xxx

1.2K 115 10
                                    

Тэнгэр нүрэглэх чимээ нойрноосоо сэрэх шалтгаан болжээ. Хаврын анхны бороог сэтгэл догдлон хүлээж байсан ч шөнө дунд орно чинээ таамагласангүй. Онгорхой орхисон цонхоор чийгний үнэр сэнгэнэж, үе үехэн жихүүн салхины аясаар нимгэн хөшиг намирч үзэгдэнэ.

Ханан дахь цаг шөнийн 12-ыг заах бөгөөд хүнгүй гудамжийг шивэгнэх бороон дусал эзэрхийлнэ. Хаа нэгхэн ганц нэг машин шөнийн харанхуйг эздэн хурц гэрэл улалзуулан давхилдана.

Тавцан дээрээ гурван ширхэг сарнайн будтай намхан байшингийн цонхоор дунд эргэм насны нэгэн бүсгүй үзэмжийг ажин зогсоно.

Нүдэн доор нь хар хөх өнгийн уутанцар үүсэж турж эцсэн бие нь нимгэн халатныхан цаанаас илхэн мэдэгдэнэ. Амьсгалынх нь нэгэн жигд хэмнэл, унтрах дөхөөд цогшиж эхэлсэн галын чад хийх дуутай хоршин сонстоно.

Тог тог тог. Хэн нэгэн гурвантаа дараалан хаалга тогшино. Эмэгтэй дөрөв дөхийг нь хүлээсэн мэт хаалга өөд жишимхэн толгойгоо эргүүлэн байхад нь чихарсан дуу сонстож урт хар хүрэмнээсээ бороон дусал дуслуулсан нэгэн орж ирэх нь тэр.

Шөнийн тэнгэрээс ялгарах зүйлгүй бараан үс нь бороонд шолбойтол норж нүүрийг нь таглан унжсан ч гэлээ гал цог нь гялбан гийх хурцхан харцыг нь бөхөөж чадаагүй бололтой.

Ид насны хүдэр эр нойтон цуваа тайлан өлгүүрт өлгөж орхиод ус дусалсан үсээ гараараа нэг шудран эмэгтэйн хажууд зэрэгцэн зогслоо.

- Цаг орой болсон байна шүү дээ. Унтахгүй яасан юм.

Залуу эр эмэгтэйн мөрөн дээгүүр гараараа алгуурхан илбэхтэй зэрэгцэн борооны таатайхан зөөлөн үнэр эр хүний эрмэг үнэртэй хоршин сэнгэнэ.

- Нойр хүрэхгүй байсан юм аа.

залуу орны хажуугын түшлэгтэй сандал дээр хэвтэх зузаан цамцыг аван эмэгтэйн мөрөөр нөмрүүлчихээд халуун энгэртээ наан тэвэрч өглөө.

- Борооноос болоод уу?

Эмэгтэйн санаа алдах чимээ залуугын цээжийг нэвтлэх мэт нүрэглэх зүрхний цохилтоос ч тод сонсогдоно.

- Тийм ээ. Бороо орохоор унтаж чаддаггүй юм.

- Би чамд сүү халаагаад өгье тэгвэл унтахад чинь тустай шүү дээ.

Залуу эргэж харан явах гэтэл гэнэтхэн эмэгтэй түүний гарнаас атган явуулсангүй.

- Хэрэггүй дээ. Зүгээр л ингээд зогсож байгаач.

Тэрбээр яг л анхных шигээ эмэгтэйг цээжиндээ наан бороо шивэрсэн шөнийн үзэмжийг тольдон зогслоо.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 23, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Борооны ГэргийWhere stories live. Discover now