Жилийн дөрвөн улирал ээлжлэн хөвөрсөөр, мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар гэдэг сайхан үгээр илэрхийлэгдсэн хаврын улирал үргэлжилж байна. Сайн цагийн эхэн гэдэг уран яруугийн туйл болсон энэ улирал. Шороо шуурсан хаврын хавсарга хичнээн хүчтэй салхилаад ч энэ сайхныг далдалж үл чадна. Нялх бяцхан нахиа, анхны яргуй, ханш нээх... хичнээн сайхан.
Байгаль дэлхийтэй зэрэгцэн хүмүүн бидний сэтгэл зүрх хүртэл нялхарч, шинэлэг содон зүйлийг үгүйлж эхэлнэ. Энэ бэлхэн шинэлэг, бүхнийг хийж амжуулж, өөрчилж, шинэчилж чадах мэдрэмж бий болох энэ цаг мөчийг үр бүтээлтэйгээр ашиглаж, өөрсдийгөө хөгжүүлвэл сайхан биш гэж үү.
Өөрийгөө хөгжүүлнэ гэхээр заавал 5 өөр хэл зэрэг сурч, эсвэл фитнесст явж биеэ хөгжүүлж, Улаанбаатар хотын замын түгжрэлийг багасгана гэж хүчилж, хайран эрч хүчээ салхинд хийсгэж орхихын оронд маш өчүүхэн хэмжээний өөрчлөлт боловч, амьдралд шинэ өнгө төрх нэмж чадах зүйлсийг хийж сурцгаавал ямар вэ?
1. Өглөө бүр босдог цагаасаа 5-10 мин өмнө босч сурцгаая~!
Өглөө бүр хичээлдээ эсвэл ажилдаа явахдаа сэрдэг цагаасаа ердөө л 5 эсвэл 10 минутын өмнө сэрдэг болвол ямар өөрчлөлт гарах бол? Орноосоо босолгүйгээр зүгээр нүдээ нээгээд цонхоор тусах нарны гэрэлд өрөөнийхөө ханыг ширтэнгээ өнөөдөр өдөр хийж болох сэтгэл сэргээм зүйлсийг төсөөлөөд хөнгөхөн инээмсэглээрэй ^^. Эсвэл орноосоо өндийж, яарч сандарсандаа өглөөний цай уудаггүй өөртөө амттай халуун цай эсвэл кофе чанаж бэлдвэл ч амттай сонсогдож байна шүү. Ярьж эсвэл бүр дуулж байж ч магадгүй уянгалаг шувуудын жиргээг сонсоод л зүгээр хэвтсэн ч ямар сайхан шинэлэг бөгөөд амттайхан мэдрэмж гэж бодно.
За ер нь бол юу ч хийдэг бай зүгээр л 5-10 минут чиний энэ өдөрт нэмэгдэж байна гэсэн үг. Мянган бээрийн аялал нэг алхмаас эхтэй гэдэг шиг, маргааш өглөөнөөс эхлэн 10 минутын өмнө сэрж сурснаар цаашдаа чи илүү эртэч хүн болох эхний алхам гэж бодоод сэрцгээе.
Миний дуртай номнуудын нэг болох "Миний сайн мэдэх зүйлс" номонд бичсэнээр "Миний сайн мэдэх зүйл гэвэл амьдралаас сайхныг нь олж харж, мэдэрч чадахгүй тийм уйтгартай, унтаа маягтай огт амьдармааргүй байгаа явдал юм. Би өдөр бүрийг шинэ зүйл, шинэ боломжийг авчирсан цоо шинэ эхлэл байгаасай гэж хүсдэг. Амьдралын бүх л шатанд аз жаргал, баяр баяслыг мэдрэх тэр боломжийг авч ирэх шинэ эхлэл" гэжээО пра Уинфри.
Амьдралаас сайхныг нь олж харж сурахад туслах бяцхан боловч аз жаргал амтлуулах 5 бяцхан алхмын маань эхнийх нь энэ байг. Амжилт Үзэсгэлэн Гоо минь <3 <3 <3
To be continued...
YOU ARE READING
Бүдэг бадаг гэрэлд аз жаргал, амттай бүхнийг хайх нууцхан бас илхэн хүсэл....
RandomЭргэлдэн бүжих эсвэл сууж үлдэх сонголт байвал Эргэлзэлгүй хөгжин бүжнэ гэдэгт чинь итгэж байна... номын хэсгээс