3. Надад тохиосон гайхамшиг.

341 53 4
                                    

Сэүнд сайн болоод нэлээн хугацаа өнгөрлөө. Өвлийн эхэнд л сэтгэл татагдаж байсан. Одоо харин дулаарч хавар болох дөхөж байв.

Хэдэн долоо хоногийн өмнөөс бурхан намайг шагнасан юм шиг онцгой зүйл миний амьдралд нэмэгдэв. Би Сэүнтэй өглөө бүр хичээлдээ хамт явж байгаа гээд боддоо! Манай гэр сургуулиас нэлээн зайтай болохоор би автобусаар хичээлдээ явдаг. Хүүхэд бүр тойргийн сургуульдаа явдаг ч миний элссэн энэ сургууль их нэр хүндтэй л дээ. Гэхдээ миний чиглэлд манай сургуулийн хүүхэд суудаггүй байсан юм. Тэгсэн ч Сэүн суудаг болсноор би арай л түшигтэй айх айдасгүй болсон. Гэхдээ бүр Сэүн шүү дээ. Аргагүй л бурхан намайг харж үзэж байх шиг байна даа.

Өнөөдөр урьдын л адил гардаг цагтаа гаран автобусны буудал дээр ирлээ. Сэүн надаас гурван буудлын өмнө суудгийг ангийнх нь охиноос мэдэж авсан. Угтаа бол түүний гэр сургуулийн хажууханд байдаг ч өвөө нь нас эцэслэж эмээ нь ганцаар үлдсэнээр барах уу Сэүн маань эмээдээ хань болохоор хамт амьдарч байгаа гэсэн. Эмээгийнх нь зайтай болохоор нийтийн тээврээр хичээлдээ явах болсон хэрэг. Үүнийг олж мэдээд миний түүнийг гэх хайр улам гүнзгийрэх шиг л болсон.

Миний суудаг автобус ирэхэд байдаг чадлаараа л цонхнууд руу нь харцаа гүйлгэж улаан хүрэм хайлаа. Түүнийг байгаа үгүйг нь л шалгаж байгаа юм л даа. Харагдаагүй болохоор суусангүй. Дахин арван минут өнгөрөв. Өвөл арай ч дуусчхаагүй болохоор бээрч байв. Тэгсэн ч түүнтэй хамт явна гэхээр зүрх догдлоод дотроосоо би дулаахан байна. Удалгүй дахин ирэхэд нь би найдвар тээн суув. Энэ автобусанд л суухгүй бол хичээлдээ амжихгүй болохоор тэр байж л таарна байх. Угаасаа хэд хоног миний ажсанаар Сэүн тийм ч эртэч хүн биш юм.

Орон картаа уншуулчхаад голоор явахад хүн цөөтэй тул бүх хүн харагдаад бас хоосон суудал ихтэй байх нь тэр. Чихэвчээ зүүгээд, хөмсгөө байдгаар нь зангидчихаад цонх ширтэж буй түүнийг хараад би зүүсэн ороолтынхоо цаана инээмсэглэлээ. Тэгсээр түүний ард байсан хоосон суудал дээр суун араас нь ширтэн явав.

Бид ярилцахгүй, бид биенээ танихгүй хүмүүс шиг аягалж байгаач энэ л надад хангалттай. Би бас тэр маш ойрхон байна шүү дээ.

Би ч бас чихэвчээ зүүн хоёр л дууг дахин дахин сонсонгоо түүнийг ширтэнэ. Дуу тэр үеийнх нь мэдрэмжийг дурсамжтай нь хадгалдаг. Би утсаа эвдэлчихсэн, өөр нэг гажигтай утас барьж байсан юм. Тэр утсан дээр хоёрхон дуу л татагдсан байсан. Шинээр дуу ер татаж болохгүй байсан болохоор аргагүйн эрхэнд тэр хоёр дууг сонсож эхэлсэн ч сүүлдээ их дуртай болчихсон.

Одоо сонсоход яг тэр мэдрэмж, түүнийг ширтэнгээ сонсоод явдаг байсан мөч зүрхэнд мэдрэгдэх шиг болдог...

1. Aurora- Winter bird

2. BLock B- Toy

Автобусны буудлаас сургууль маань бас л таван минутын зайтай болохоор алхана. Тэр үедээ ч бас араас нь харсаар явна. Замд хүүхдүүд ч бас нэгдэж эхэлдэг. Тэгсэн ч тэр бид хоёр л байх шиг санагддаг байж билээ.

Манай сургууль ахлах сургууль ч гэсэн нэг жилийн тэргүүнд элсэлт авдаг болохоор дунд сургуулийн сүүлийн жилээ ахлах сургуульд дүүргэдэг гэсэн үг юм. Би нэгдүгээр бүлэг бол тэр хоёр . Хоёр жилийн дараа тэр төгсөх болно. Ядаж ярилцаж үзмээр байна. Магадгүй бид хоёр хамт байх тавилантай байх. Нэг зүг рүү хүртэл явдаг болсон юм чинь...


A/n: Хэвтээгээр бичсэн нь одоо өнгөрснөө ярьж буй Солан шүү. Сэтгэгдлээ хуваалцвал их баярлана аа🥰 За дараагийн хэсгээр уулзацгаая.

Climats: IndecisionWhere stories live. Discover now