За та нарын минь амралт эхэлсэн гоё байна уу? Одоо бараг дуусаж байгаа байлгүй дээ, тиймээ. Энэ өвөл хавьцаа үнэхээр урт амарсан тэр үеийг бүгд санаж байна уу? Амралтаараа өдөр нь яагаад ч хичээл хийх хүсэл байдаггүй байсан болохоор гэр орон цэвэрлээд, ойр зуурын ажил хийж байгаад орой нь болохоор нэг юм хийж эхэлдэг байж билээ. Би үүнийг үнэхээр муу гэдгийг мэдэж байгаа ч яагаад ч юм би орой хичээл хийхээр надад тогтоцтой байгаад байдаг юм.
Энэ үед бараг 23:00 цаг болж байсан байх. Гэрийхэн маань бүгд унтсан байгаа. Үнэхээр амар тайван, чив чимээгүй болдог үе. Хийх хичээлүүдээ хажуудаа өдрийн (бараг шөнийн) нормоор өрж тавиад шууд хийж эхлэнэ. Төлөвлөгч дээрээ би ерөнхийдөө даалгавруудаа л бичиж авдаг юм, хаха. Тэгээд урдаа тавьчихвал юу юу хийх ёстой, хийж дуусгаагүйгээ харна гэсэн үг. Тэр номын тавиур дээр бас цээжлэх үгс байж байна.
Яг хичээлээ хийж эхлэхэд ийм заваан болдог байхгүй юу. Гэхдээ байнаа, улам эмх замбараагүй байх тусам надад илүү тухтай, сайхан санагдаж эхэлдэг.
Орой хичээл хийхийн нэг сайн зүйл нь хичээл хийж байх явцадаа одоо босч хоол хийх ёстой, 1 цагийн дараа босч хувцсаа угаах хэрэгтэй гэх мэт бодлууд зовоодоггүй. Тэгэхээр нэг суусан бол хийсэн шиг хийдэг.
Pomodoro техникээр хичээллэж байсан юм шиг байна. 5 минутын завсарлагатаа ингэж суусан байх нь, хихи.
Бас төлөвлөгч авчихаад шүүгээндээ 1 жил гаруй хадгалж байгаа хүн байна уу?
Бас тэр доогуур байгаө фитнес, залбирал гэсэн хэсэгт би зүгээр бас хичээлээ л тэмдэглээд авчихдаг болсоон.
Тэгээд хичээл нь орохоор тэгж их хийсэн даалгавруудаа ангидаа суугаад харах их гоё байдаг, тиймээ?
Таалагдсан гэж найдаж байна. Дараагийн хэсэгт бизнес хичээлийн аялалаараа хаашаа явснаа бичих болноо.