Би дунд ангиасаа хойш ганцхан хүнд буюу анхны хайрдаа л сайн байсан юм. Тиймдээ ч намайг Сэүнд сэтгэлтэй гэхэд найзууд маань их шоолонгуй
хүлээж авав."Хөөе би үнэнээсээ яриад байна!" тэсэлгүй би бараг л хашгирав. Учир нь тэд надад итгэхгүй байсан.
"Сол чи галзуурчхаагүй биз?" бага ангиас минь надтай найзалсан Нана ийн хэлэх аж. Учир нь тэр энэ хүртэл намайг яаж анхны хайраа хайрласаар ирсэнг мэдэх ганц хүн.
"Яа! бүгд л чиний цор ганц хайрыг Чанёол гэдгийг мэднэ."
"Ёолыг хардуулах гэж иймэрхүү юм хийж байгаа бол эртхэн болио. Ичмээр шдээ." гэх мэт үгсийг нөгөө 2 найз маань ч гэсэн надад хэлэв. Үнэн гээд байхад!
"Одоо дахиж Чанёолыг надтай битгий холбож яриарай. Би
дур-ла-сан өөр хүнд ойлгосон уу?""Пахх чи нээрээ тэр дээд ангийн сонбэд сайн болчихсон юм уу?"
"Тийм гээд байхад"
"Болждээ тэгвэл. Ёол шаналах хэрэгтэй" Нана ийн хэлсээр тас тас хөхрөнө.
"Үнэндээ би өөрийнхөө сонирхдог залууг тодорхойлж байсандаа." би догдолсоор дахин ярьж эхлэх бөгөөд өөр хүн сайн гэдэгт минь арай гэж итгээд буй найзууд маань чих тавин сонсоно.
"Сэүн бол яг миний сонирхдог төрөл!" миний цээж дэлбэрэх шахсаар би түүний царайлаг төрхийг бодон хэллээ.
Үүнийг сонссон тэд эерэгээр хүлээж аван шинэ хайртай болсонд бараг л баяр хүргэв.
Бага анги, дунд анги гээд Сэүнтэй үргэлж нэг сургууль байсан. Одоо бүр ахлах сургууль нь хүртэл ижил байна гэхээр хувь тавилан биш гэж үү? Хэдий тэр надаас нэг ах ч гэлээ би түүнийг сонбэ эсвэл убба гэж ярьж ,бодмооргүй байна. Хөндлөнгөөс бол хүндэтгэлгүй санагдах байх л даа. Гэхдээ тэр надад аль хэдийн дэндүү дотно санагддаг болчихсон. За тэгээд найзууддаа л ярьж, өөртөө л боддог хүнд Сэүнийг убба гэнэ үү сонбэ гэнэ үү хамаагүй биз гэж бодоод амжлаа.
Өдөр хоногууд урссаар байв. Цаг хугацаа өнгөрөх тусам миний түүнийг гэх хайр ихсэж, сэтгэл хөдлөл минь улам гал мэт дүрэлзэж байв.
Харамсалтай ч надад түүн рүү эгцэлж харахаас илүүтэй зориг байхгүй л байлаа. Гэсэн ч бид таарах болгондоо ямар нэг бяцхан романс үүсгэх шиг болно. Тэр нь надад дэндүү сайхан тул найзууддаа хуучилна. Гэхдээ нөгөөх чинь гэж ярихаар тэд хааяа хэн гэж асууна. Би ч тэдний чихийг ойртуулж дундаа орж байгаад шивнэх аядана. Тэгсээр аюулгүй байдал нэг өдөр алдаж Бэкхён гэх ангийн цуурагч хөвгүүн сонссоноор дууслаа л гэж бодов. Тэгсэн харин ч тэр хэлэхгүй гэв.
Санаа амарсан ч дараа нь хэн нэгэн мэдэхвий гэж би айх болов.
"Тэгвэл хоч өгье." найз Наби минь ийн сэтгэж бид нарт хэлэв.
Бид ч дэмжиж Сэүнд хоч дор бүрнээ бодлоо.
Миний хувьд тэр үнэхээр нэг тийм урт санагддаг юм. Магадгүй өв тэгш биенээсээ болж тэгж харагддаг байж болох .
Тиймээс хамгийн хүн гадарлаж чадахгүй ч аятайхан хоч "Tall boy" буюу "Өндөр хөвгүүн" байв. Би ч санаагаа найзууддаа хэлэхэд сонин ч гэсэн чиний сайн хүн юм чинь чи өөрөө мэдээ гэв.
Үүнээс хойш би дандаа "tall boy" гэх хочийг хэрэглээд найзууд маань ч надад ярихдаа тэгж нэрлээд хэвшчихсэн байв. Хоч учраас цаараглахгүй хэний ч хажууд ярьж болоод байснаас "Хэн юм?" гэж сонирхох асуудал зөндөө гардаг болов.
Ингэж л анх удаа би хүнд хоч өгч, тэр өгсөн хочоо маш их нандигнасан юм. Одоо хүртэл энэ хоч миний зүрхэнд сийлээстэй аятай л байдаг. Санаандгүй сонсож, уншихад дотно, дурсамжтай байдаг билээ.
A/n: Угаасаа үгийн тоо цөөхөн, хэсгийн тоо ч бага шүү. Тэгээд зүгээр л хайрлаж өгөөрэй❤
YOU ARE READING
Climats: Indecision
ФанфикБи чамайг үргэлж улаан хүрэмтэй, сэтгэл татам инээмсэглэлтэйн дээр үсээ гелдсэн дур булаам хөвгүүн байснаар чинь дурсах болно. Ойртож зүрхлээгүй ч хайрлаж зүрхэлсэн нэгэн минь... -Renlia