О: Би чамд татагдсан, хөл толгойгоо алдтал сэтгэл алдарч, зөвхөн чиний л тухай бодож он цагийг элээсэн үе олонтаа.
Х: Чи ч гэсэн надад таалагддаг. Чи их ухаалаг, дээр нь миний мэдэхгүй онцгой ертөнцтэйг мэддэг. Гэхдээ арай ч чам шиг ингэж солиортлоогүй , ухаан мэдрэлээ алдчихаагүй л байна. Би чамайг зүгээр л гэмгүй сайхан найзын хувиар эрхэмлэдэг шүү .О: БОДОЛ. / А! Яагаад ийм тэсгэл алдам байдаг юм бэ? Яагаад намайг түүнээс өөр нүдээр харж болохгүй гэж? /
О: Тийм дээ. Илүү дутуу маяггүй, элдэв зай орох ёсгүй сиймхийгүй найзууд.САР ЖИЛ ӨНГӨРНӨ. САНАА СЭТГЭЛ ХОЛБИРНО.
Х: Аль эртнээс л чиний ер бусын үзэсгэлэн сэтгэлд минь үүрээ засчихаад илүү томорч бүр илүү болсоор бүхий л биеийг минь бүчиж аваад, сатаарах ч орон зай үлдээсэнгүй шүү дээ.
О: БОДОЛ. /ЭНЭ МИНИЙ ХҮСЭЖ БАЙСАН ДҮР ЗУРАГ УУ?/
О: Одоо яалтай билээ? Гэхдээ аз болоход чи ч бас надад муугүй таалагддаг ш дээ.Далайн түрлэг өгсөж уруудах шиг...
Дахиад л хоёр хүмүүний сэтгэл өөр хоорондоо солигдоно.Х: Утга учир минь, БҮХИЙ Л ЗҮЙЛИЙГ ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ МИНЬ.
О: Уучлаарай би чиний хүч байхаар заяагдаагүй.
YOU ARE READING
Untitled Story
Short StoryТэдний үлдээсэн орон зайг санаж байхын тулд бид дурсамжийг нь хадгалсаар л байдаг.