13. Нууц [Төгсгөл]

1.2K 134 25
                                    

ДУУГАА СОНСООРОЙ.

Сүүлийн өдөр.

Зохиолчийн талаас өгүүлрүүн:

Дургүй байгаагаа илэрхийлэн мөрнөөс нь хүчтэй түлхэх Жонгүг.

Жонгүг: Яагаад байгаа юм?!

Мино гүйж яваа Элл-г араас нь харсаар: Зүгээр л ... Түүнээс бас чамаас өшөөгөө авах гэсэн юм.

Мино Элл-г сэтгэлээр унахаараа цэцэрлэгт ирдэг гэдгийг сайн мэднэ. Гэхдээ тэр үед нь аргадах хэмжээний найз биш байжээ.

Жонгүг хүчтэй цохиулах шиг л болов. Тэр Элл гүйсээр алга болохыг харж амжаихад хамаг ертөнц нь нуран унах шиг л болов.

Жонгүг Миног алгадан: Чи ч арчаагүй юм даа. Юм ярихгүй, хүн рүү өстэй харц шидэхэд чинь л явчихдаг байж.

Мино инээж, түүн рүү ойртон мөрийг нь гүвсээр: Хонгор минь, харамсах хэрэггүй. Одоо угаасаа бүх зүйл дууссан.

Тэрээр хуурамч инээмсэглэлийг төгс эзэмшсэн нэгэн байжээ.

Тэр л охиноос болж цаашдын олон хүний амьдрал сүйрсэн юм.
.
.
.

"Яах хэрэгтэй вэ?"

Жонгүг бодсоор дээврээс харагдах үдшийн улбар үзэмжинд уусаж байлаа.

"Тэр намайг аав ээжийг нь алсаныг мэдвэл яах бол?"

"Би анхнаасаа түүнийг мэддэг байсныг мэдвэл, бас тэр өдөр алж болох байсан ч зугтаалгасаныг мэдвэл, түүнийг алахаар шилжиж ирсэн ч өөрт нь дурласаныг мэдвэл, яах бол?"

Намайг үзэн ядах болов уу?

Жонгүг бодлын гүн далайдаа аажим аажмаар живэж байлаа.

Ард хэн нэгэн байх совин түүнийг өнөөх ангал мэт гүн бодлоос татан гаргахад түүний харц айдсаар дүүрэн байв.

Хайр дурлалдаа сохорсон тэр залуу төрсөн ахаа тэр орой гражинд алсаныг өвдөж шаналсан тэр охин яаж мэдэх билээ.

Өөрийг нь хамгаалахын тулд алуурчин Сарүно гэж итгүүлсэнг,
Түүнд сэтгэлээ илчлэх гэж тэр олон шүлэг бичсэнийг мэдвэл охин өөрөөр хандах болов уу?

Бас тэр халааснаас нь авсан цаас Элл-н зураг байсныг,

Жонгүгийн дарга Мин овогтны охин чадварлаг алуурчин болж байгааг мэдээд өшөөгөө авна гэсэндээ Эллийг алуулахаар ахыг нь явуулсныг Жонгүг зүрхэндээ цойжилж түлхүүрээ элсэн далайд хаясан.

Түүнийг хамгаалахын тулд өөрийн хүмүүсээ алсаныг,
Бас өөрөөс нь нуусан энэ тэндээ хөхөрсөн биеийг нь охин анзаараагүй юм.

Элл ч тэр, Жонгүг ч тэр нэг нэгэнээ хамгаалж байсан юм. Гэхдээ хэн нь ч үнэнийг хэлж чадаагүй. Айсан бас шаналсан.

Өвчин зовлонд баригдсан хоёр залуус нэгэндээ харцаараа үнэнээ өгүүлж буй.

Дараагийн мөчид сэтгэл хөдлөлдөө хэт их удирдуулсан нэгний амь бага багаар тасарч эхлэв.

Тэгсээр үнэнийг хэлж чадалгүй хэн хэн нь дотроо бас гаднаа үхсэн билээ.

Амыг нь оёсон үл харагдах нууцууд тэднийг энд хүргэжээ.

Үнэндээ Жонгүг түүнтэй уулзаж хамтдаа холын хол газар луу зугтая гэх гэж байсан сан.

Тэгэхийн завдалгүй охин энэ өвдөлтийг түргэхэн дуусгахыг хүссэн нь алдаа болсон байв.


Дээвэр.

Энэ бол тэдний жинхэнэ төрхөөрөө уулздаг байсан цорын ганц газар.

Энд тэдний түүх үүрд мөнх хадгалагдаж үлдэх болно.

Хэрэв энэ дээвэр ярьж чаддаг байсан бол маш их зүйлсийг хуваалцах байсан биз.

Тэднийг хоовоотой үдсээр лимбэний гоёмсог эгшгүүд агаарт тойрон бүжиж, тэдний гунигт хайрын дууны төгсгөлийг бичиж байлаа.

.

.

.

Төгсөв.

Kɪʟʟɪɴɢ Aʀᴛs |ᴊᴊᴋ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now