"Мино үнэхээр л энэ газрыг гэр шиг минь санагдуулж байлаа. Бидний инээд баяр баясал эргээд иржээ"
гэж би бодсон. . .
.
.
.Толгойг минь гашилгасан нэг зүйл намайг шөнө унтуулахгүй байна.
Их бодсоноос болж нүд хорсож, толгой заадсаараа хүчтэй цохилж өвдөнө.
Өнөөдөр сүүлийн өдөр.
Жонгүгийг алах сүүлийн өдөр.
Үгүй бол юу тохиолдохыг төсөөлж үл чадна. Захирал аймшигтай зүйл хийдгээрээ алдартай хүн болохоор бодохыг ч хүсэхгүй байна.
Тэр энэ захирлйн суудалд суухын тулд эс бус олон зүйл хийсэн.
Баасан гараг бүрийн захирлын тусгай хичээл орж байхад багшийн хэлдэг байсан үгс өмнө нь хамаагүй санагддаг байсан ч энэ удаад зүрх зүсэм санагдана.
Захирлын хоолой л сонсогдох энэ өрөө.
Энэ өрөө өндөр гоёмсог таазтай, түүн дээр нь уран зургуудтай.
Хэдий чамин ч тэсэмгүй "хүйтэн" өрөө. Энэ дэлхийн хамгийн аз жаргалтай, гуньж гутардаггүй хүн ч энэ өрөөнд орж ирээд сэтгэлийнхээ ёроолд унахыг харж болно байх.
Тэр бидний дундуур удаанаар алхана.
Хөлийн чимээ нь өндөр таазанд ойн цуурайтаж, бидний айдсаар наадна.
"Хүн дурлаж хайрладаг. Хүмүүс үүнийг энэ дэлхийн хамгийн сайхан зүйл гэж боддог. Тэд үүнээс болж ирэх эрсдлүүдийг үл тоодог. Том эрсдэл бол том төлөөсийг л нэхнэ. Өмнө нь хэлсэнчлэн өөр хүнд санаа тавьснаар хүмүүс өөртөө сул талыг үүсгэж байдаг. "
Энэ бүх үгс яг л надад зориулж байгаа юм шиг.
Хэдийгээр би ямар нэг байдлаар үхсэн ч захирал түүний араас явах л болно.
Түүнийг зугтаалгана гэвэл хамгийн тэнэг шийдвэр болох болно. Түүнд юу гэж хэлж, явуулах юм бэ?
Яах ёстой вэ?
Хонх дуугарсанаар хияээл дуусч, ангиас гарах гэхэд багш намайг үлдэхийг хүсэв.
Би ч мэдэж байлаа.
Хүнд бараан өнгийн модон ширээг налж зогсоод харцаараа надтай ярина.
YOU ARE READING
Kɪʟʟɪɴɢ Aʀᴛs |ᴊᴊᴋ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉ
FanfictionБид бүгд алуурчид. Энэ шудрага бус ертөнцөд худал үнэн чухал биш. "Алах Урлаг" сургууль бол алуурчид бэлтгэх ер бусын газар. Энэ хүйтэн дэлхийд шудрага ёс авч ирэх алуурчид! . Эцэг эхээ хүмүүсийн гарт алдсан Эллд одоо өөрөөс нь өөр хэн ч байхгүй...