.
Жонгүг миний хажууд ирмэг дээр суугаад: Тэгээд олсон уу?
Түүний хоолой санаа зовинолоор дүүрэн сонсогдоно.
Би: Олоогүй байгаа. Эргээд санахад тэр хүн их залуу байсан. Өсвөр насны хүүхэд шиг туранхай биетэй.
Жонгүг: Чамайг олно гэж найдъя.
Тэр үед Жонгүгийн утас дугарав. Тэр утас руугаа, над руу нэг хараад намайг чимээгүй байхыг зангаад утсаа авлаа.
Тэр ярьж дуусаад: Хоёулаа нэг газар луу орох хэрэгтэй боллоо.
Бид шөнийн гудмаар доошилсоор нэг ашуулах, граж шиг газрын өмнө ирэв.
Жонгүг эргэлзсэн байдалтай: Чи эндээ үлд. Анхааралтай байгаарай. Намайг дуудахад шууд орж ирээд хэн ч байсан алаарай. Гуйж байна.
Тэгж хэлж санаа зовоож орхисны дараа бараг таван минут өнгөрлөө.
Ямар ч сураггүй.
Гэнэт л дотор час пас хийх чимээ гарч зодоон л эхлэв бололтой санагдлаа.
"ЭЭЭЛЛЛЛЛ!!"
YOU ARE READING
Kɪʟʟɪɴɢ Aʀᴛs |ᴊᴊᴋ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉ
FanficБид бүгд алуурчид. Энэ шудрага бус ертөнцөд худал үнэн чухал биш. "Алах Урлаг" сургууль бол алуурчид бэлтгэх ер бусын газар. Энэ хүйтэн дэлхийд шудрага ёс авч ирэх алуурчид! . Эцэг эхээ хүмүүсийн гарт алдсан Эллд одоо өөрөөс нь өөр хэн ч байхгүй...