12. Goodbye

850 101 0
                                    

"Түүнийг хамгаалсанаасаа болж мэдэрсэн бүх өвдөлтийг тэрээр ахин нэг удаа мэдэрч байлаа."

Жонгүг цөхөрсөөр: Сэрээч дээ!!!"
.
.
.

Жонгүгийг хайж энэ тэрүүгээр явав.

Мино замд тааралдвал алахад бэлэн байх бөгөөд уур, үзэн ядалт хоёр хүрхрээ мэт л ундарна.

Нар жарган улаан шар туяа нь үүлэн дээр тусахтай зэрэгцэн дээвэр дээр гарлаа.

Жонгүг тэнд алсыг харсаар бодлогоширон зогсоно.

Цагаан сул цамц нь сэвшээ салхинд зөөлөн хийсэх нь яг л сахиусан тэнгэр мэт.

Үс нь бага зэрэг замбараагүй харагдах нь  яг л дагина шиг.

Тэр эргэж намайг анзаараад яг л зугатахыг хүсэж байгаа бололтой юм дэмий л хоёр тийш сандарна.

Би түүн рүү бага багаар ойртон: Юу бодож байгаа юм?

Жонгүг: Чамтай уулзаж юм хэлэх гэж байлаа. Хоёула--

Би хуруугаа урууландаа ойртуулан: Чшшшш~

Жонгүг сэжиг авч намайг сэлэмтэйгээ яваад гайхан: Хүн алаа юу? Эсвэл алах гэж явна уу?

Би мушилзан: Хоёр дахь нь... Сайхан байсан уу?

Жонгүг: Юу тэрэв?

Би: Миногийн уруул.

Тэр сандаран: Тийм биш ээ. Тэр л өөрөө намай--

Би сэлмээ хүзүүнд нь тулгаад: Чамаас нэг зүйлийг асууя бас гуйя... Надаас нуусан бүх үнэнээ хэл. Чиний жинхэнэ төрхийг мэдмээр байна.

Тэр нэлээн аргадсан бололтой хоолойгоор: Тэгэлгүй яахав. Эхлээд сэлмээ авчих.

Би сэлмээ илүү лавлуулж бариад: Өвдөж байж хэлэх юм уу? Миний чиний төлөө мэдэрсэн өвдөлтийг мэдрүүлмээр санагдчихлаа.

Яг одоо миний зүрх эргээд мөсөөр хучигдаж байна. Хүв хүйтэн, хав хатуу, тунгалаг мөсөөр. Ахтад хэзээ ч хайлахгүй тийм мөсөөр.

Жонгүг багахан ярвайгаад хэдхэн хөдөлгөөнөөр сэлмийг минь авч орхив.

Тэр хүзүүн дээрх жаахан цусаа арчаад: Чи чинь яачихаад байгаа юм бэ? Үнэхээр Миногоос болоод ингээд байгаа юм уу?!

Түүний над руу ингэж орилохыг харж байгаагүй миний нүднээс гэнэтхэн л нулимс урсаж эхлэх нь тэр.

Би: Би яах ёстойгоо мэдэхгүй зөндөө удаан явлаа. Ер нь л энэ тарчлаантай амьдралаас залхаж байна... Би л явчихая. Дараа нь чамд юу тохиолдох нь надад хамаагүй. Чи бид хоёр тусдаа тавилантай байхад.

Жонгүг гүн шигүү мананд төөрсөн аятай миний хэлж байгаа зүйлсээс юу ч ойлгоогүй хэвээр.

Эцсийн эцэст тэр миний туулж байгаа зүйлийг мэдэхгүй шүү дээ.

Түүнийг алах ёстойг.

Алах биш дандаа авардагийг.

Үнэндээ түүний сэтгэлтэй болсоныг тэр мэдэхгүй.

Гэсэн ч бид тусдаа байх ёстой.

Түүнийг алж чадахгүй юм бол.

Би үхчихвэл болно.

Тэр угаасаа миний араас харамсахгүй шүү дээ.

Өрөөсөн хайр байсан шүү дээ.
.
.
.

Би халааснаасаа анх аавын өгч байсан дурсамж дүүрэн улаан иштэй хутгыг гаргаад: Аав аа... Өшөөг тань авч чадсангүй, охиныгоо уучлаарай.

Газар унаж буй сэлэмний тачигнасан чимээтэй давхцан би хатуу газарт биш гүн гүнзгий харанхуй нүх рүү уналаа.
.
.
.

Жонгүг гэнэтийн үйлдэлд нь цочирдож: Сэрээчдээ!!!!

Бугуйнд минь мэдрэгдэх лугшилттай өвчин.

Бага багаар харанхуйлах нүдэнд минь зөвхөн тэр л харагдаж байлаа.

Гэрэлтсээр.

Намайг аврахаар бас сүйтгэхээр иржээ.

Би: Чи зуг--тах хэр--эгтэй.

Жонгүг сандарч бас зүүн бугуйнаас минь асгарах цусыг аль чадхаараа даран боосоор: Бүх юм зүг--ээр болно оо.

Харин миний баруун гар түүний хацрыг илэн: Захирал ча--майг алахыг хүсэж байг--аа. Чи амьд гарах хэрэг--тэй шүү.

Түүний нулимс нь дөнгөж алга болсон нарны сүүлчийн туяа, дөнгөж цухуйн гарч ирэх сарны гэрэлд гялалзсаар хацар дээр минь үнсэлт аятай буулаа.

Жонгүг: Захирал гэнэ шүү, тэр чинь одоо хамаагүй ээ! Чи л хэрэгтэй!

Би түүний хүрхрээ мэт цурхиран асгарч буй түүний нулимсыг арчаад: Жонгүг! Би чамд үнэхээр сайн. Хайрта--

Миний хамгийн сүүлд сонссон үг бол түүний минь хайр энхрийлэл, гуниг гутрал, аз жаргалыг толь мэт ойлгон харуулах тэр л хоёр үг байсан юм.
.
.
.

"Намайг уучлаарай"

.
.
.

Kɪʟʟɪɴɢ Aʀᴛs |ᴊᴊᴋ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now